Х.Бат-Эрдэнийн хүрэн ээлжит түрүүгээ авлаа


Хангайн бүсийн хурдан морьдын уралдааны их нас барианд орлоо. Хэдхэн хоногийн өмнө төрийнхөө их баяр наадамд түрүүлж, түмэн эхээ дуудуулж байсан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, "Алтай констракш" ХХК-ийн захирал, Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн дахин түрүүлж, даян түмний эхээр тодорлоо. Хүрэн морь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Эрдэнэбатын унаган адуу бөгөөд соёолон насандаа улсын наадамд наймаар хурдалж, давхар уяагаар Баянхонгорын даншигт айрагдсан бол өнгөрсөн жил Дорноговь аймгийн 80 жил, зүүн бүсийн даншигт айрагдаж, өнөө жил Өмнөговийн хаврын бүсэд аман хүзүүдэн, АХ-ын 91 жилийн ойд түрүүлсэн юм. Харин аман хүзүүнд Булган аймгийн Хангал сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Эрдэнэт хурд" морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга, аймгийн Алдартуяач Д.Баясгалангийн Суман хүрэн морь хурдалжээ. Хэдхэн хоногийн өмнө төрийнхөө их баяр наадамд айргийн гурваар хурдалсан Суман хүрэнгийн уяа сойлгыг Булган аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Баярбаатар тааруулдаг юм. Айргийн гуравт Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач А.Отгонбаярын хар халзан хурдалжээ. Төрийн болон шигшмэл морьдын "Их хурд" уралдаануудад Хилэн хар азаргаа айрагдуулж байсан хийморилог эрийн хар халзан Дорнодын адуу гэдэг. Хангайн бүсийн хурдан морьдын уралдааны айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Н. Хүрлээгийн Яруу саарал давхижээ. Бүсийн наадмын нэг түрүү, хоёр айргийн эзэн Яруу саарал ийнхүү амжилтын хуудсаа зузаатгаад байна. Айргийн тавд Ховд аймгийн Дарви сумын уугуул, Манлай уяач Б.Мөнхтөрийн хар бор хурдалжээ. Энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг хар бор 2008 онд улсын наадамд айргийн дөрөвт хурдалж, 2009 онд улсын наадамд айргийн гурав, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой хангайн бүсийн даншигт аман хүзүү, 2010 онд улсын наадамд айргийн гурав, Говь-Алтай аймгийн 70 жилд аман хүзүүнд хурдалж байсан олон жил тогтмол амжилт үзүүлж буй энэ цагийн цөөн хүлгэдийн нэг юм.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна