Баянхонгорын бага олимпийн бамбар сумдаар аялна


Хонгор нутагт зохион байгуулагдах “Баянхонгорын бага олимп 2012” нь иргэдийн санаачлага дээр үндэслэн, уламжлал болон спортын өргөн үйл ажиллагаа болж өдийг хүрчээ.
Иргэдийн эрүүл амьдрах ёс, биеийн тамир спортоор хичээллэх идэвхи санаачилгыг хөхиүлэн дэмжиж урам зоригийг нь нэмэгдүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, 2012 оны Лондонгийн олимпийн наадамд оролцож байгаа Монголын баг тамирчиддаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
Мөн энэхүү спортын арга хэмжээний зорилгыг ханган биелүүлэхийн тулд Баянхонгор аймгийн иргэдийг өргөнөөр татан оролцуулах, спортын хувцас хэрэглэлээр хангах, уралдаан тэмцээнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, шилдэг тамирчдыг хөхиүлэн дэмжих, бусад аймаг сумдад үлгэр жишээ болохуйц, олон нийтийн спортын наадам болгох, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилтуудыг биелүүлэхээр олон байгууллага, хамт олон, мэргэжлийн тамирчид, багш дасгалжуулагч, шүүгчид ажиллаж байгаа юм.
Бага олимп ирэх сарын 10, 11, 12-ны өдрүүдэд буюу Лондон-2012 олимпийн наадмын хаалттай давхцах аж. Харин энэ сарын 20-ноос ирэх сарын 9-нийг дуустал олимпод оролцох сум багуудаар олимпийн бамбарыг аялуулахаар болжээ. Тус наадамд спортын есөн төрөлд 28 баг, 756 тамирчин гурван өдрийн турш өрсөлдөх бөгөөд спортын мэргэжлийн шүүгчид тэмцээний төрөл тус бүр дээр урьдчилан бэлтгэсэн журмын дагуу шударга шүүхээр тангараг өргөх аж.
Нийт тамирчид 190 ширхэг медаль, гурван цомын төлөө өрсөлдөх бөгөөд төрөл тус бүр дээр алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, нийлбэр дүнгээр мөн адил цом олгохоор шийдвэрлэжээ. Спортын есөн төрөл буюу үндэсний бөх, жүдо, чөлөөт бөх, сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний дан болон хос төрөл, буухиа гүйлт, хүчний гурван төрөл дээр хүүхдийн хөлбөмбөг, нийтийн биеийн тамир гэсэн төрлүүд нэмэгдэж багийн дүнг гаргах аж.
Харин бэлэг тэмдгийн хувьд Олон улс, Үндэстэн, Таван тивийн хүмүүсийн эв нэгдлийн илэрхийлэл болсон Олимпийн их наадмын бэлэг тэмдэг таван цагирагыг Баянхонгорын бага олимп, спортын наадмын бэлэг тэмдгээр ашиглах эрхийг МҮОХ-ноос авчээ. Мөн Монгол Улсынхаа төрийн далбааг спортын наадмын хойморт залж, нутгийн шүтээн тахилга болох цагаан заан унасан дарь эх бүхий Баянхонгор аймгийн сүлдийг өргөн дээдэлж, говийн баавгай мазаалайг олон хүн оролцсон Олимп наадмынхаа үеэр анхаарал хандуулж байгаль, ан амьтнаа хайрлах уриалгыг түгээх аж.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна