Сумын Алдарт уяач Д.Цогтоо: Морь гэдэг чинь эр хүний хийморь учраас эргэдэг юм


- Гэр бүлийн тань хүн хүн Манлай хүлэгч цолоор шагнууллаа. Баярын сэтгэгдлийг тань хуваалцъя?
- Монгол хүний генээр морины хийморь сүлдийг хайрлаж, буян хишгийг нь дээдэлдэг гэр бүлийнхэндээ баярлаж байна. Сумын засаг захиргаа, Батлан хамгаалах яамны туслах нийгэмлэг гээд олон байгууллагууд миний ханийн гавъяа зүтгэлийг үнэлж, МУ-ын Манлай хүлэгч хэмээх сайхан цолыг өгсөн явдалд сэтгэл өндөр, баяр бахдал ихтэй байна даа. Би өөрөө Сумын Алдарт уяач цолтой моринд хайртай хүн юм.
-“Бид хоёрын сонирхол нэг учраас миний ханийн нөмөр нөөлөг надад их байсан” гэж Ж.Цогзолмаа гуай хэлж байсан. Уяач хүний гэргий гэдэг бас нэгэн уяач байдаг болов уу?
-Үнэхээр тийм. Бид бие биенийхээ ажлыг их дэмждэг байсан. Үүнийхээ хүчинд өнөөдөр хань минь шагнууллаа. Алтан тууртын буянг их хүртлээ. Ер нь наадамд морь уяагүй л бол наадмын талбай руу явах дургүй. Үзэхэд их урамгүй байдаг л даа. Миний хувьд морь уяад 30 гаран жил болж байна. Морь, хүүхэд эндэл осолгүй давхиад ирэх шиг сайхан зүйл байхгүй дээ. Манай МСУХ-ны даргаар Эрдэнэбаатар гэж залуу болсноос хойш сүүлийн 3-4 жилд холбоо их идэвхитэй ажиллаж байна. Сумынхаа наадмыг сайхан зохион байгуулж, уяачдынхаа хөдөлмөрийг их үнэлж байгаа шүү. Энэ үед л би сумын Алдарт уяач цолоо авсан даа.
- Та Алдарт цолонд хүргэсэн хурдан хүлгүүд, уралдаан наадмуудынхаа тухай яриач?
-Хэнтий аймгийн 60 жилийн ойн баярт соёолон аман хүзүүдүүлж, 2003 онд сумынхаа 80-н жилээр хоёр азаргаа нэгийг нь аман хүзүүдүүлж, нөгөөг нь долоолуулж байлаа. Өмнөдэлгэр сумынхаа наадамд олон ч оруулсан даа. Сумдын жижиг наадмуудад хүрэн халзан, шарга халзан хоёр морь маань дандаа аман хүзүү, түрүүнд давхидаг байсан. Морь гэдэг чинь эр хүний хийморь учраас эргэж байдаг юм. Нэг хэсэг сайхан давхина. Нэг хэсэг ерөөсөө хурдлахгүй жишээтэй. Тэглээ гээд хүн шантарч л болохгүй. Хамгийн сайн уяач бол морио эндэлгүй сайхан давхиулдаг хүнийг л хэлдэг. Заавал түрүүлж, айрагдуулахдаа гол нь биш. Жижиг наадмуудыг оруулахгүйгээр нэг түрүү, таван айргаар сумын Алдарт уяач болсон.
-Таны адууд хаанахын угшил гаралтай вэ?
-1980-аад онд нэг хурдан шарга азарга байсан юм. Тэр үед би залуу байжээ. 18 настай анх жолооч болж байсан үе л дээ. Олон жил жолоо мушгисан. Дээхэн чинь ажил албатай хүн морь мал уяна гэж түүхэнд байхгүй л юм болно. Нэг удаа шарга азаргаа барьж аваад хоёр хоног уяан дээрээ уялаа. Тэр өдрөө хөлс аваад, маргааш нь тарлаад уралдуулдаг л байсан. Тэр азарга бол Хэнтий аймагт олон шарга азарга хурдлуулж байсан Т.Чүтэм гэдэг хүний адууны угшилтай. Миний уяаны багш Л.Түмэнбаяр гэж хүний хотгор хонгор морины төл нэг азарга байсан. Тэр сайн давхидаг байлаа. Түүний төл нь Хэнтийн сургуулийн 60-н жилийн ойд аман хүзүүдсэн юм. Мөн Содномдорж гэж хүний зэгэл угшилтай хээр адуу надад ирээд сайн уралдсан. Ухна гэж дээхэн үед манай нутагт хурдтай өвгөн байсан юм. Тэр хүний унаган адууны угшил нь сүүлд Замбалын халтар гэж зартай адуу болсон. Тэдний төлийн төл хүрэн халзан үрээ их хурдалсан даа. Саарал азарга, шарга азарга гэх мэтчилэн сайхан давхисан адуунууд байсан шүү. Бүгдийгнь л би дурсаж явддаг юм.
-Уяачид удам дагадаг. Таны хувьд?
-Дээхэн үед чинь засаг захиргаадалтын үед удам угсаагаа мартах үе байсан. Би тэгээд сйан мэддэггүй юм. Өөрийн хүүүхэд байх үеийг санадаг юм. Манайх цөөхөн хэдхэн уналаганы морьтой байлаа. Би эмнэг их сургадаг, моринд их дуртай хүүхэд. Тэгээд л айл саахалтыхан маань морь эвддэггүй гээд надаар эмнэгээ сургуулах дуртай байсан даа.
-Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна