Боржгины 10 азарга дараалсан нь


Монголын өргөн уудам нутгийн хаана ч уралдсан Боржгиныхон Цэцэнханы болон Галширынхны өмнө гарч уралдахыг зорилгоо болгодог. Цэцэнханыхан ч ялгаагүй Боржигоныхон хэцүү, эднээс хурдаараа хэзээ ч дутахгүй гэж бодно. Газар газар хурдан хүлэг төрдөг болохоор ээлжтэй дугаартай хойно, өмнөө уралдсаар өнөөг хүрчээ. Энэ удаад Боржигоны хэт нутгийнхнаас Зээ Дамба халтар азаргатай, Даалин Самдан ногоон азаргатай, Пунцагийн Шагдар хар азаргатай, Дашпунцаг бор азаргаа бүгд уяачид сайн азаргаа уяад Буянтын наадамд явахын өмнө Зээ Дамба:
Тэнд “Манайхны 10 азарга бараг дараална биз” гээд хэлчихсэн нь яван явсаар Галшар Буянтын нэрт уяач монхор хэмээх Халтарын чихэнд хүрч түүнийг сүрхий цочирдуулав бололтой.
Халтар уяач барагтай юманд дав хийдэггүй хашир хүн хэрнээ үүнийг сонсоод гэр дотроо босч суух нь олон болов. Сэтгэл бардам түрүүлж нүүр тахлах азарга алга санагдахад хор шарандаа Боржигоныхонд түрүүгээ алдахгүй гэсэн ганц бодол энэ болов. Тэр нэг хоног бодоод, Галшар руу хөдлөөд явчихсан Лосолын ухаа цавьдар азаргыг авчруулахгүй бол 10 азарга удаалан ирэхгүй юмаа гэхэд түрүүгээ алдаж магадгүй тул өөрийн итгэлт нөхөр Лувсанцэндийг яаран дуудаж,
-Чи өнөө шөнийн дотор яваад Лосолтой уулзаж ухаа азаргаа энд уралдуул. Боржигоныхонд дарлуулахгүй түрүүгээ авмаар байна. Намайг ингэлээ гээд азаргыг хөтлөөд ир, би өөрөө мордуулна гэв.
Учрыг ойлгосон Лосол, Халтар гуай тэгсэн бол яахав гээд азаргаа гүүтэй нь хамт буцааж хөтлүүлээд өөрөө цаашаа наадахаар явжээ. Азарга хөтөлсөн хүн шөнөжин яваад үүрээр ирэхэд Халтар азаргыг хараад амрааж идүүл гэсэн байна. Халтар төдөлгүй мордож сумынхаа дарга нартай сэм уулзаж азаргыг үд хүргэж мордуулахаар тохиролцжээ. Холоос ирсэн азаргыг сайн амрааж хоолыг тохируулах, эрт барьж барц уяачаар уяаж уралддаг Боржигоныхны азарганы гэдсийг баахан өөрчилж цаг хожих санаа Халтарт байв.
Бага үд орчимд эхэлсэн наадамд Лосолын ухаа түрүүлж, аман хүзүүд Зээ Дамбын халтар, үүнээс хойно Боржигоны 10 азарга удаа дараагаараа ирсэн удаатай юм байна.
Халтар уяач санасандаа хүрч сум орныхоо нрийг авч гарсандаа сэтгэл маадгар байсан ч Боржигоныхон хэцүү дээ гэж ямагт боддог болжээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна