Бага олимпийн бэлгэ тэмдэг мазаалай боллоо


Энэ жилийн бага олимпийн онцлог нь Баянхонгор аймгийн сум бүрээр олимпийн бамбарыг аялуулсанд оршиж байгааг зохион байгуулагчид онцлон дурдаж байлаа. Харин олимпийн бэлгэдлээр уламжлал ёсоороо мазаалай тодорчээ. “Баянхонгорын бага олимп 2012” наадмын бэлгэ тэмдэг говийн ховордсон амьтан болох мазаалай болсон нь тохиолдлын хэрэг биш аж. Баянхонгор аймагт дэлхийн “Улаан ном”-д орсон хулан, хавтгай, ирвэс Монгол улсын “Улаан ном”-д орсон мазаалай, эрээн хүрэн цоохондой, хар сүүлт зээр, аргал, янгир, жороо, тоодог зэрэг ховордсон амьтад бий. Үүнээс мазаалай хэмээх говийн нэгэн зүйл баавгай тун цөөн толгой үлдсэн бөгөөд зөвхөн тус аймгийн харьяаны дэвсгэр нутагт цөөн тоогоор бий гэж үздэг. Тиймдээ ч бага олимпийн наадмын алт, мөнгө, хүрэл медалийг мазаалайн чихмэл дагалдаж байгаа юм. Мөн энэ удаагийн наадамд зориулан мазаалайн дүрс бүхий “Баянхонгор бага олимп 2012” наадмын алтан медалийн загвараар жижиг алтан зоос гаргасан байна. Энэ нь наадмын зочид төлөөлөгчидөд барьсан содон бэлэг байлаа.
Улсын рекордыг шинэчилжээ
“Бага олимпоос Их олимпийн оргил өөд ...” гэх урианд нэгдсэн, Спортын хөгжилд шинэ хуудас нээсэн “Баянхонгор бага олимп-2012” наадмыг УИХ-ын гишүүн Х. Баттулгын санаачлагаар 2008 онд зохион байгуулж байв. Тус наадам уламжлал болон зохион байгуулагдах болсноор Лондонгийн олимпийн жил буюу 2012 онд үргэлжилж Хонгор нутгийнхныг гурав хоногийн турш спортоор амьсгалууллаа.Бага олимпод Баянхонгор аймгийн 20 сум, 9 багийг төлөөлсөн нийт 28 баг 800 гаруй тамирчин оролцож, есөн төрөлд аваргуудаа тодруулсан юм. Бага Олимпийг Монголын Үндэсний Олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, “Ардчилал сан”, “Техник Импорт нэгдэл”, “Женко” клуб, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох хөтөлбөр, тус аймгийн салбар хороод хамтран зохион байгууллаа.
УИХ-ын гишүүүн Х. Баттулгын санаачлагаар 2008 оны тавдугаар сард Баянхонгор аймагт анх удаа зохион бага олимпийн бамбарыг буухиалж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн нь аймгуудаас анхдагч болсон юм.
“Баянхонгор бага олимп-2012”-ын “Бага олимпоос Их олимпийн оргил өөд” уриа биеллээ олж “Бээжин -2008”- аас монголчууд анх удаа олимпийн аваргатай болж байлаа. Тэгвэл энэ удаагийн бага олимпоос 2016 оны их олимпийн баг тамирчдын бүрэлдэхүүнд Хонгор нутгийн бага олимпийн аваргуудаас олон тамирчин оролцох эхлэл болно. Их олимпийн аваргууд төрөх болно гэж зохион байгуулагчид хэлж байв.
“Баянхонгор бага олимп-2012”-д тус аймгийн 20 сум, 9 багийн 816 тамирчин жүдо, чөлөөт бөх, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, хүчний гурван төрөлт, үндэсний бөх, буухиа гүйлт гэсэн есөн төрөлд өрсөлдөн шилдгүүдээ тодруулсан бөгөөд нэмэлтээр хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулж аваргаа шалгарууллаа. Ийнхүү спортын арван төрөл тус бүрд эхний гурван байрыг тодруулсан байна. Нийлбэр оноогоор “Номгон” нэгдүгээр багийн баг тамирчид тэргүүлсэн бол ”ХАМО” ТББ, Богд сумын баг тамирчид удаалжээ.
Баянхонгор бага олимпийн хүчний гурван төрөлд нийт 50 гаруй тамирчид + 75 кг, -75 кг жинд газраас, цээжнээс, суултаар өргөх гэсэн гурван төрөлд эр бяраа үзсэн юм. Тус тэмцээнд улсын аваргын медальт тамирчин болон үндэсний бөх, хүчний гурван төрөлтөөр хичээллэдэг тамирчид өрсөлдсөн байна. Үндэсний бөхөөр барилддаг, спортын энэ төрөлд анх удаа өрсөлдөж байгаа +75 кг жингийн тамирчин Б. Мөнхтүшиг 270 кг-ыг шахаж алтан медалийн болзол хангасан юм. Энэ нь улсын дээд рекордыг эвдсэн амжилт гэдгийг албаныхан хэлэв. Харин тэмцээний мөнгөн медалийг С. Бат-Ирээдүй, хүрэл медалийг М. Батцэнгэл нар хүртжээ. Харин хүчний гурван төрөлтийн -75 кг жинд алтан медалийг Богд сумын тамирчин Б. Гансүх, мөнгөн медалийг Баян-Өндөр сумын тамирчин Э. Сувданжамц, хүрэл медалийг ХАМО багийн тамирчин Ч. Цэрэндорж нар хүртсэн байна.
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
192.82.67.109
nice
Reply192.82.67.109
үү
Reply