Харь нутгийн гайхалтай 10 зоогны нэгээр Монгол айргийг нэрлэжээ


Аливаа улс орны соёлын түвшний нэг илэрхийлэл бол яах аргагүй тухайн орны үндэсний зоог байдаг билээ. Орон бүр өөр өөрийн уламжлалт түүх, өв соёл, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, зан заншил гээд дэлхий дээр цор ганц бүхний төгс төгөлдөр оршихуй байдаг гэдэгтэй маргах хүн үгүй биз.
Аялал жуулчлал, амралт зугаалга, чөлөөт цагт зориулсан танин мэдэхүйн хийгээд аялалын хөтөч болсонwww.travelandleisure.com вэб сайтад тавигдсан дэлхийн хамгийн жигтэй 10 үндэсний зоогийн тухай мэдээлэлд арлын Японоос эхлээд Бразил, Норвеги, Вьетнам, Монгол гээд цөөнгүй орны үндэсний нэр төрөлд багтах зоогоос дурьдсаныг хүргэж байна.
1. Ширако, Япон
Загасны түрсийг хоол хүнсэндээ хэрэглэдэг олон орны нэг бол Япон билээ. Гэхдээ загасны түрсийг дэлүү, үрийн шингэн болон нөхөн үржихүйн эрхтэнүүдээр нь хүрээлүүлэн амталж хийсэн энэ хоолны тухай дурьдахад тийм ч таатай санагдахгүй л болов уу. Ихэвчлэн сагамхай, далайн чөтгөр зэрэг загасаар хийдэг тус хоол тослог, зунгааралдсан зөөлөн амттай байдаг бөгөөд түүхийгээр нь иддэг гэнэ.
2. Lutefisk, Норвеги
Ааг ихтэй, маш хурц үнэртэй Норвегийн үндэсний энэ хоолыг хатаасан цагаан загасаар хийдэг ажээ. Ууранд жигнэх эсвэл цахилгаан зууханд битүү болгохоос гадна буцалгах гэсэн үндсэн хоёр аргаар хийж болох энэ хоол маш зөөлөн амттай бөгөөд хүчтэй үнсэн шүлтээр амт оруулан хийдэг учраас бэлтгэх, хийх алхмуудыг сайтар дагах хэрэгтэй. Хатаасан загасаа өдөр бүр шинээр сольсон хүйтэн усанд 4-6 хоног дэвтээж байж хэрэглэдэг ажээ.
3. Кенке, Гана
Дэлхийн хамгийн хурц хоолоор нэрлэж болох Кенке хэмээх үндэсний зоогийг эрдэнэ шишийн исгэсэн гурилаар хийдэг юм байна. Эрдэнэ шишээ эхлээд усанд дэвтээгээд дараа нь гурван өдрийн турш исгэдэг гэнэ. Тэгээд үрийг нь хэсэгчлэн болгоод, бананы навчинд ороогоод жигнэж болгодог энэ хоолыг ихэвчлэн улаан лоолийн сүмс, эсвэл чинжүүгээр хачирлан хэрэглэдэг ажээ.
4. Айраг, Монгол
Монгол улсыг айраггүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Монголд айраг байхгүй байнаа гэвэл Америкчууд Будвайзер шар айраггүй байнаа гэсэнтэй агаар нэг юм. Аль аль нь зөөлөн, бага зэрэг хүчиллэг, алкохолын төрлийн уух юм ч айргийг гүүний сүүнээс исгэж гаргаж авдаг. Айргийг бүлэх явцад лактобицилли хэмээх бактери сүүг исэлдүүлж харин хөрөнгө нь нүүрсхүчлээр баяжуулсан алкохолын төрлийн энэ ундааг бэлэн болгодог ажээ. Амтыг нь сайжруулах, илүү өтгөн болгоё гэвэл өдөр бүр 1000 удаа бүлдэг. Эцсийн бүтээгдэхүүн нь шар айрагнаас арай хатуу, виноноос арай зөөлөн 18 орчим хувийн хатуулагтай байна хэмээн тус сайтад бичжээ.
5. Trung Vit Lon, Вьетнам
Бэлгийн дур хүслээ нэмэгдүүлэхийг хүссэн хүн бүрт санал болгож байгаа энэ зоог нугасны төрөөгүй дэгдээхийний үр хөврөл гэнэ. Хорвоод мэндлэхэд тун дөхсөн хумс, хошуу нь цухуйсан нугасны дэгдээхийг ихэвчлэн ийнхүү зоогонд хэрэглэдэг байна.
6. Капибара, Бразил
Перу, Экуадорынхан усан гахайн махаар хийсэн зоог барьдаг байхад Бразилчууд тэдний арай том төрөл болох капибарагаар хооллодог байна. Насанд хүрсэн капибара 4 фитийн урттай 140 паунд жинтэй байдаг гэнэ. Сонгино, сармис, чинжүү, цуугаар амтлан 5 цаг орчим байлгасны эцэст хучмал хэлбэрээр зоог хийдэг аж.
7. Хар пуддинг, Англи
Хар пуддинг нь бусад энгийн пуддингээсээ арай өөр, цусаар дүүргэсэн хиам гэж хэлж болно. Цусаар дүүргээд хөрж, царцсаных нь дараагаар шардаг. Жигнэсэн буурцаг, өндөг, улаан лооль зэргээр хачирлан хэрэглэх ба хүний биед хэрэгтэй уургаар баялаг хүнсэнд ордог гэнэ.
8. Boshintang, Өмнөд болон Хойд Солонгос
Солонгосчуудын үндэсний хоолны нэг төрөл болсон нохойн махан шөлийг хүний хүнсний хэрэгцээнд зориулан тэжээсэн норенка буюу шар нохойн махаар хийдэг ажээ. Махаа ногоон сонгино, туулайн тагнай, перилла навч хийж чанадаг. Олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагуудын эсэргүүцлийг үл тоон Өмнөд Солонгост л гэхэд 6000 орчим ресторанд энэ хоолоор үйлчилдэг гэнэ.
9. Муктук, Грийнланд
Далайн мөгөөрсний мах мөн муктук хэмээн нэрлэдэг тэдний түүхий хайрсаар хийдэг энэ хоолыг маш амттай гэлцдэг. Мөстлөгийн үеэс хойш задгай тэнгисээс ан хийж амиа зогоох тэд нэг эвэрт нарвалаас эхлээд 3500 паунд жинтэй аварга халимнуудаар зоогоо хийдэг. Ойн самарын гэмээр амттай хайрс, зажламтгай цагаан өөх, резин шиг хатуу мах гээд эндэхийнхний дэлхийд ховор хоолны нэр төрөл нь энэ ажээ.
10. Tacos de Sesos, Мексик
Өмнөд Мексикийнхний идэх дуртай тако хэмээх олон нэр төрлийн зоогны нэг болох үхэр, ямааны тархиар хийсэн энэ хоолыг хүмүүс хөнгөн зууш, хөнгөн хооллох хэлбэрээр маш ихээр худалдаж авдаг ажээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна