Бельги улсад түлж тамгалахыг хориглодог


Адууг тамгалах нь түүнийг уналга, ачлаганд сургасан цагаас эхлэн үүссэн бизээ. Монголд гэхэд л 4000 гаруй төрлийн тамга байдаг гэлцдэг. Адууг тамгалах хэр хэдэн арга байдаг байна.
Тамгыг улайсгасан хэвээр түлж гаргах аргыг эртнээс хэрэглэж ирсэн байдаг. Гэтэл цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр энэ уламжлалт аргад хандах хандлага ч зарим оронд өөрчлөгджээ. Түлж сорвижуулах нь амьтныг тамлах нэг арга гэж үзэх үзэл газар авч эхэлсэн болохоор зарим оронд энэ аргыг хориглох болжээ. Жишээлэхэд, Бельги улсад адууны угшил хадгалах ба спортод түлэх байдлаар тамгалахыг хориглосон байдаг бол Холландад 2002 онд энэ аргаар тамгалахыг 5 жилийн хугацаатай түр хорьж байжээ. За Германд мөн л халуун тамгалалтыг хориглох талаар яригдаж байсан байна.
Халуун тамгалалтыг амьтан тамладаг хэрцгий арга гэж үзэх болсноор хүйтнээр хөлдөөж тамгалах арга гарчээ. Үүний тулд тамгыг шингэн азот, эсвэл хуурай мөс ба спиртийн холимогтой саванд дүрэн 1-2 минут болоод шууд арьсанд нь наан 40-45 секунд хайрдаг. Ингэж тамгалснаас хагас жилийн дараа буурал үс ургадаг байна. Учир нь хүйтнээр хайрах үед үсний өнгө оруулдаг эсүүд үхэждэг. Ийм тамга улирлаас үл хамааран ямар ч хол зайнаас ялгаж харах боломжтой байдаг гэнэ. Гэхдээ цайвар, саарал зүсмийн морьдыг ийм аргаар тамгалах боломжгүй.
Харин жүчээний маллагаатай цэвэр цусны адууг шивээслэж тамгалдаг байна. Үүний тулд адууны доод уруулын салст бүрхүүл дээр тусгай шивээсийн зүүгээр тамга тавьдаг. Эхлээд шивээс хийх газраа спиртээр арчиж ариутгаад, тусгай холимог будгийг түрхдэг. Тусгай шивээсийн зүү доод уруулын салст бүрхэвчийг цоолоход будаг нь цоолсон газраар нэвтрэн ордог байна. Үүний дараа цоолсон хэсгийг будгаар ахин арчдаг. Энэ арга дөхөм бөгөөд цаг их авдаггүй, адууг зовоодоггүй гэж үздэг.
Тэгвэл сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор тусгай чип арьсан доор нь суулгах замаар адууны эзэн, үүлдэр, нас, зэргийг тэмдэглэх, GPS систем ашиглан байрлалыг тогтмол хянах гэсэн өвөрмөц тамгыг өргөнөөр хэрэглэх болсон. 2002 оноос эхлэн Европын холбооны нутаг дэвсгэр дээр бичил чипийг заавал хэрэглэх ёстой болсон. Гэхдээ арьсан доор суулгасан чипийг хүсвэл хүн сугалж аваад өөрийг суулгаж мэднэ, за бас чипийг унших төхөөрөмжгүй газар хэний, юун морь болохыг мэдэх аргагүй хэмээн шүүмжлэл олонтаа гардаг.
Баруунд гуян дээр тамгалахыг адууны үзэмжийг балласан хуучирсан арга, зарж борлуулахад үнэ бууруулдаг гэж үзээд хүзүүн дээр, дэлээр далдлагдсан газар тамгалдаг байна. Өдгөө хүн хүртэл бар кодтой болсон цаг болохоор баруунд тамга нь улсын код, морин заводын код, төрсөн он, тухайн адууны дэс дугаарыг заасан цувраа тоо болж хувирсан ажээ. Америкт гэхэд л уралдаан эхлэхээс өмнө адууны угшил, тамганы кодыг бичсэн тусгай хуванцар тэмдгийг цагдаад очин бүртгүүлэх ба тус хуванцар тэмдэг дээрх код ба адууны хүзүүн дээрх тамгын код хоёрыг харьцуулж шалгаад зөрвөл уралдаанд оролцуулдаггүй.
Баруунд хэрэглэгддэг зарим тамганаас сонирхуулахад:
Тухайн үүлдрийн угшлыг хадгалах холбоод ийм тамга хэрэглэн тухайн адууг уг үүлдэрт тавигддаг бүх шаардлагад нийцсэн гэдгийг баталгаажуулдаг.
/Зүүн баганаас дээрээс доош/
1-р багана: Америкийн эрлийз үүлдэр, Аппалуз, Бельгийн спорт, Вюртемберг, Гафлингер, Кватерхорс, Мекленбург, Саксон, Фриз зэрэг үүлдэр
2-р багана: Америкийн спорт пони үүлдэр, Австралийн эрлийз, Берлин-Бранденбург, Дани, Гессен, Голланд эрлийз, Шинэ Зеландын эрлийз, Тракенен, Шведийн эрлийз үүлдрүүд
3-р багана: Англи -араб, Баварын эрлийз, Британий эрлийз, Ганновер, Голштин, Голланд эрлийз, Ольденбург, Финлянд эрлийз үүлдрүүд
4-р багана: Цэвэр цусны биш араб үүлдэр, Бельги, Вестфаль, Германы уналгын, Ирландын спорт, Липпицийн үүлдэр, Перугийн пасо, Франц уналгын, Поло үүлдрүүд
Доор байгаа хоёр урт нүд /зүүнээс баруун тийш/: Цангерсхайде морин завод, Цвайбрюкен морин завод,
Дашрамд сонирхуулахад тамгалдаггүй цорын ганц үүлдэр байдаг. Тэр бол англи цэвэр цусны адуу. Тусгайлан хурдан морины уралдаанд зориулан бий болгосон хурц ширүүн авиртай, эмзэг, арчилгаа, эмчилгээ өндөр зардал шаарддаг болохоор энэ үүлдрийн адууг тамгалах зэргээр цочроох, шархлуулахгүй байх нь дээр гэж үздэг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна