Төрийн шагналт зохиолчийг зовоож төрсөн "Нийслэл хүүгийн дуу"


Тэмээчин өвгөн Даншийд туслахаар нийслэлээс томилогдсон зурагчин залуу тэмээн дээр мордохын тулд шат хэрэглэх "шинэ санаа" олж, малын эмчийн "үхүүлсэн" тэмээг "амилуулсан" гээд ярихаар "Нийслэл хүү" кино сэтгэлд тань бууж байгаа биз. Хөдөөгийн амьдрал мэдэхгүй, мал маллах дөргүй хотын залуугийн мунгинах, хөглөхтэй зэрэгцэн
"Хормойгоо чирсэн хочтой
Намайг татах хучтэй
Хайрыг ундраах шидтэй" гэх тэмээний жонжоо шиг хөнгөхөн хэмнэлтэй, эвлэгхэн дуу санаанд тань орж байна уу. Энэ дуу хэрхэн бүтсэн түүхийг өгуүлье.
Киног Төрийн бодлогоор, нарийн төлөвлөгөөтэй бүтээдэг байсан 1968 онд "Монгол кино" үйлдвэрт "Нийслэл хүү"-г бүтээжээ. М.Жавганы зохиолоор уг киног Б.Жамсран найруулахаар болж, гол дурд Ж.Бүрэнбэх, И.Цэндсүрэн нарыг сонгосон бөгөөд киноны хөгжим бичих даалгаврыг Төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа хулээв. Найруулагчийн ажлынхаа хажуугаар шүлэг бичих сонирхолтой, цөөнгүй дууны уг бичсэн урлагийн гавьяат зутгэлтэн Ж.Бунтар киноны зохио лыг уншаад "Нийслэл хүүгийн дуу" хэмээх шүлгийг тэр дор нь бичиж. Хөгжмийн зохиолч Г.Бирваа дууны үгийг төгөлдөр хуур дээрээ тавьж, хэдэн өдөр "ноцолдож", бичсэн аяа найруулагчид сонсготол "Биш байна" гэсэн хариу сонсов. Өнөөхөө засаж, янзлаад дахин сонсгоход "Бас л болоогүй байна" гэжээ. Ийм явдал дөрвөн удаа давтагдаж, киноны ажил ч цэгцэрч, хөгжим л хулээгдээд байв. Хэд хоног нойр, хоолгүй сууж бичсэн хөгжим нь найруулагчийн сэтгэлд хүрэлгүй тав дахь удаагаа буцахад хөгжмийн зохиолч бухимдаж, найруулагчтайгаа нэлээд ширүүн мар-галдаж, бүр заамдалцаж авсан гэдэг. Гэвч найруулагч болохгүй л гэсэн бол болохгүй, улсын ажлыг өчнөөн хугацаагаар уячихаад "Би үүнийг чинь хийхгүй" гээд хаячих толгой байх биш.
Гэртээ их л бухимдуу ирж, төгөлдөр хуураа "балбав". Тийм бухимдуу байхад гараас олигтой ая гарахгүйг мэдсэн эхнэр нь "Ийм янзаар наад хөгжим чинь яаж олигтой болох вэ. Сайхан хоол идэж, цай уугаад унтаж амар" гээд хоол, цай хийж өгчихөөд Г.Бирваа агсныг ганцааранг нь гэртээ орхиж, хүүхдүүдээ аваад зуслан руугаа явж. Киноны хөгжим нэхэгдэж, хэд хоног нойр, хоолгүй шахам явсан Г.Бирваа халуун хоол, цайны аагт цохиулаад нам унтаж, маргааш нь их сэргэлэн, хөнгөн босов. Ямар ая бичихээ мэдэхгүй ч яах вэ гэсэн шаналгаа, сэтгэлийн зовиураасаа салчихсан хөгжмийн зохиолч цайгаа уухаар ширээнийхээ ард сууж байтал бидний танил тэр нэг хөнгөхөн аялгуу орж ирсэн гэдэг. Хожим Г.Бирваа бага хүү Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболддоо "Нэг мэдсэн чинь босчихсон "Хормойгоо чирсэн хочтой, Намайг татах хүчтэй" гэж аялаад ширээгээ тойроод тэмээ шиг жонжиж байсан. Түүнийгээ ноотолж аваад найруулагч Жамсрандаа сонсготол жигтэйхэн баярлаж, босон харайгаад "За маргааш бичүүлье" гэж билээ хэмээн хуучилжээ.
Дуурийн театрын дуучин Дамиран уг дууг дуулж амьдруулсан юм. "Нийслэл хүүгийн дуу" Да-чирангийн дуулж олонд хүргэсэн цөөн дууны нэг аж. Хөгжмийн зохиолч Г.Бирваа энэ дууныхаа талаар "Нийслэл хүү" киноны дууг утгийнхаа шог дуунаас санаа авч зохиосон гэж ярьсан байдаг.
НИЙСЛЭЛ ХҮҮГИЙН ДУУ
Үг: Ж.Бунтар Ая: Г.Бирваа
Хормойгоо чирсэн хочтой
Намайг татах хүчтэй
Хайрыг ундраах шидтэй
Халуун янаг хүүхэн
Ингээд наддаа заяадаг байжээ
Амрагхан чи минь|
Даншийн цуутай төлчин
Нийслэлийн нэртэй ажилчин
Ховоо халсан мастер
Овоо зэгсэн зурагчин
Ингээд чамдаа дасдаг байжээ
Алдрайхан би чинь
Нийлээд суухын цагтаа
Болоод явчих байлгүй
Нэгдэлч түмнээ түшихээр
Дэгжээд ирэх байлгүй
Нийслэлээс ирээд нэгдэлд туслаад
Мэргэжлээ сольжээ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна