Ширэн бээлийтнүүд эх орондоо ирлээ


Монголын олимпийн түүхэнд хамгийн залуу медальтан Н.Төгсцогт, гурав дахь олимпдоо оролцож, хүрэл медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй боксын шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө эх орондоо хөл тавилаа.
Лондонгийн олимпийн рингэнд монгол түмний бахархах учиртай баатрууд байж чадсан тэднийг БТСГ-ын удирдлага, Монголын олимпийн боксын холбооныхон болоод хамгийн эрхэм нандин хүмүүс болох гэр бүлийнхэн нь угтан авсан юм. Өнөөдөр өглөө 05.40 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардсан тэд тэндээсээ шууд Спортын төв ордныг зорьж, амжилтын оргил өөд хөтөлсөн рингэндээ хүндэтгэл үзүүлэв. Ингээд сэтгүүлчидтэй уулзсан юм.
Олимпийн бамбар бадамласан мөчөөс элэг нэгт монголчуудынхаа итгэлийн галыг бөхөөлгүй наадмын сүүлийн өдөр аваргын төлөө тулалдаж, алтын дайтай мөнгөн медаль хүртсэн залуу гавьяат Н.Төгсцогтын амжилт бидний монголчуудын түүхэнд шинэ хуудас нэмсэн. Олимпийн рингэнд таван тулаан хийсэн түүний ялалт бүр үнэ цэнэтэй байлаа.
Олимпийн рингэнд Н.Төгсцогтын учраа болгон хатуу, тулаан бүр хүнд байсан. Бакугийн дэлхийн аваргын рингэнд таарахдаа ялагдаж, олимпийн эрхээс мултарч байсан Азербайжаны боксчин Элвин Мамишзадаг ялснаар ялалтын буухиагаа эхлүүлсэн тэрбээр Бээжингийн олимпийн хүрэл, дэлхийн аваргын хүрэл медальт, Италийн тамирчин Винчензо Пикардиг, дараа нь дэлхийн аваргын хүрэл медальт, Узбекистаны тамирчин Ясурбек Латиповыг таван онооны зөрүүтэй ялж, медалийн тавцанд гарах эхний алхмаа хийсэн юм. Хагас шигшээд ОХУ-ын боксчин Миша Алояныг 15-11 (6-4; 5-4; 4-3) харьцаатай ялсан тэрбээр шигшээ тулаанд боксын өлгий нутаг гэгдэх Кубын тамирчин Робейси Рамирез Карразанад 14-17 (5-6; 4-4; 5-7) харьцаатай ялагдал хүлээсэн билээ.
17-хон настайдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, Монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг дэлхийн тавцанд тахалж байсан тэрбээр ийнхүү 20 настайдаа олимпийн наадмаас анхны медалиа зүүсэн юм. Нас залуу, цус шингэн түүний өмнө дахиад хоёр ч олимп бий. Тив, дэлхийн олон тэмцээн хүлээж буй.
Харин У.Мөнх-Эрдэнэ магадгүй олимпийн рингэн дэх хамгийн хүнд тулааныг хийсэн. Хүрэл медалийн төлөө рингний эзэн орон, Их Британийн боксчин, 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт Том Стокертой тоглосон. Британичуудын найдвар болсон түүнийг Лондон дахь ExCel ордонд цугласан 10 мянга гаруй хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө нэг онооны давуугаар ялсны дараа Британийн талаас Олон улсын сонирхогчдын боксын холбооны Шүүгчдийн зөвлөлд эсэргүүцэл бичиж. Ялагдлаа хүлээн зөвшөөрч, У.Мөнх-Эрдэнэд ялагдсантайгаа эвлэрч чадаагүй тэд тоглолтын үеэр бүсэлхийнээс доош гурван удаа цохисон, гэтэл торгуулийн оноо өгөөгүй гэх үндэслэлээр ийн гомдол гаргажээ. Ингээд шүүгчдийн зөвлөл шөнө дөл болтол хуралдаж, тоглолтын бичлэгийг нягтлан үзсэн байна. Үнэхээр У.Мөнх-Эрдэнийн ялалт спортын өрсөлдөөний талбар дахь шударга ялалт байсан тул шийдвэр Монголын талд гарчээ. Олимпийн боксын дүрэмд бүсэлхийнээс доош цохисон бол хоёр удаа сануулга өгөөд, гурав дахь удаад нь торгодог аж. Тоглолтын үеэр У.Мөнх-Эрдэнэ хоёр удаа цохисон, тухай бүрт нь шүүгч сануулга өгсөн болох нь бичлэгээс тодорхой харагджээ. Хэрэв шүүгчдийн зөвлөл зохион байгуулагч орны талд шийдвэр гаргасан бол Монголын ширэн бээлийтнүүд олимпийн наадмыг орхих хүртэл арга хэмжээ авахаар шийдээд байсан тухай холбооны удирдлагууд ярьж байлаа.
Ингээд У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөө Украйны тамирчинтай нударга зөрүүлсэн. Бакугийн дэлхийн аваргаар манай тамирчныг ялж байсан Денис Беринчик нь дэлхийн аваргын мөнгөн медальтай. Мөнгөн медалийн төлөөх тулаанд У.Мөнх-Эрдэнэ онооны давуу байдалтай байсан ч төгсгөлийн гуравдугаар үед, цаг дуусахад 1:30 орчим минут дутуу байхад өрсөлдөгчдөө оноо алдаж, улмаар оноогоо нөхөж авах гэж дайрсан нь алдаа байсан тухай У.Мөнх-Эрдэнэ ярилаа. Тоглолтын гуравдугаар үед хүнд цохилтод ороод тоолуулсан, ингэхэд тухайн тамирчин өрсөлдөгчдөө хоёр оноо алддаг, тиймээс эхний удаа тоолуулаад хоёр оноо алдчихаад оноогоо нөхөж авах гэж яарч, сэргэлт аваагүй байхдаа дахин хүнд цохилтод оржээ.
Энд Монголын үзэгчид, спорт сонирхогчдын тэр бүр мэдээгүй нэг зүйл бий. Сэргээшийн эсрэг хамгийн өргөн хүрээтэй арга хэмжээ авна гэж байсан “Лондон-2012” олимпийн үеэр олимпийн медалийн болзол хангасан бүх тамирчдаас сэргээшийн эсрэг шинжилгээ авсан, ингэхдээ шээсээр авдаг. Харин цөөн хэдэн /Хятадын усанд сэлэлтийн тамирчин Е Шивен гэх мэт/ тамирчнаас цусаар давхар шинжилгээ авсны нэг нь У.Мөнх-Эрдэнэ байжээ. Олимпийн боксын тэмцээн олон өдөр үргэлжилдэг, тиймээс тамирчдын хувьд олон өдрийн турш жингээ барина гэдэг хүнд шалгуур. Тийм үед, мөнгөн медалийн төлөөх тулааны өмнө цусны шинжилгээ авч, А, В хоёр сорьц авсан нь амархан ядрах, сульдах, сэргэлт авахгүй удах зэрэгт нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ энэ бол ялагдлын шалтгаан биш гэдгийг У.Мөнх-Эрдэнэ гавьяат онцлон хэлсэн юм.
У.Мөнх-Эрдэнэ AIBA /Олон улсын сонирхогчдын боксын холбоо/-гийн А зэрэглэлийн бүхий л тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны бөгөөд цорын ганц ширэн бээлийтэн. Гурван олимпийн цикль, найман жилийн хугацаанд Монголын ширэн бээлийтнүүдийн төлөөлөл байсан түүний хувьд “Лондон-2012” сүүлийнх нь олимп. Энэ тухай өөрөө ч хэлж байлаа. “Дараа жил дэлхийн аваргад хүч сорино. Тэгээд л болж байх шив дээ” хэмээсэн гавьяат маань 2009 онд Миланы рингэнд хүртсэн дэлхийн аваргын хүрэл медалийнхаа өнгийг хувиргах зорилго өвөртөлсөн бололтой.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна