“Морьтны гайхамшиг”- ийн жүжигчин Г.Балдандаваа: Хотод морь, малны баас үнэртээд гээд тоглуулах газар олддоггүй


Монголын циркийн “Морьтны гайхамшиг” үзүүлбэр улсдаа төдийгүй олон улсад алдаршиж, БНСУ-ын Чэжү аралд хэд хэдэн хамтлаг уран бүтээлтуурвиж байна. 1972 онд “Нарлаг монголын моринд гарамгай залуус” нэртэйгээр манежнаа гарч 40 гаруй жил тасралтгүй тоглож байгаа “Морьтны гайхамшиг”- ийн анхны найман жүжигчний нэг Г.Балдандаваа болон түүний хүү Б.Дэлгэрбаяртай ярилцлаа. Энэ үзүүлбэрт түүн шиг тууштай ажиллаж, охин, хүү хоёроо циркийн жүжигчин болгож, өдийг хүртэл морьтойгоо яваа хүн хуруу дарам цөөн байдаг. Түүний тухай “Монгол циркийн нэвтэрхий толь” номд “Г.Балдандаваа хар эрчээрээ давхиж яваа морины нуруун дээр үсрэн гарч, дөрөөндөө чиргүүлэх, газраас алчуур шүүрэх, нүдээ боогоод морины гэдсэн доогуур гарах зэрэг шилдэг үзүүлбэрийг хийж, олны талархлыг хүртсэн авьяаслаг жүжигчин” хэмээн бичжээ.
-“Монгол харцага” морин циркийн анхны тоглолт амжилттай боллоо. Таныг энэ үзүүлбэрт хамгийн олон жил тоглож байгаа жүжигчин хэмээн онцолдог. Циркийн урлагтай амьдралаа холбосон он жилүүдийн тухай эргэн дурсаж, яриагаа эхлэх үү?
- 1972 онд Улсын циркийн “Морьтны гайхамшиг”-т дагалдан жүжигчнээр ажилд орж, хоёр жилийн дараагаас жинхэлсэн. 1995 он Улсын циркт энэ үзүүлбэрээ тоглож байгаад 2000 оноос хойш арван жилийн турш БНСУ-д тоглож байгаад ирлээ. Гадаадад олон жил “Морьтны гайхамшиг”-аа үзүүлж байхдаа эх орондоо тоглохыг их хүсдэг байсан. Хүслээ биелүүлж анхны тоглолтоо хийлээ. Хотод морь, малны баас үнэртээд гээд тоглуулах газар олддоггүй болохоор хөдөө хээр тоглохоор шийдсэн. Эрүүл агаарт циркийн тоглолт үзэж, алжаалаа тайлаад, морь унан цагийг зугаатай өнгөрүүлэх орчин бүрдүүлэх санаатай л байна.
-Таны хүү, охин хоёул “Морьт ны гайхамшиг” үзүүлбэрийн жүжигчин болжээ. Тэр ч бүү хэл хүү тань энэ циркийг байгуулан, тоглолтоо найруулж байгаа гэсэн үү?
- Хүүг минь манай циркийнхэн л жүжигчин болгочихсон шүү. Анх би хүүгээ морины жүжигчин болгоё гэж бодож байгаагүй. Намайг БНСУ явах үед аравдугаар анги төгссөн учраас дагаад явсан. Тэнд очиж тоглоод циркийн мэргэжлийн жүжигчин болсон доо. Одоо хүү минь хамтлагаа ахалж, залуу жүжигчдийг сургаж явна даа. Охин, хүү хоёртойгоо хамт олон жил тоглосон.
Аавыгаа дагаж циркт очих бүрт нэг л сайхан мэдрэмж бий болоод байлаа. Хүсэл тэмүүлэл минь энэ зүгт хөтөлж, циркийн жүжигчин болсон.
-Адуу, малтай харьцаж тоглодог болохоор бэрхшээл их байдаг байх даа.
- Циркийн бусад төрөлтэй ижил дээ. Гимнастикаар хичээллэж байсан хүүхэд бол амархан л зүгширдэг юм. Амьтантай харилцдаг болохоор жаахан өөр.
-Дэлгэрбаяр аа, циркийн жүжигчин байх хүнд, хэцүү санагддаг уу?
- Хэцүү санагдаж, шантарч л байсан. Ялангуяа БНСУ-д байхдаа олон удаагийн тоглолт хийдэг байсан учраас байнга үсэрч, дэвхцээд хөл гар өвддөг болсон. Хүн дурласан ажлаа ямар ч байсан хийнэ дээ.
-Солонгост ямар тоглолт хийдэг байв?
-Үндэсний цөөхүүл хөгжим, акробатын үзүүлбэртэй 50 минутын хөтөлбөр тоглодог байлаа. Үүнээс гадна давхиж байгаа морин дээр морин хуур тоглодог нь хүмүүст сонирхолтой санагддаг гэсэн. Ер нь урлагийн тоглолтыг морьтойгоо холбож найруулдаг.
-Балдандаваа гуай, танайх олон адуутай юу?
-Тоглолтод ордог 10 гаруй эрлийз адуу бий. Түүнээс гадна гурван азарга монгол адуутай.
-Танай жүжигчид өөр өөрийн гэсэн морьтой юм аа даа?
-Бүгд нэг нэг морь зүсэлж аваад түүнтэй дотносож, сургуулилалт хийдэг. Урамшууллын тэжээл өгнө. Манай адуу болгон нэртэй.
-Тоглолтын үеэр нэг морь хөлөө тавиад ёсолж харагдсан. Тэр морийг хэр удаан сургасан бэ?
- Гурав хоног л бэлтгэл хийлгэсэн морь. Уг нь уралддаг байсан юм билээ. Хурдны морь болоод тэр үү бусад адуутай харьцуулахад арай л ухаалаг байна. Уржигдар хоёр морио алдаж сандраад энэ морийг хөлийг нь татаж ёслуулж сургасан.
-Бусад оронд тоглодог морьтны үзүүлбэрээс манай “Морьтны гайхамшиг” юугаараа ялгарах вэ?
-БНХАУ болон ОХУ-д манайхтай төстэй үзүүлбэр бий. Үйлдлүүд нь төстэй боловч манайх арай хүндрүүлж тоглодог. Давхиж байгаа морь дагаж гүйж байгаад хүзүүн дээр нь мордох, гэдсэн доогуур нь гарах гэх мэт ялгаа бий. Гэхдээ хийж дадсан хүмүүстээ бол тийм ч хэцүү биш ээ.
-40 жил энэ үзүүлбэрийг хийж байгаа болохоор олон шавьтай болсон уу?
-Жүжигчид арав арван жилээр солигдоод байх шиг байгаа юм. Манай үеийнхнээс хойш гурав дахь үеийн жүжигчид одоо тоглож байна.
-Залуу жүжигчний хувьд хэний тоглолтыг шимтэн сонирхож, түүн шиг болохсон гэж боддог байв, Дэлгэрбаяр аа?
-Аав, эгч хоёр шигээ л болно гэж боддог байлаа. Манай эгчийг Бадамханд гэдэг. Олон жил “Морьтны гайхамшиг”-т тоглосон. Одоо бидний ажилд тусалж, арын албанд зүтгэж яваа. Цаашид “Монгол харцага” циркийнхэн монголчууд моринд ямар эрэмгийг харуулж, тоглолтоо тогтмолжуулах зорилготой байна.
-Адуутай хамт уран бүтээл хийдэг болохоор хөдөөний хүмүүсээс дутуугүй морь, мал мэддэг байх даа.
-Ах нь адуу, мал муулсан хүмүүст их дургүй. Зарим нь “Муухай үнэртэй ” гэж ярина аа. Адуу ч гэсэн хүнээс үргэдэг. Тэгэхээр хүмүүс бас ямар эвгүйцмээр үнэртэйгээ мэдэх л хэрэгтэй. Энэ циркийн хамгийн ахмад уран бүтээлч нь 55 настай Г.Балдандаваа, хамгийн залуу нь зургаан настай Хосбаяр хүү юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна