Аймгийн Алдарт уяач Д.Бээжин: Аавынхаа нэрийг нутаг усандаа гаргасандаа баярладаг


-Ховд аймгийн отгон Алдартаар сонин сайхан юу байна? Хэзээ цолоо авсан бэ?
-Ховд аймагт маань сайхан зун гарлаа. Би Ховд аймгийн уугуул. Аймгийнхаа ЗДТГ-ын цэргийн штабын даргаар ажилладаг. Хурандаа цолтой. Ар гэрийнхэн, нутаг усны ахан дүүс, хамт олныхоо болон МУ-ын Алдарт уяач Батхүү, аймгийн Алдарт уяач Энхсайхан нарынхаа тус дэмээр би энэ сайхан цолонд хүрсэн. Цолоо энэ жил авлаа.
-Цэргийн ажилтай хүмүүс их завгүй байдаг байх. Хэзээнээс морь уяж хурдлуулах болсон бэ?
-Миний аав Ардын хувьсгалтай чацуу хүн юм. Залуудаа цэргийн албыг зургаан жил хаасан. Аймгийн начин цолтой. Намхай аварга, Эрдэнэ-очир арслан нартай барилдаж явсан гэдэг юм. Аав минь арван жил адуу маллаж, морь уясан. Би 8-р анги хүртлээ аавынхаа морийг унасан унаач хүү байлаа. Аавын минь адуу маллах тэр жилүүдэд Булган сумынхан моринд орж эхэлцгээсэн гэдэг. Багаасаа л моринд дуртай болсон доо.
-Улсын баяр наадмаар хаана наадсан бэ?
-Энэ жил аймагтаа наадлаа. Аймгийнхаа наадамд 12 морь уясан. Зургаа нь байранд орсон шүү. Жороо морь маань дөрвөөр давхисан. Хонгор азарга, хязаалан хоёр маань зургаад давхисан. Шүдлэн дааганууд маань бас барианд орсон. Жороо морь маань энэ жилийн баруун бүсийн даншиг наадмаар түрүү магнайд давхилаа. Уугуул нутгийн минь буян хишиг гэж бодож байна.
-Жороо мориор сайхан нааддаг юм байна. Жороо морины уяа сойлгыг тааруулах өөр байдаг байх?
- Өөр л дөө. Хурдан морины уяа сойлго таарахгүй бол айраг түрүүнд орохгүй. Харин жороо морины явдал нь тэгширчихсэн бол уяа алдсан ч айрагдах магадлал өндөр байдаг юм. Үүгээрээ бас онцлог. Унаган жороо гэдэг цаанаасаа өөр байдаг л даа.
-Та унаган адуугаараа нааддаг уу? Ер нь адууныхаа цусыг хэр сэлбэж байна?
-Жороо морь маань миний унаган адуу. Найман настай жороо хээр морь маань Булган сумын Хошууд нутгийн хүлэг юм. Аавын минь нутаг л даа. Мөн хонгор азаргаа Сүхбаатараас авсан. Сүхбаатарын Асгатаас авчирсан хүрэн хязаалан байгаа. Тэр хязаалан маань цагдаагийн баяр, Хийморийн овоонд түрүүлсэн л дээ. 2004 онд Булган сумынхаа Цагаачийн Батцэцэг дүүгээсээ жороо хүрэн морь авч дөрвөн жил дараалан түрүүлгэж байсан.
-Таны хамгийн их сэтгэл догдлуулсан наадам хаанахын наадам байсан бол?
-2011 онд Булган сумынхаа 80-н жилийн ойд хонгор азаргаа аман хүзүүдэхэд их баярласан даа. Улсаас ирсэн Пумагийн хонгор гэж азарганы ард ирсэн юм. Дараахан нь Буянт сумын 80-н жилд гурваар ирж айрагдсан. Тэр үед нутаг орондоо аавынхаа нэрийг гаргасан даа л хамгийн их баярласан юм. Ирэх жилийн даншиг наадам орон нутагт маань болно. Тэр наадамд одтой сайхан наадахыг л зорьж байна.
-Ярилцсанд баярлалаа
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна