Хоймор нутгийн эрдэмт уяач


Монгол улсын Алдарт уяач С.Баатархүү нь 1934 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн ажээ. Багадаа хөдөөгийн хөрслөг бор хөвгүүдийн л нэгэн адилаар адуу малтай ноцолдож, эмнэг хангалын нуруунд эрвэлзэж явсан нь ийнхүү хурдан тууртын дэл сүүл боохын нэгэн шалтгаан байлаа. Нэгэн үе Хөвсгөл аймгийн Тариалан суманд амьдарч байхдаа түүний уясан адуунууд нутаг орондоо дээгүүрт орох Дондов, Лхамсүрэн нарын уяачдын адуутай өрсөлдөн урд хойноо орж явсан аатай түүх бий. Улмаар 1979 онд Эрдэнэт хотын Жаргалант хороо Улаан толгойн САА тийш илгээлт өвөрлөн Эрдэнэтийг зорих нь тэр. Эрдэмт уяачийн амжилтанд хамгийн их жин дарсан хүлгэд бол түүний хоёр зээрд халзан морьд юм. Хоёр зээрдээрээ есөн жил уралдахдаа 12 медаль авснаас зургаа нь алт, дөрөв нь мөнгө, хоёр нь хүрэл медаль байжээ. Бага зээрд халзан нь дааганаасаа авахуулаад их нас хүртэл буюу 1979-1984 онуудад зургаа түрүүлж, хоёр аман хүзүүдсэн гайхамшигт хурдан ажнай ажгуу. С.Баатархүү уяач зөвхөн Эрдэнэт хот, Орхон аймгийн АХ-ын ойн баяр наадмаас есөн түрүү, дөрвөн аман хүзүү, 10 айраг, цагаан сарын болон бусад аймаг сумдын наадмын амжилтаараа 1998 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн юм. Өдгөө түүний авьяас чадварыг өвлөсөн хүү Б.Баасансүрэн аавынхаа шийрийг хатаах уяач болж хурдан хүлгэдээрээ амжилттай сайхан наадаж байна.
Аймгийн Алдарт уяач Б.Винтов: Уяачид бол төрийн өмнө үүрэг хүлээдэг гэж би ойлгодог
Аймгийн Алдарт уяач Бөөхүүгийн Винтов гэх содон нэртэй эрхэм нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул нэгэн. Алдартын өвөө аав Ширбазар, хүү Бөөхүү нар морь уядаг байсан нь ийнхүү Винтовыг моринд урвуулж орхисон гэдэг. Тиймдээ ч түүний бага нас адууны дэргэд өнгөрсөн гэж болно. Гурав дөрөвхөн настай жаахан хүү хурдан морины унаач хүү болсноос хойш 16,17 нас хүртлээ унажээ. Түүний аав Бөөхүү Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд морь уядаг байж. Бөөхүү уяачийн нэртэй хурдан хүлгэдийн дотроос хурдан алаг морины гаргасан амжилтыг нутаг орны морины хорхойтнууд анддаггүй юм. Тухайн үед одоогийнхтой адил морьдоо ачиж очоод л уралдчихна гэж байсангүй. Дэлгэр сум гэхэд л аймгийн төвөөсөө зуу гаруй км болохоор тэр бүр санаснаараа хол яваад байж чаддаггүй байсан гэх. Аймагтаа нэг хоёр удаа очиж уралдаж, хоёр айргийн эзэн болчихоод цээж тэнэгэр гэрээдээ харьж байсан түүх зөвхөн түүнийх байдаг юм. Ийнхүү уяач хүний хүнд атлаа хийморьтой албыг үүрч, бүтэн жилийн хөдөлмөрөө айраг түрүүгээр мялаах шиг сайхан зүйл хаа байх билээ. Винтов хүү багаасаа л ийнхүү хөдөө хөхөрч, гадаа гандах уяачдын амьдралыг мэдэрч өссөн нэгэн. Тиймдээ өвөө, бас аавынхаа хүсэл мөрөөдлийг гүйцэлдүүлэн адууныхаа угшил гарвалыг сайжруулж, өөрийн удмын хурдан адуутай болохоор 1996 оноос хойш тууштай ажиллаж байгаа юм.
1996 оноос гардан морь уях болсон бөгөөд түүнээс хоёр жилийн дараа саарал азарга нь Дархан уул аймгийн наадамд түрүүлсэн нь “залуу” уяачид урам зориг нэмсэн хэрэг байлаа.
Харин дараа жил нь буюу АХ-ын 78 жилийн ойн баяр наадамд хонгор морь нь аман хүзүүдсэн нь төрийн наадмын өмийг нээсэн юм. Тийм ч болохоор Винтов уяачийн сэтгэлд тэр жилийн наадам дандаа л шинэхэн сонихоноороо байдаг гэх. Түүнээс хойш 16,17 түрүү, 30 гаруй айргийг унаган адууныхаа амжилтаар хүртсэн ажээ. Эдгээрээс сонирхуулахад “Дүнжингаравын хурд 2009”-д түүний бор соёолон дөрвөөр, Сэлэнгэ аймагт болсон Атрын 50 жилд айргийн гурваар давхиж байлаа. Мөн 2008 онд Булган аймагт болсон бүсийн уралдаанд хязаалан үрээгээ дөрөвлүүлж, Говь-Алтай аймгийн даншигт хүрэн шүдлэнгээ гуравлуулан, өнгөрсөн онд Архангайн “Тамирын хурд”-д хар азаргаа түрүүлгэсэн гээд олныг дурдаж болох ажээ.
Тэрээр адууныхаа угшлыг сайжруулах ажлыг моринд орсон цагаасаа л идэвхийлэн хийж иржээ. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудын хурдан удмын адуунуудаас гадна ОХУ-аас авчирсан цэвэр цусны Англи, будённый үүлдрийн адуунуудыг оруулж ирээд байгаа аж. Түүнчлэн Монгол улсын Тод манлай Цэрэнжигмэд, Ганбаатар нарын эрлийз азаргануудын нэгдүгээр үеийн төл, Тод манлай Бандгаа Ганхуягийн нэгдүгээр үеийн адуунуудаар өөрийн адууны цусыг сэлбээд байгаагаа дуулгана билээ.
Өнгөрсөн хугацаанд аймгийн Алдарт уяач Винтовын автортой “Монгол адуу”, “Дэлхийн адуу” номууд хэвлэгдэн гарч олны хүртээл болоод байгаа юм. Олон жилийн туршлага судлагаан дээр үндэслэн бичсэн тус ном шинэ залуу уяачдын ширээний номын нэг болоод амжжээ.
Тэрээр “морь уяж байгаа хүмүүс төрийн өмнө үүрэг хүлээдэг гэж би ойлгодог. Хэрвээ уяачид морио уяхгүй, уралдуулахгүй бол наадмын нэг хэсэг байхгүй болно шүү дээ” хэмээсэн юм.
Удам дагасан уяачийн хүү хурдан морины хөгжлийн төлөө сэтгэл зовниж явдаг нэгэн. Тиймдээ ч өөрийн санаа бодлоо бусадтай хуваалцан, туршлага судлах гээд ажил мундахгүй. Ойрын үед адууг гэрчилгээтэй болгох талаар уриалагчдын нэгэн болоод байгаа аж.
Винтов Алдарт хоёр хүүтэй. Удам залгасан аавын хөвгүүд ч багаасаа л хурдан морины дэргэд өссөн болохоор моринд “дурлагсад”-ын нэгэн болж өсөцгөөжээ. Түүний В.Алтансүх энэ жил нийслэлийн Алдарт уяач болсонд Винтов уяач баяртай байгаа гэнэ. Ийм л нэгэн удам залгасан хийморилог эрчүүдийн тухай цухас өгүүлэхэд ийм байх ажээ.
Нийслэлийн Алдарт уяач В.Алтансүх: Морь гэдэг амьтны хийморь золбоог нэгэнт мэдэрчихсэн болохоор эргэлт буцалтгүй орсон
Аймгийн Алдарт Б.Винтовын хүү В.Алтансүх бол удам дагасан дөрөв үеийн уяач. Түүний бага нас Дарханд өнгөрсөн болохоор хөдөөгийн “орги” бор жаалуудтай харьцуулахад морь малнаас жаахан хөндий өссөн гэж болно. Гэсэн ч хурдан морины хусуур сойз зүүх аавыгаа дагаж үе үехэн хөдөө гадаа гарчихдаг байсан нь морины дэргэдээс холдож чадахгүй нэгэн болгожээ. Тэр бол 1998 он байлаа. Тэр жил Винтовын саарал азарга түрүүлээд, удалгүй улсын наадамд хонгор морь аман хүзүүдсэн нь залуу хүүгийн сэтгэлд Монгол эр хүний омогшил, дотоод сэтгэлийн бахархлыг хоромхон зуурт мэдрүүлэх нь тэр. Улмаар урам зориг нэмж морь уях эрдэмд шамдан суралцах болжээ. Ингээд 2008 онд Эрдэнэт хотын наадамд халтар азарга морио түрүүлгэсэн нь Алтансүхийн гэж цоллуулсан анхны түрүү байлаа.
Харин дараа жил нь “Ламын гэгээн”-ий наадамд түүний адуу аман хүзүүнд явж байгаад хүүхэд нь унаад бариандаа оролгүй хадуурчихжээ. Ер нь Алтансүх уяачийн аймаг сумандаа айраг түрүү алддаггүй хонгор морь, зээрд үрээ, туурай хээр гээд л хурдан буянгууд бий. Тэрээр унаган адуугаараа амжилт гаргахыг илүүд үздэг. Сүүлд Говь-Алтай аймгийн 70 жилд унаган адуу болох шүдлэн үрээ нь гурваар ирсэн нь баярт мөчүүдийн яахын аргагүй мөн байлаа. Моринд ороод нэг их удалгүй төрийн наадамдаа цулбуур өргүүлээд амжсанаас хойш олон амжилтыг гаргаад байгаа аж. Тэрнээс хойш бор азарга нь “Дүнжингарав”-т дөрөвт, Атрын 50 жилээр гуравт хурдалсан бол, “Говь-Алтайн 70” жилд шүдлэн үрээ гурваар давхижээ. Мөн өнгөрсөн жил төвийн бүсийн хурдын түрүүн эзэн болжээ. Одоогоор улс бүсийн чанартай нэг түрүү, зургаан айргийн амжилтаараа энэ оны эхэнд нийслэлийн Алдарт уяачийн болзлыг хангасан гэнэ. “Морь гэдэг амьтны хийморь золбоог нэгэнт мэдэрчихсэн учраас би эргэлт буцалтгүй моринд орсон” хэмээн ярих залуу уяач нийгмийн энэ их хурдтай хөгжлийн дунд мориор дамжсан үндэсний өв соёлоо гээлгүй авч үлдэхсэн гэж бодож явдаг нэгэн. Тиймдээ ч өөрийн хувь нэмрийг бага гэж гололгүй оруулахын төлөө аавын хамтаар хичээн ажиллаж явдаг юм билээ. Энд нэмэхэд түүний дүү Мөнгөнхуяг ч бас хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа нэгэн. Тиймдээ ч Аймгийн Алдарт уяач Б.Винтовынхон удам залгасан уяачид гэдгээрээ бахархдаг юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна