Жороо морины удамшил


Өвөрмэц уран хэмнэлээр гишгэх жороо морийг унаж эдлэхээс гадна эртнээс ардын уламжлалт селекцийн аргаар үржүүлж ирсэн нь тодорхой амжилтад хүрч байсан байна. Нутгийн зүүн талд Өвөрлөгч газрын Үзэмчин жороо гэдэг бол баруун хязгаарт Торгууд, Баяд омгийн жороог үе дамжуулан удамшуулж чаджээ. Нийт орон даяар жороо адууны нарийвчилсан тоо бүртгэл, судалгаа хараахан хийгдээгүй учир аймаг, сумдад жороо морины уралдааныг тогтмол зохион байгуулж буй байдал, жороо адуу удамшаад байгаа нутгуудаар хийсэн аялал судалгаа, жороо морины шинэ спортыг дэмжигч уяачид, амьд түүх болох өвгөдийнхөө хууч яриа, зарим ном хэвлэлээс ишлэн бичсэн болно. Ховд, Увсын уяачидтай энэ сэдвээр ярилцаж байхнээ найр хурим, наадам, ялангуяа ястаны урлаг, ёс заншилд жороо морийг уламжлуулан тусгасан нь ахуй орчинд нөлөөлсөн байх юм. Мөн шинжлэх ухаанаар батлагдаагүй ч туршлагадаа тулгуурлан
Ховд, Увсын уяачдын онцлог нь хол ойрын сумдын алдартай жороо морьдын удам гарлыг сураглан мэддэг бололцоогбайх ахдаа аль нутгаас хэний ямар омог хэвшлийн адуунаас авч өөрийн азарга, гүүтэй нийлүүлж сайн жороо гаргах, жороо адуутай айлын боломжийн үрээ, байдсыг зүсээр нь мэдэж, бүр үнэ ханшийг нь хүртэл багцаалан хэлж байсан. Уламжлалт ийм мэдлэг, санаа тавьж байснаараа дээрхи омгийн жороод эрт үеэс өнөө хэр нь байгаа юм. Аймгуудаас арай илүүтэйгээр онцолж болохоор БаянХонгор, Говь -Алтай, Дорнод, Хөвсгөл,Завханы зарим сумдын адуунд жороо угшил тасрахгүй л байгаа юм. Адууны эзэд уяачдаас сонсож байхад ахмад үеэсээ адуунд нь жороо гүү эсвэл азарган үрээ байсан тухай ярих нь нийтлэг байдаг.
Адууны жороо явдал хэрхэн удаших талаар уяач адуучид ярихдаа “ Жороо азарга жороо гүүнээс заавал жороо төрдөггүй, жороо гүү болон сайвар арилжаа азарганаас буюу жороо сайвар явдалтай гүү явдалгүй төлөрхөг азарганаас сайн жороо төрөх магадлал илүү гэлцэх нь бий. Жороо азарганаас нэг л бүтэлтэй төл гардаггүй гэх бөгөөд харин жороо азарганы охин төлөөс жороо төрөх нь элбэг.
Ховд аймаг мянгад нутгийн Баян Чогцолын угсааны өргөн хэмээх Содовын жороо хар гүү, суман хатираатай хул азарганаас хурдан жороо гурван хул төрж, хурдан хул нь Ховд хотын 200 жилийн ойгоор хязааланд түрүүлж мөн цуурхай эмтэй хурдан хул нь сумандаа түрүүлж айрагдсан байна. Түүний удам сахалт хээр морь жороогоор алдаршиж байжээ.
Жороо адууг удамшуулах талаар бусдаас илүү хөдөлмөр зарж, бас ч үгүй тодорхой үр дүнд хүрсэн түүхэн баримтууд байдаг. Тухайлбал Говь-алтай аймгийн Дэлгэр сумын малчин 4-р багийн “Авжаа” хэмээх Б. Цэвэгжав гуай түүний үеийн нөхөр Улсын сайн малчин “Баян” хэмээх Жамган нар жороо адууг илүүтэй сонирхон хаана сайн жороо байна түүнийг сонирхон шинжиж байдгаас гадна санаа таарвал наймаалцан авч унадаг байж. Мөн хурдан морио уралдуулаад айраг түрүү авч, ер нь адууг маш сайхан унаж эдэлдэг хүмүүс байсан гэнэ. “Авжаа” Б.Цэвэгжав гуай моринд жороо явдал оруулдагаараа алдартай бол “баян” Жамган нь газар газраас жороо угшилтай адуу цуглуулан үржүүлж байжээ. Түүний 20 орчим азарга адуунаас10-иад азарга адуу нь жороо угшлынх байсан үе ч байж, цаашидын сайжруулах арга ухаан нь жороо үүлдэр гаргахыг зорьсон боловч харамсалтай нь хэрэгжиж чадаагүй хэдий ч Говь-алтай аймгийн Чандмань, Тайшир, Жаргалан,Бигэр зэрэг сумд, Завхан аймгийн Шилүүстэй, Баянхонгор аймгийн Баянбулаг зэрэг сумдыг жороо адуутай болоход бодитой нөлөөлсөн гэнэ..
Манай ард түмэн жороо морийг арчилан сургах, уннаж эдлэх, наадам цэнгээнд сонгон уралдуулах талаар амьдралын асар өргөн мэдлэгтэй хэдий ч монгол жороо морины жороолох чадвар, түүний биологи физиологийн онцлог, мэдрэлийн хэв шинж удамших чанар зэргийг шинжлэх ухаан үндэслэлтэй судалсан нь нэн хомс юм.
Б.Эрдэнэхуяг
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
103.161.242.124
Дэлгэр Тайшир сумдад Дунжаа тайж Ааяа Гаюу Даадай Сандаг гээд жороо моринд гарамгай улсууд байсан дэг дээ.
Reply