Алдар цол тойрсон адармаатай асуудлууд


Завшиж, завсардсан цолтнууд
Монгол Улсын баяр наадмын тухай хуульд заасны дагуу улс бүсийн наадмаас дөрвөн түрүү, эсвэл найман айраг хүртсэн уяач МУ-ын Алдарт уяач цолыг, зургаан түрүү эсвэл 12 айраг хүртсэн бол МУ-ын Манлай уяач, 10 түрүү эсвэл 20 айраг хүртсэн бол МУ-ын Тод манлай уяач цолыг хүртэх ёстой. Өнөөдрийн байдлаар энэ хуулийн дагуу хишиг хүртсэн МУ-ын найман Тод манлай, 48 Манлай, 274 Алдарт уяач байна. Улсын цолны болзол харьцангуй ойлгомжтой учраас энэ талаар маргаан үүсгэхэд барих тавих юмтай. /Гэхдээ улсын алдар цолны тухай гэж ойлгож болохгүй. Энэ талаарх асуудлыг бид дараа нь жич өгүүлэх болно. Харин аймаг сумын цолны тухайд асуудал их байнаа.
Аймаг сумын Алдарт уяачийн цолны болзолыг хуулинд тусгахдаа зөвхөн шат шатанд нь зохицуулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл хуулийг нь сайн анзаарвал сумын уяач сумандаа л уралдах ёстой гэсэн нэг тийм хүний эрхийг зөрчсөн эвгүй тал ажиглагдаад байгаа юм. За жишээлбэл сумын Алдарт уяач цолыг сумынхаа наадмаас 10 түрүү, эсвэл 20 айраг хүртсэн хүн хүртэх ёстой хэмээн заасан байдаг. Харин нөгөө уяач аймгийнхаа болон цаашлаад улс бүсийн наадамд морь уралдуулан түрүүлж айрагдуулбал яаж тооцох ёстой талаар заалт байхгүй. Өөрөөр хэлбэл тэрхүү уяач аймгийн наадмаас нэг түрүү, улсын наадмаас нэг айраг хүртлээ гэж бодоход тэр нь хэрхэн үнэлэгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй. Үүнийг зохицуулсан хуулийн заалт байхгүй учраас аймгуудын салбар холбоод энэ асуудлыг өөр өөрсдийнхөө үзэмжээр шийддэг. Жишээлбэл Сүхбаатар аймагт улсын наадмаас нэг айраг авсан уяачдаа шууд аймгийн Алдарт уяач цол олгодог. Үүнийг буруутгаж зөвтгөх хууль эрх зүйн орчин байхгүй. Түүнээс болоод нэг хэсэг нь завшиж, нөгөө хэсэг нь завсардаж явна.
Хуулинд байхгүй цолтнууд
Баяр наадмын тухай хуулийг үндэс болгон уяачдад сум, аймаг, улсын гэсэн гурван ангиллаар, сумын Алдарт, аймгийн Алдарт, улсын Алдарт, Манлай, Тод манлай гэсэн таван шатлалтай цолыг олгохоор хуульчилсан байдаг. Хуулийн заалтыг нэг бүрчлэн уншаад та дүүргийн Алдарт уяач, Нийслэлийн Алдарт уяач гэдэг үг үсэг олж харахгүй. Тэгсэн хэр нь өнөөдөр ийм цолтон Монголд цөөн бус бий. Хуулинд байхгүй цолыг хаанаас бий болгож, хэн “түгээгээд” байгаа нь ойлгомжгүй. Нэгэнт хуулийн зохицуулалт байхгүй учраас ямар шалгуураар цолонд хүрдэг нь бүрхэг, тэднийг хүлээн зөвшөөрөх эсэх нь ч эргэлзээтэй.
Тэгэхээр ойрын үед баяр наадмын тухай хуульд энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулж нэг бүрчлэн зааж өгөхгүй бол алдар цолны тухай энэ таагүй яриа гарсаар, уяачдын эрх ашиг зөрчигдсөөр байх болно.
Дээд цолтнуудын “дэлгэрэлт”
Алдар цолтой холбоотой дараагийн асуудал бол улсын цолны босго, чимэгийн
тухай. Уралдаан наадам ихсэхийн хэрээр улсын алдар цолтой уяачид жил ирэх бүр нэмэгдэж өдгөө дээр дурьдсан тоонд хүрээд байна. ММСУХ байгуулагдаад арав гаруйхан жилийн нүүр үзэж байгаа гэхэд амжилтанд хүрсэн уяачдын тоо чамлахааргүй байгаа биз. Тэр тусмаа дээд цолтнуудын хувьд.
Гэтэл үндэсний эрийн гурван наадмын нэг бөхийн тухайд 400-гаад жилийн түүхэнд 40 гаруй аварга буюу дээд цолтон төрсөн гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл 1641 оноос цол олгож, 1805 оноос хойшхи наадмын дүйзээс харвал шүү дээ. Барагцаагаар 10 жил тутамд нэг дээд цолтон төрж байсан хэмээн дүгнэж болохоор. Тэгвэл морины буюу уяачдын тухайд сүүлийн 13 жилийн дотор 8 дээд цолтон төржээ. За яахав зарим нэг хүний холбоо байгуулагдахаас өмнөх амжилтуудыг оруулсан гэсэн ч тэдгээр нь тэн хагасаас нь илүү гарахгүй. Ингэхээр үндсэндээ гурван жил тутамд нэг дээд цолтон төрсөн гэсэн үг.
Хүн амжилт гаргаж байхад бахархахын оронд хэмээн уншигч та яаран бүү зэмлээрэй. Амжилтанд хүрч байгаа нь сайшаалтай. Үүнтэй маргах юм байхгүй. Гол нь чанар чансааны асуудал. Товчхондоо бол Тод манлай буюу дээд цолтны босго арай намдаад байгаа юм биш үү гэх утгатай үг унагагсад олшроод байна. Жилдээ 5-6 Засгийн газрын тогтоолтой уралдаан болдог болсон сүүлийн жилүүдийн туршлагаас харахад сайн морьтой хүн аз нь гийвэл хоёр жилийн дотор дээд цолонд хүрч болохоор байгаа биз.
Эндээс нэгэнт оргилд гарчихсан хүн ахиж юунд тэмүүлэх вэ? гэдэг асуулт урган гарч ирнэ. Дахин айраг түрүү авлаа ч нэмэгдэх юм байхгүй, үндсэндээ ханачихна. Магадгүй эндээс нөгөө айраг түрүүгээ арилждаг гэх хар ч гарч байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр цолны болзлоо нэмдэггүй юмаа гэхэд ядаж “чимэг” нэмэх талаар яагаад бодож болохгүй гэж. Үгүй бол дахин дээд цол бий болгож болно шүү дээ. Ингэхдээ хувь хүний амжилтаас илүүтэй Монголын морин спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэх маягаар.
Жишээлбэл: Өөрийн унаган хүлгээрээ уралддаг, төрийн наадамд азарга, их нас заавал түрүүлгэсэн байх. Өөрийн гэсэн шавьтай, тэд нараас нь хэн нэгэн нь улсын цолны болзолд хүрсэн байх гэх мэтийн босгуудыг тогтоогоод. Энэ мэтээр алдар цолны асуудалд анхаарлаа хандуулж өөрчлөлт хийх цаг нь болсныг уяачид сануулсаар байна.
"Тод магнай" сэтгүүл дугаар №3 А.Мөнх-Эрдэнэ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна