Босоогийн унаган адуу улс бүсэд 17 айрагдаж, түрүүлсэн


Монголчууд эрдэмт уяач, хүчит бөх, мэргэн харваачдаа хүндлэн дээдэлдэг улс. Эдний нэг хурдны өлгий нутаг Хэнтийчүүд эрдэмт уяачдаа эрэмбэлэн хүндэлдэг ёс суртахуунтай ард түмэн. Өөрөөр хэлбэл улсын цолтнуудаас доогуур цолтой ч дээгүүр эрэмбэтэй уяачид энд олон бий. Тийм нэгэн уяачийн тухай энд тэрлэн өгүүлэхийн учир нь.
Нийслэлээс зүүн аймгийг, Дорнод, Сүхбаатараас Улаанбаатарыг зорих уяачид аль аль нь Өндөрхаан хотоор дайрахдаа ёс юм шиг уяач Босоожамсрангийнхаар буудаллаж, мэндийг нь мэдэж, хүндэтгэл үзүүлдэг нь уламжлалтай болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тод манлай Дуламсүрэнгээс эхлээд моринд дурлагчид, нутгийн үе үеийн уяачид, залуучууд тэднийхээр тасрахгүй. Нэрийг нь товчлоод “Босоо” ах л гэцгээнэ.
Хар багаасаа адуутай нөхөрлөж, улмаар нэгдлээс ажлын гараагаа эхэлж байсан тэрээр малч, ажилсагаараа тэргүүнд шалгарч, цаг чанга үед “алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан шаггүй залуу явжээ. Тэр бас адуунд хайртай сэтгэл, уяачийн эрдмээрээ адуун сүргээ өсгөн, угшлыг нь хадгалсаар ирсэн монгол эр хүн билээ.
Өнөө үед уяач “Босоо”-гийн унаган адуу улс бүсийн наадамд 17 удаа айрагдаж түрүүлсэн нь уяачийн өндөр эрэмбийг төвөггүй илтгэх бизээ. Улсын начин Дуламсүрэн, сайд асан Нямдаваа нар зөвхөн “Босоо”-гийн унаган адуугаар хоёр жилийн хугацаанд Монгол улсын Манлай, улсын Алдарт уяач цолны болзол хангаж байлаа. Харин өөрөө жар гаруй айраг түрүү авсан байдаг юм билээ. Хамгийн анх хурдтай болохдоо аавынхаа өгсөн Орлойн мойног хонгор угшилтай “босоо хонгор” нэртэй хурдан азаргатай байжээ. Түүнийг залгамжлаад Хардэл жанжин бэйсийн гуч хүү гүний Гомбосүрэн гуайн өгсөн “оодон зээрд”, Өвгөн ноёны “норов хүрэн” угшлын “энхээ зээрд”, Уулбаян сумын угшилтай Шийнэн хээр, Мөнххаан сумын “эрүү” Лхагваагийн адууны “хээр буудай” гээд шинжиж сонгосон хурдан азарганууддаа гүү тавих ухааныг мэдэрч өөрийн удамт сүргийг бий болгожээ. Энэ л удамт сүргээс олон хурд төрсөн байдаг. Энд зөвхөн улс бүсийн айраг түрүүг тоймлон хүргэхэд:
1. Зээрд азарга - Дундговь, Архангай, Говьшанх, Цагаандэлгэр бүсийн уралдаанд нэг түрүүлж, гурав айрагдсан,
2. Хүрэн даага - Цагаандэлгэр, Дундговийн бүсэд түрүүлж, аман хүзүүдсэн.
3. Зэгэл соёолон морь - Дундговь аймгийн бүсэд аман хүзүүдсэн
4. Хээр үрээ Тод манлай Дуламсүрэн айрагдуулсан
5. Ховд аймагт Нямдаваа хээр үрээг түрүүлгэсэн
6. Зээрд морь - Өвөрхангайн бүсэд Дуламсүрэн түрүүлгэж, Эрдэнэтэд айрагдуулсан
7. Хэнтий аймгийн зүүн бүсэд Эрдэнэсүхийн зээрд үрээ айрагдсан.
8. Өвгөн ноёны наадамд Босоожамсрангийн хээр үрээ айрагдсан
9. Өвөрхангай аймгийн Төмөр-Уяагийн буюу сайд Бадамжунайн зээрд халзан соёолон 2012-2013 онуудад Ховдын бүс, улсын наадамд айрагдсан амжилтыг гаргаад байгаа юм. Үүний дээр аймаг, сумын наадмуудын амжилтыг тоолоод барамгүй.
Тэрээр нэгдлийн суурь адууг хариулж байхдаа ч, өнөөгийн өөрийн хоёр, гурван зуун адууг ч тэмдэглэлгүйгээр цээжээрээ мэдэж, удам угшлыг нь сайжруулсаар өдий хүрсэн хүн. Тэр бүү хэл Хэнтий аймгийн Мөрөн, Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр зэрэг ойрын сумдын болон аймаг, нийслэлд тодроод байгаа адууны угшил, гарвалыг ч хэлчихдэг ёстой л өнөө “амьд архив” гээч гэж хэлж болно. Тиймдээ ч “Босоо” ахаас асууя, “Босоо” ахаар шинжүүлье гэх олны хүсэлт ийнхүү хөвөрсөөр өдгөө түүнийг андахгүй хүнгүй болжээ.
Ж.Босоожамсранд аав Жанжаа нь “миний хүү авъя гэвэл байгаа юмаа өгөөд л авч бай. Авч чадахгүй бол хүний юманд хий битгий шунаж байгаарай” гэж сургадаг байж. Ийнхүү эцгийн сургаалиар өсөж өндийсөн “Босоо“ уяач аливаад жудагтай хандаж ирсэн нь олны хайр хүндэтгэлийг хүлээх нь бий. Тэрээр нэг үе авч ч чаддаг, уяж ч чаддаг, болохгүй, бүтэхгүй зүйлгүй явж байх тэр үедээ бусдаас этгээд нэгэн наймаа хийжээ.
Баянхутаг суманд бага насандаа айраг түрүү алдаагүй, хавчигт нь уяач “Шонхор” Лувсандорж уяж түрүүлгэсэн Энхээ хүүгийн “зээрд” азарга нэрд гарч ирэв. Өвлийн уралдаанд хэд түрүүлгээд наймтай азарга аймагт уяад хөлийг нь муудуулснаас хойш уралдах боломжгүй болжээ. Тэгээд ч нас нь 11 хүрсэн байв.
“Энхээ зээрд” гэх энэ азарга нь Өвгөн ноёны “норов хүрэн” удамтай. Тиймдээ ч төл сайтай байгаад зогсохгүй уралдаж ч болмоор бодогдоод байхаар нь тэр үеийн хурдан адууны хамгийн дээд үнээр 6500 төгрөгөөр худалдан авсан байна. Тухайн үед үүнийг сонссон хүн болгон л гайхаж байжээ.
Уяач “Шонхор” хэмээх Лувсандорж: - Босоожамсран чи хөлгүй азарга ийм өндөр үнээр авдаг юм байна. Хүүхдийг чинь дараад эндээчихвэл ямар үнэ төлөх вэ? гэж зэмлээд авчээ. Хожим сонсохнээ мань хүн “Энхээ зээрд”-ээс төл авах гэж наймааг буцаалгах зорилгоор тийм үг хэлсэн юм билээ.
Босоожамсран “энхээ” зээрдийг аваад домбон бороотой хөлийг нь хатгаж эмчлээд хойтон жил нь Мөрөн сумандаа таван настай Оосордагва хүүгээрээ унуулж түрүүлгэжээ. Энэ наадамд “Босоо” уяач азарга, их нас түрүүлгэж гурван айрагтай одтой нааджээ.
Үүнээс хойш Босоожамсрангийн “энхээ зээрд” дахин уягдаагүй. Харин эр төл болгон нь хурдалж, эм төл болгон нь сав сайтай гүү болцгоожээ. Өдгөө энэ зээрд азарганы үр удмаас Баянхутаг сумын Зундуйжамцын хээр азарга, Мөрөн сумын “мөлзөн” Лхамсүрэнгийн зээрд азарга, Амарсанаагийн зээрд азарга, Босоожамсрангийн зээрд буюу Нямдаваагийн зээрд азарга (Дундговь, Цагаандэлгэрийн бүсийн наадамд түрүүлсэн), Баянхутагийн Мөнхдагвын зээрд азарга, Мөрөнгийн Тунгалагийн хонгор азарга, Цаниагийн зээрд азарга, Пэрлэймаагийн зээрд азарга, Амармөнхийн хонгор азарга, Доновоогийн бага бэлэвсэн зээрд, Амгалангийн Батын зээрд азарга, Хасын Даваажавын хонгор азарга, Тод манлай Дуламсүрэнгийн хүрэн морь, Норовын зээрд азарга, Галшарын Ухнын хул азарга, Энхсүхийн хонгор морь, Босоожамсрангийн Оосордагвын хээр азарга, Баянхонгорын Батаалайгийн хул, Мөрөнгийн Ц.Оюун-Эрдэнийн хүрэн азарга, Дэжсүрэнгийн Дамдингийн хонгор азарга, Б.Мягмарын зээрд азарга, Ц.Энхбатын зээрд азарга, “сайд” асан Нямдаваагийн хонгор азарга Галшарын “дураараа” М.Мягмаржавын зээрд, ”нүхийн” Дугаржавын Лундаажанцангийн зээрд гэхчилэн нутаг орондоо нэртэй хурдан буянгууд төрсөн нь “Босоо”-гийн адууны нэг л хэсэг юм.
Ийнхүү Хэнтий аймгийн Баянхутаг сумын аймгийн Алдарт уяач Босоожамсрангийн удамт сүргийн унаган хурд төрсөөр, хурдалсаар байна.
Намсрайцэрэнгийн Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна