Уяж засах хурдан морьдоо барих өдрийг сонгох


Дээхэн үеийн ном бичигт уяж сойж, уралдуулж наадах хурдан хүлэг морьдоо зуны дунд сарын шинийн хэдний «Бар юмуу, нохой өдрийн аль нэгэнд барьж дараах ёс зүй, зан үйлийг гүйцэлдүүлэх бөлгөө». Тухайлбаас:
1. Билиг төгөлдөр энэ өдрийн ургахын улаан нарнаар адуугаа уяаныхаа баруун хойно зөөлөн хураана.
2. Эл цаг мөчид уяаныхаа зүүн дээд талд олбог, ширдэг хивсээ дэвсэж цай, идээ будаагаа зассан байхаас гадна арц, хүж бусад тансаг үнэртнээр уяагаа нар зөв гурвантаа эргэж ариусгах зан үйлийг үйлдэх бөгөөд үүний зэрэгцээ идээ будааныхаа дээжийг эцэг тэнгэр, эх газар шороо, тахин шүтдэг уул овоо, бурхан сахиусандаа өргөж найман гэгээн Дашжав, Дашдондог болон хариулгын таван ном Банзрагшаа, Дамдингийн түй зэрэг уншлага уншуулж морины хийморийн сан тавьж шивдүг өргөх зан үйлийг ёсчлон гүйцэтгэвээс сайн болохтухай өвгөн ноён Пүрэвжав гуай айлджээ.
3. Морьдоо уяхдаа наран ургах зүг буюу зүүнээсээ азарга, дараа нь их морь, дунд морь, удаа нь бага морь, шудлэн, даага гэхчлэн нас дараалан уях болой. Үүний хамт азарга болон бусад үрээн азарган морьдыг үл уйдуулахын тулд эхний хоёроос гурван өдөр байдсуудыг хамт уявал сайн буй.
4. Өвгөдийн сургаалд хурдан хүлгуүдийн уяаг тэмээний унгас, дээснээс бус зүйлээр сайтар үйлдэхийг сургаснаас гадна морьдоо анх барихдаа ихэд хөеж барих нь дунд, гараараа зөөлөн барихыг хичээгтүн гээд гэнэдүүлэн барихыг адаг муу хэмээн сургасан нь олоон.
5. Уяаны шон модыг яргуй, шув шулуухан, залуу хус модоор хийх бөгөөд морьдоо барьж дуусаад уг морьд омогшин ардагшсан байх тул уяанд нь дасгахын тулд үд хүртэл ямар ч уяа засал хийлгүй тайван амгалан байлгана. Харин үдээс эхэлж энэ жилийнхээ уяа заслын анхных болох уяагаа тойрч гишгүүлэх гишгүүлэлтээр эхэлнэ. Гишгүүлэлтийг зарим нутагт «Баалгах» гэх нь ч бий. Энэ нь агуулгын хувьд ялгаагүй дасгал сургуулилт гэсэн нэгэн утгат ойлголт ажээ.
6. Хурдан морио унаж уралдагч хүүхдүүд тарлалт, сунгалт, гишгүүлэлт бүрдээ ёс зүйт хувцас хэрэглэлээ өмсеж гишгүүлэх бөгөөд гишгүүлэлтийг нас, насаар нь зөрүүлж гишгүүлэх учиртай. Тэгэхдээ түрүү морины баасан нойтон баасыг авахгүй тэр хэвээр нь үлдээнэ. Жишээлбэл: Азаргаа эхэлж гишгүүлсэн бол дараагийн гишгүүлэлтээр их морио эсвэл дунд морио, үгүй бол бага мориороо эхэл гэсэн үг юм.
7. Гишгүүлэх үйл ажиллагаа, технологийн бүх явцад уралдагч хүүхдүүд байнга гийнгоолох буюу марзайлж хурдан морьдынхоо сэтгэлийг сэргээх байгалийн зөн билгийг ёсчлон үйлдэнэ. Ингэх нь монгол үндэсний уламжлалын гүн агуулгатай ажээ. Гишгүүлэх гэдэг бол уяа заслын идэвхтэй ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг билээ.
8. Ер нь хурдан морьдын уяа заслын үед уяаны дэргэд уяач шинжээч хэн гуай ч бай айван тайван, ямагт зөн билигт үг хэлэлцэж ерөөл өргөж байх учиртай.
9. Тийнхүү гишгүүлэлтийг анхны өдөр үдэд, дараа нь их үдээс хойш, удаа нь нар жаргахын өмне, төгсгөлд нь нар жаргасны дараа гэх мэт дөрвөн удаа хийх. Уяа засал жигдэрч морьд уяа орох бүрд гишгүүлэх технологийг өдөрт дөрвөөс таван удаа хийвэл зохино.
10. Хурдан хүлгүүдээ барьсан ёслол төгөлдөр тэр едрөөс эхэлж ажнай хурдууд, агт сайн морьд, адуун сүргээ магтан дуулсан сэтгэл сэргээх уртын болон зохиолын дуунуудаас морин хуурандаа дуулж хуурдах нь утга, уянгын чухал ач холбогдол өгдөгийг залуу уяачдад санамж болох сайны нэгэн зүйл бэлгэдэл ажээ.
11. “Сэцэн хан аймаг”, Хардэл жанжин бэйсийн хошуу ноён Мижүүрдорж овогт олноо өвгөн ноён гэж алдаршсан Халхын их уяач, шинжээч Пурэвжав гуай 1860-аад оноос 1932 онд суүдэр хальтлаа 70 гаруй жил хурдан морь шинжиж, уях засах эрдэмд шамдан суралцах хугацаандаа бичиж туурвисан олон судруудынхаа дотроос “Нууцаас нууц, далдаас далд шулуун журамт” хэмээгч судрынхаа гуравдугаар хэсэгт нууцын арван зүйлийн нэгдүгээр болох хурдан хүлэг морьдоо уяж засах газрын хэлбэрийг дараах байдлаар хураан сургасан байдаг билээ. Хэдэн ёсны газрын шинжийг хэрэгсүүлэн болгоож бодоод морь уяхуйд: Өмнөө ойрмогхон уултай газар үл болох, баруундаа ойрхон уултай аваас хийн чанарт моринд муу, хойноо хоолой газар уяваас дунд, тал газар сайн боловч морьд уйдах, эрхэм нь өмнөө устай, зүүндээ сайхан талтай, баруундаа намхан толгодон уултай, хойноо алс түших энгэртэй болоод тухайн газрын шороон хөрсөн өнгө нь шаравтар бөгөөд баруун хойноо ил нуур устай болбоос газрын гэм үл болно гэхчилэн.
Г.Цэвэгмэд
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна