Алтанширээгийн анхдагч, адуунд нүдтэй Алдарт

2013 оны 11-р сарын 08 -нд

1924 оны хөх хулгана жил хуучнаар Говь мэргэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат малчин ард Гомбынд дөрөв дэх хүү нь мэндэлж, эцэг эхийн магнайг тэнийлгэсэн нь хожмын МУ-ын Алдарт уяач Гомбын Шоовдор байсан юм. Алтанширээ сумаас төрсөн анхны улсын цолтон Г.Шоовдор агсан харьцангуй хожуу “моринд” орсон хүн. Эр хүний чимэг сайхан морь, сайн эмээл хазаар тэргүүтэн хэмээн үздэг байсан тэрээр наймаа панз хийхдээ хурдан хурц гэхээсээ илүү алхаа гишгээ, хэлбэр хийцийг нь чухалчлан үздэг байж. Тэр жишгээрээ хөл хөнгөн, хийц урантай халтар морийг Хэнтий аймгийн Буянт сумаас авчирч эхнэрээ “гоёж” л дээ.
Нэгэн өдөр нутгийн уяачид цуглаж байхтай тааран, яриа хөөрөөнд оролцвол удахгүй болох уралдаанд оролцох хурдан хурц хүлгэдээ ярьж, ам булаалдах нь Г.Шоовдорын “хүнээс дутахгүй” гэх бардам занг өдөөдөхөж. “Халтар морь ч хөл хөнгөнтэй, урагшаа л гэдэг адуу уралдуулдаг хэрэг” ийн бодол өвөртөлсөөр халтар морио хөтөлж ирээд харвал уяа нь эвлэж, хөл нь хөнгөрсөн бусдын морьдын дэргэд халтар нь хормойгоо өшигчсөн айлын авгай шиг л харагдаж.
Амьтны амны зугаа болоод яахав гэж бодоод тавиад туучихсан атал өглөө хүү нь унаж ирчихээд “уралдана” хэмээн зөрүүдлэх нь тэр. “За хүүхэд, хүлэг хоёрын минь хийморь мэднэ биз” хэмээн бэлгэ бодоод халтар морио мордуулчихаж. Төд удалгүй наадамчид шуугилдан эхний морьд орж ирэхэд голсон халтар нь түрүүлэн, эзний сэтгэлийг баясгажээ. Энэ цагаас хойш Гомбын хүү хүлгийн хурданд санаархан, уяачийн эрдэмд шимтэх болсон билээ.
Г.Шоовдор морьдоо цөөн хоногийн уяатай, тарган талд нь мордуулдаг. Уяаг нь голдуу эдэлгээ уналгаагаар хийнэ. Заримдаа уяж байсан адуугаа тавьчихаад багачуулынхаа унаж байсан үрээ, сарвааг мордуулж, түрүүлгэж, айрагдуулах нь ч бий. Үүнийг нь мэдэх нутгийн хөгшид “Энэ Шоовдор ямар ид хэрэглэж, унаа морьдоо түрүүлгээд байна” гэлцэх. Арга ч үгүй биз халхын хурдны булгийн эх, усны ундарга болсон Хэнтийн Галшар болон аймгийнх нь “айлгадаг” сумдын нэг Иххэттэй залгаа Алтанширээгийн наадамд хэн дуртай аавын хүү унаа морио түрүүлгэж, айрагдуулаад байх нь ховор.
Г.Шоовдор агсан адуу таних нүдтэй нэгэн байсан хэмээдэг. Нээрэн ч түүний энд тэндээс авчирсан адуунууд айрагдаж, түрүүлэхгүй байх нь ховор. Нэгдлийн адуун дундаас сорчилсон үрээ нь ч гэсэн хурдалж, нэр усыг нь мандуулна.
Түүний нэг жишээ нь алдарт Нэгдэл зээрд нь. Нэгдлийн адуунаас дааганд нь барьж сурган уясан тэрхүү зээрд морь олон жил Г.Шоовдор уяачийн магнайг тэнийлгэн баярлуулсан билээ. Алдартын нэртэй олон хүлгэд байсны дотор Мөнгөн бөгст, Дэлдэн хээр, Доожоо хээр, Харлаг, Борлог гээд олон буянгууд нутаг усны нэр гарган хурдалж байсан юм. Ямар сайндаа л Г.Шоовдор уяач нэг жил аймгийн наадмын хамгийг хамж, амьтан хүний атааг хөдөлгөж байхав. Тэр жил Алдартын уясан соёолон, азарга түрүүлж, хязаалан, их морь айрагдан сумандаа ирээд соёолон, азаргаа дахин түрүүлгэж, Замын-Үүдийн наадамд борлог морио түрүүлгэн, есдүгээр сарын нэгний уралдаанд даага түрүүлгэж байсан гэдэг.
Уяа морьдод хоолны гэм гарахыг андахгүй. Бараан газраас харж барагцаалаад “өчигдөр шөнө хоолыг нь ихдүүлчихэж, эсвэл багадуулчихаж” гээд нойрондоо дийлдэн алдаа гаргасныг нь харсан юм шиг хэлчихдэг. Басхүү уралдах морьдыг хараад л төдөөр ирнэ хэмээн төлөгч шиг айлддаг, тэр нь ёс юм шиг биелдэг буурал уяачийг өдгөө үр хүүхэд, нутаг нугийнхан нь “аргагүй адуунд нүдтэй хүн байж билээ” хэмээн дурсдаг юм билээ.
Г.Шоовдорын хурдан морь уяж сойн гаргасан амжилтыг үнэлэн 1993 онд Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртээсэн бөгөөд өдгөө хүү Ш.Хүрэлбаатар нь удам залгаж уяа эвлүүлэн, нутгийн наадмыг чимж явна.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна