50 жил хөлдөөсөн үрээр амжилттай хээлтүүлжээ


Д.Самданжамц (МУ-ын зөвлөх мал зүйч)
Г.Бадамханд (ЭША)
Азарганы үрийн чанарт тэжээлийн нөлөө
1930-аад оноос азарганы үрийн чанарыг нарийвчлан судалж, азарга болон бусад төрлийн хээлтүүлэгч малын үрийг шинжлэх аргачлалыг боловсруулжээ. 1980 оноос энэ төрлийн судалгаа улам боловсронгуй болж үрэн дэхь эр эсийн тоо болон физиологийн бусад үзүүлэлтийг тодорхойлох болсон байна.
2008-2009 онд Бүх Оросын Адууны аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн В.В.Калашников, В.А.Науменкова зэрэг эрдэмтэд 20-30 жилийн өмнө гүн хөлдөөсөн азарганы үрээр гүү хээлтүүлж, хээл авалт тавин хувьд хүрч дэлхийд анх удаа олон жил хадгалагдсан гүн хөлдөөсөн үрээр гүү хээлтүүлж төл авчээ.
2002-2009 ондадуу судлаачД.Самданжамцнарын эрдэмтэд Будённый, Араб,Ахалтекин, Монголүүлдрийн азарганы үрийг зохиомол үтрээнд авч чанарын үнэлгээ өгөн, шингэлж хөлдөөх туршилт судалгааны ажил хийсэн байна.
Судалгааг 2 үе шаттай явуулж, эхний шат буюу бэлтгэл үед үр авах азаргыг байран маллагаанд 126 Мдж солилцлын энергитэй тэнцэх уураг, витамин ихтэй тэжээлээр 35-40 хоног тэжээж, зохиомол үтрээнд үр авав.
Дараагийн шатанд гурван үүлдрийн азарганаасзохиомол үтрээнд үр авч, үрийн хэмжээ, хөдөлгөөний идэвхи, 1 мл дэхь эр эс болон нэг удаагийн харайлтаар гарсан бүх эр эсийн тоо, үрийн амьдрах чадвар, эмгэгт эр эсийн хувь зэргийг мал зүйн шинжлэх ухаанд хэрэглэдэг нийтлэг арга зүйн дагуу тодорхойлж, үрийг шингэлж -196 градусын шингэн азотонд хөлдөөв.
Графикаас үзэхэд уналга-хурдны чиглэлийн үүлдрийн азарганы нэг удаагийн харайлтаар өгсөн үрийн эзлэхүүн ойролцоо байгаа нь тэжээллэг маллагааны нөхцөл болон үр авч байсан хугацаа, арга төдийлэн зөрүүтэй биш байсантай холбоотой.
Гурван үүлдрийн азаргыг байран маллагаанд байлган арчилгаа маллагааны нөхцлийг сайжруулж, хоногт өгч байсан тэжээлийн 65-70 хувьд вандуй, гурвалжин будаа, хошуу будаа, өндөг, витамины примекс зэрэг уураг ихтэй хүчит тэжээлийг оруулсан нь үрийн идэвхи, чанарт эерэг нөлөө үзүүлэв.
Араб, Ахалтекин, Монгол азарганы үрийн эзлэхүүн, чанарын үнэлгээг зарим судлаачийнхтай харьцуулахад бидний явуулсан эхний жилийн туршилтанд ашигласан Араб азарганы үрийн хэмжээ бага байсан нь үр авах туршилтын ажилтай зэрэгцүүлэн гүү гишгүүлж байсан, мөн үр авах үед хэт олон хүн цугларснаас азарга, гүү тайван биш болж үрээ дутуу шахсан, үр авах арга, техник ажиллагаа дутмаг, азаргыг байнга хашиж хөдөлгөөн багатай байлгасантай холбоотой.
Харин Монгол болон Ахалтекин үүлдрийн азарганы үрийн эзлэхүүн, нэг мл-т байх эр эсийн тоо, үрийн идэвхи бусад судлаачийнхтай ойролцоо байгаа нь нэмэгдэл тэжээлийн нөхцөлд зохиомол үтрээнд үр авах техник ажиллагаа зөв явагдсан төдийгүй гадны нөлөө сресст бага орж өдөр тутам байнгын хөдөлгөөнтэй /2-3 цаг алхуулж, зугаалуулж/ байсантай холбоотой.
Хээлтүүлэгчийн төрөл, үрийн чанар, үрлэх хээлтүүлэгчийн тоог харгалзан үр шингэлэх харьцааг тогтоодог. Нэг мл үрэн дэхь эр эсийн тоо 150.0 саяас доошгүй, үрийн хөдөлгөөний идэвхи 5 баллаас дээш, эмгэгт эр эс 20хувиас багабайвал хээлтүүлэгт ашиглахад тохиромжтой гэж үздэг. Дээрх шаардлагыг хангасан үрийг “лактоз-өндөгний шар” болон “VMD-Z Stallion Semen Extender” шингэлэгчүүдийг ашиглан 1:1 харьцаатай шингэлж, гуурсанд соруулан шингэн азотонд хөлдөөсний дараа “SAIAS” аппарат ашиглан үрийгшинжлэв.
Задлан шинжилгээгээр шингэлэгч доторх эр эсийн шулуун давшиххөдөлгөөний дундаж хурд 4.42 µ/с, шулуун бус хөдөлгөөний дундаж хурд 24.95 µ/с, хөдөлгөөний дундаж хурд секундэд 13.92 µ/с,дэлгэцэндхарагдажбуй хөдөлгөөнтэй эр эсийн эзлэх хувь 67.06, үүнээс хурдан хөдөлгөөнтэй 38.2, дунд зэргийн хөдөлгөөнтэй 17.65, хэлбэлзэх хөдөлгөөнтэй эр эс 11.18, хөдөлгөөнгүй эр эс 32.94 хувийг тус тус эзэлж байв.
Тэжээллэг, арчилгаамаллагааны сайжруулсан нөхцөлд тухайн азарганы бэлгийн идэвхи, амьдын жин, нас зэрэгт тохируулан уураг, витаминаар баялаг тэжээлээр 35-40 хоног тэжээхэд азарганы үрийн чанар нэмэгдэл тэжээлгүй үеийнхээс дунджаар 10.7 хувь нэмэгдэж байгааньямарч төрлийн өндөр ашиг шимтэй хээлтүүлэгчийг урьдчилан тэжээж, хээлтүүлэгт бэлтгэх, үрийн чанар, идэвхийг нэмэгдүүлэх явдал чухал гэдэгнь бидний судалгаагаар нотлогдов.
Түүнээсгаднагүүний үржлийн эрхтэн дотор цэвэрүрийнэр эсүүдийн хөдөлгөөн нэг секундэд 8.7 микрон, нэг минутанд 5.22 мм хурдтай байдагболбиднийнэмэгдэлтэжээлтэйүеийназарганыүрийгзохиомолүтрээндавч, хөлдөөж хадгалсан үрийн шингэлэгч доторх эр эсийн хөдөлгөөний дундаж хурд секундэд 13.92 µ/с байгаа нь уг үр чанар сайтай, цаашид хээлтүүлэгт ашиглах боломжтойг гэрчилж байна.
"Тод магнай" сэтгүүл 2011 оны 3 сар дугаар №14



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна