“Цээл бүзэнхий” компанийн Ерөнхий менежер Д.Сүрэнхорлоо: Манай компанийн нэрийн хуудас болсон гутлыг хэрэглэгчид андахгүй


Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих “Монголд үйлдвэрлэв” булангийн маань энэ удаагийн зочид бол Т.Батсайхан захиралтай “Цээл бүзэнхий” гутлын үйлдвэрийнхэн байлаа.
-Улиран одож буй 2013 оныг “Цээл бүзэнхий” компанийн хамт олон ямар амжилтаар үдэж байна вэ?
-Компанийн маань нэр “Цээл бүзэнхий” ч хэрэглэгчдэд “Төв гутал” нэрээрээ хүрсэн байдаг. Төв аймгийн Баян-Өнжүүл суман дахь Цээл бүзэнхий гэж газар манай нөхрийн төрсөн газар байгаа юм. Тэр утгаараа компаниа нутгийн уул ус түшиж явахыг бэлгэдэн өгсөн нэр.
Хоёр оны зааг дээр бүгдээрээ хийсэн бүтээснээ дүгнэж, ирэх оныхоо төлөвлөгөөг гаргадаг. Бидний хувьд ч ялгаагүй. 2013 онд амжилттай сайхан ажиллалаа. Одоо үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өргөтгөж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулан, тоног төхөөрөмжөө шинэчлэх төлөвлөгөөтэйгээр шинэ оныг угтаж байна. Цаг хугацаа ч хурдан юм даа. Анх 1994 онд нөхөртэйгээ өрхийн үйлдвэрлэл эрхлэхээр Төв аймагт компаниа байгуулж байлаа. Тухайн үед хоёулхнаа байсан бол одоо хоёр охинтойгоо, дундажаар 15 үндсэн ажилтантай ажиллаж байна. Бидний ажил улирлын чанартай учраас өвөлдөө дээд тал 30 орчим хүн ажилладаг юм.
-Түүх өгүүлсэн дурсамжаар ярилцлагаа үргэлжлүүлмээр байна. Та хоёр ямар мэргэжлийн хүмүүс вэ? Яагаад энэ салбарт ажиллахаар болсон юм бэ?
-Бид чинь тэс өөр мэргэжлийн хүмүүс байгаа юм. Нөхөр маань барилгын өрлөгчин, харин би засал чимэглэлийн мэргэжилтэй. Тухайн үед ажлын байр олно гэдэг амаргүй байлаа шүү дээ. Тэгсэн нэг өдөр мах авахаар явсан нөхөр маань хүний хөл шиг модон хэвлүүр барьчихсан ороод ирдэг юм байна. Тэр нь колоток. Мэдэхгүй надад их сонин санагдаж билээ. Тэгээд “хоёулаа одоо нохой гутал хийнээ” гээд үс, тухайн үеийн орос резин бас авчихсан байхыг хараад ерөөсөө санаанд буугаагүй. Гэхдээ ханийнхаа үнэхээр итгэлтэй байгааг хараад чадахгүй ч гэсэн хамтдаа хичээгээд үзэх хэрэгтэй л гэж бодсон. Эхний үед 10 жил орчим хоёулхнаа зүтгэсэн. Амралтгүй хичээсэн он жилүүд байгаа юм. Анх дөрвөн шүдтэй ган сэрээгээр шивүүр хийж шивж байгаад гараараа оёдог байлаа. Ингээд хоёр гурван жил гараараа оёж байгаад, 180 мянгаар оёдлын машин авч түрүүгээ оёдог болсон. Тухайн үед долоо хоногтоо 10-15 хос гутал хийгээд хот руу ирж, Дэнжийн мянгын зах дээр зарна. Одоо шиг унаа тэрэг ч гэж байсангүй. Амралтын өдөр өглөө эрт Төв аймгаас Паз автобусанд суугаад л ирнэ. Хамгийн урамтай нь зах дээр ирээд дороо зарагдчихдаг байлаа. Энэ нь илүү их ажиллах урам зоригийг нэмнэ. Ингэж явсаар 2000 оноос хоёр, гурван хүн авч ажиллуулж, жил ирэх тусам нэмсээр одоо 30 орчим хүн ажиллаж байна.
-Анх хичнээн төрлийн гутал хийдэг байв. Одоо нэр төрөл олширсон л байх даа?
-Мэдээж цаг хугацаа явахын хэрээр гутал хийх материалаас эхлээд шинэчлэгдэж байна. Одоо бид 12-15 төрлийн гутлыг хийж байна. Өвөл, зуны, эмэгтэй, эрэгтэй, хүүхдийн гээд л. Гутлаа тухайн хэрэглэгчийн захиалгаар хийнэ. Шинэ гутлынхаа загварыг хоёулаа ярьж байгаад л гаргачихдаг юм.
-Түүхий эд, материалаа хаанаас авдаг вэ?
-Монголоосоо ч, гаднаас ч авна. Гэхдээ манай үйлдвэрийн арьс чанарын шаардлага хангадаггүй тал бий. Харин шир, монгол эсгий нь дажгүй шүү. Тийм болохоор арьсаа гаднаас ихэвчлэн авдаг юм. Бидний гол зорилго бол чанартай материалаар чанартай бүтээгдэхүүн гаргах шүү дээ. Манай гутал бөх бат, дулаан, чийг татахгүй, эдэлгээ даах чадвартай байх ёстой гэж үздэг. Тэрний төлөө ч ажиллаж ирлээ. Хэрэглэгчид маань мэднэ дээ. Тиймдээ ч байнгын үйлчлүүлэгч, түншүүд олон бий. Улаанбаатар хот, 21 аймагт “Төв гутал”-ын гутлыг өмсөж байгаад үнэхээр баярладаг. Хойд хөрш рүү хүртэл манай үйлдвэрийн эсгий дотортой ажлын гуталнууд гардаг болоод арав гаруй жил болж байна.
-Нэг гутлыг хийхэд ямар, ямар шат дарааллаар явах уу?
-Энд эхлээд материалаа сонгоно, арьс байх уу, шир үү гээд л. Дараа нь эсгүүрт оруулчихаад оёдол хийхэд бэлтгэнэ. Дотор хийнэ гэхэд ямар материалаар доторлох уу, түүнийгээ наах уу, оёх уу гэдгээ сонгоод бэлтгэгчид үйлдвэрлэлд бэлтгэнэ. Үүнийг нь манайд бол нэг дамжлагаар оёж дуусгадаг. Зарим газар дамжлагаар оёдог л доо. Оёдол хийсний дараа улаа оёж, наагаад хамгийн сүүлд цэвэрлээд, размерыг нь тавиад, ууталж савлаад худалдаанд гардаг юм. Хэрэглэгчид хүрэх хүртлээ “хөөрхөн” замыг туулдаг байгаа биз. -Танай компанийн нэрийн хуудас болсон гутлаа танилцуулаач гэвэл ямар загварыг онцлох вэ?
-Мэдээж нэрийн хуудас болсон гутал байлгүй яахав. Хамгийн их материал ордог хэрнээ хамгийн хямдхан зарагддаг, хамгийн эрэлттэй гутал байгаа. Төв аймгийн брэнд бүтээгдэхүүн болоод гурав, дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд хэрэглэгчдээс өгсөн онц үнэлгээгээ алдаж үзээгүй. Хүмүүс ч андахаа байсан. Батсайханы гутал байна гээд хараад л мэддэг юм. Бидний анх хийдэг байсан гутлуудын нэг л дээ. Сүүлд нөхөр маань загварын нь шинэчилж, эсгүүрийг нь гаргаж байлаа.
-Мэдээж цаг үеэ дагаад гуталны загвар ч байнга өөрчлөгдөнө биз?
-Тэгэлгүй яахав. Манай хамгийн сүүлийн загвар гэхэд үстэй, тоногтой эмэгтэй, эрэгтэй гуталнууд байна. Шинэ үетэйгээ хөл нийлүүлэн алхах дуртай дэгжин залуус ч ам сайтай байгаа шүү. Чанартай, чийг татахгүй, бөх гээд давуу талыг нь таньсан гярхай улс бол татгалзах аргагүй гутал л гэж би хэлнээ.
Охин маань Урлах эрдмийн дээд сургуулийн хоёрдугаар курсэд сурдаг. Яваандаа охины маань бүтээлийн гутал, цүнхний шинэ загварууд гарах байхаа. Охин маань их гарын дүйтэй. Тэгэхээр шинэ үеийн төлөөлөл, Төв гутлын шинэ төрхийг харуулна гэж найддаг юм.
-Өөртөө зориулсан цорын ганц гутлыг хийлгэх хүсэлтэй хүмүүс байдаг уу?
-Байлгүй яахав. Мориныхноос гэхэд МУ-ын Тод манлай уяач Батсүх, дүү Төгсбат гээд л. Батсүх залаатай их гоё гутал загвараа өгч хийлгүүлж байлаа. Сүүлд гэхэд Чулуунцэцэг, Далантай нарын гавьяатууд гэр бүлийнхэнтэйгээ манай гуталнаас сонголтоо хийсэн.
-Танай гутлын үнэ ханшийг сонирхож болох уу?
-Чанартай атлаа хямд үнийг бид амладаг. Хүүхдийн гутал гэхэд 26-75 мянган төгрөгийн хооронд байна. Харин эмэгтэй гутал бол доод тал 60 мянгаас 400 мянга хүртэл бий. Эрэгтэй нь ч ялгаагүй иймэрхүү л ханштай байгаа.
-Гутлаараа үзэсгэлэн худалдаанд оролцдог уу?
-Анхны шагналаа 2000 онд авч байлаа. Түүнээс хойд олон удаа хийсэн гутлаараа шагнал авсан. Энэ бол манай гэр бүлийн төдийгүй хамт олон, нутгийн олон, хэрэглэгч бүгдийн маань шагнал юм шүү дээ. Ноднин “Эгэл амьдралын эгэл баатрууд” гээд үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг 21 аймаг, долоон дүүргийн хувь хүн, компаниуд өөрийн бүтээлэээрээ Өмнөговьд үзэсгэлэн гаргасан юм. Тэнд манай гутал шилдгийн шилдэг Гранприг авсан.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Монголын ард түмэндээ сайн сайхан, эрүүл энхийг хүсье. Мөн түншүүддээ, ажилчдадаа, нийт хэрэглэгчдэдээ шинэ оны мэндийг хүргээд биднийг дэмжиж явдагт талархаж байгаагаа хэлье. Энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа манай хамт олон, хэрэглэгч та бүхний итгэлийг зүтгэлээр хариулж чанартай, дулаахан, хөлд эвтэйхэн гутлыг байнга нийлүүлэх болно. Бидэнд дадлага, туршлага байна гэж хэлнэ. Бидэнтэй 9930-9605, 9903-8904 дугаарын утсаар холбогдон захиалгаа өгч, санал хүсэлтээ илэрхийлж болно.
П.Ундраа






















1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8 минутын өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
17 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
17 цагийн өмнө Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
23 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Өчигдөр, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
Өчигдөр, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
17 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
23 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
17 цагийн өмнө Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
91.132.138.122
Номер телефона
Reply