Дэлхийд үнэлэгдэх анхны Монгол унаач

2014 оны 6-р сарын 02 -нд

Аав, ээжийнхээ хайранд умбаж, аз жаргалаар бялхсан багачуудын инээдэнд дэлхий цаддаг гэрэлт өдөр бий. Тэр нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяр. Монгол Улс энэхүү баярыг хуваалцдаг болсоор 62 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй юм. Бүтэн жаран илээн ээнэгшсэн энэхүү баярын уур амьсгал хөрч амжаагүй байгаа дээр эрхэм уншигч танаа нэгэн баярт мэдээг дуулгаж буйдаа таатай байна.
Хурдан хүлгийн нуруун дээр гийнгоо аялж өссөн Монгол хүү дэлхийн хэмжээний унаач болохоор шамдаж байна. Монгол Улсаас анх удаа мэргэжлийн унаач бэлтгэх сургуульд суралцаж буй тэр хүүг Лодойсүрэнгийн Лхагвасүрэн гэдэг. 1994 оны 12 дугаар сарын 9-нд Төв аймгийн Сэргэлэн суманд төрж, долоон настайгаасаа эхлэн хурдан морь унаж, 11 жилийн дотор улс, бүсийн наадмаас 20 гаруй түрүү, 30-аад айраг хүртсэн түүнийг морь сонирхогчид Өөдөс нэрээр нь андахгүй биз ээ.“Макс” гал уяаны адтай унаач Өөдөс өнгөрсөн тавдугаар сард Ирланд улсыг зорьж, морин уралдааны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг RACE Академиийн мэргэжлийн жокейн курст суралцаж байгаа аж. RACE академи нь 1973 онд байгуулагдсан бөгөөд Ирландын морин уралдааны болон Турф клубын албан ёсны зөвшөөрөлтэй сургалт явуулах эрх бүхий цорын ганц байгууллага юм. Тус академи нь морь унаачид, адуучид, уяачид, морин уралдааны мэргэжилтнүүд, зохион байгуулагчид болон бусад морин уралдаан сонирхогчдод олон төрлийн сургалтыг санал болгодог. Товчхондоо морин спортын бүхий л төрлийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургууль юм.
Бидний хэлж заншсанаар мэргэжлийн жокей буюу бэлтгэл унаач сургах сургалтыг 30 гаруй жилийн турш зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийд нэрд гарсан Жонни Муртах, Вилли Супплэ, Еддэй Ахерн болон Роберт Винстон зэрэг нэрт унаачид тус академийг төгссөн аж. RACE академийн олон улсын салбар нь 20 гаруй жилийн турш бусад улс орны хурдан морь сонирхогчид, морин уралдааны байгууллагуудтай хамтран ажиллаж сургалт зохион байгуулсаар ирсэн ба Япон, Солонгос, Хонгконг, Турк, Арабын улс орнууд болон Франц, Англи, Щвед, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк, Америк зэрэг улс орноос суралцагчид очдог аж. Ийнхүү дэлхийн хэмжээний боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэдэг олон улсын нэр хүнд бүхий академид анх удаа Монгол хүн суралцаж буй нь “Макс” гал уяаны унаач, туслах уяач Л.Лхагвасүрэн болж буй юм. Олон орны залуустай мөр зэрэгцэн мэргэжлийн унаач болохоор шамдаж буй Л.Лхагвасүрэн хагас жил суралцаад эх орондоо ирнэ.
Монголын морин спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж буй түүний суралцах хугацааны бүхий л зардлыг “Макс” групп дааж байгаа бөгөөд цаашид олон унаач хүүхдэд дэлхийн хэмжээний тамирчин болох жим гаргаж буйг сайшаахаас аргагүй юм.
Өөдөс буюу Л.Лхагвасүрэн нь анх “Макс” галд морь унадаг ахыгаа дагаж, унаач болж байсан бөгөөд уралдааны замд унасан морио чадварлаг удирдаж гайхамшигт амжилтуудыг үзүүлж уясан эзэн, наадамчин олноо баясгаж байсан билээ. Энэ тухай уяачид нь “манай Өөдөс морь унаж байхдаа адуундаа хэт их ачаалал өгөлгүй биеийн тэнцвэрээ зөв тохируулж чаддаг гайхалтай чадвартай унаач” хэмээсэн юм. Л.Лхагвасүрэн хурдан морь унаж байхдаа гаргасан амжилтаараа спортын Дэд мастер цол хүртэхийн зэрэгцээ Алтанхундага, Отгонхундага, Энхжин, Мөнхжин, Цэрэндаваа, Гансүх нарын гарын шавь нартай болоод амжжээ.
Хурдан хүлгийн нуруун дээр гийнгоо аялж өссөн Монгол хүүдээ дэлхийн хэмжээний тамирчин болох үйлсэд нь амжилт хүсч, сүүн цацал өргөе.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна