Аймгийн Алдарт уяач Ж.Бүрнээбаатар: Манайх арван хэдэн айргийг, гурван түрүүтэй нь авч байсан


Азаргаа түрүүлгэчихээд, дөрвөн үрээгээ дараалан оруулж байсан од хийморьтой уяач ховор шүү. Энэ бол хүн бүхэнд тохиохгүй аз мөн. Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жанчивдоржийн Бүрнээбаатар дээрх амжилтын эзэн юм. Түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.
-Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул. Өндөршил, Сайхандулаан хоёр хил залгаа учраас адуунууд нь нэлээн холигдож солигдсон байх. Таны адууны гол суурь нь ямар удам угшилтай адуунууд байдаг вэ?
-Миний адууны гол суурь нь Гүр адуу. Дундговь аймгийн Өндөршилийн хурдан цагаан морьтой Гүр гэдэг өвгөн байсан. Тэдний угшлын адуу.
-Гүр гуайн адууны угшил танай адуунд яаж орж ирсэн бэ?
-Манай авгайн ах нь Жадамбын Банди гэж байсан. Тэр надад нэг үрээ өгсөн. Жаабанди гэдэг хүн жинхэнэ Гүр адуутай айл. Гүрийн адууны сүүлийн төлүүд Самдангийнд, мөн Мандах сум руу олон бор адуу тархсан.
-Гүр адуу Самдан гэдэг хүнээр дамжаад танайх руу орж ирсэн үү?
-Гүр адуу урагшаа Самдан гэдэг хүнд очсон. Тэдний удмын бор азарга надад ирж байсан юм. Мөн манай сумын Сүхбаатарын хонгор халзан азарга суманд даагандаа түрүүлж, хэд хэд айрагдсан. Тэднийд миний нэг гүү очиж байж байгаад түүнээс гарсан хонгор унагаар би азарга тавьсан. Сумандаа дөрөв түрүүлж, арваад айрагдсан даа. Ийм л адууны угшлаар манай адуу давхиж байна. Тэгээд Өндөршилийн Намсрайн Сумъяа гэдэг хүн надад хонгор даага өгсөн. Тэр олон жил сайн давхисан. Ер нь миний адууны угшил дэвсэг борууд.
-Боруудыг хүн болгон ярьж байна. Тэд ямар онцлогтой, ямар хэлбэр хийцтэй, ямар уяаны арга барилтай, яагаад хурдан байсан юм бэ?
-Тэр бор адуу энгүй л дээ. Бие сайхан, холч давхилтай адуунууд даа. Холч давхил гэдэг нь холд цуцдаггүй адуу байсан юм. Хэлбэр хийцийн хувьд ч жижиггүй. Зарим нь эхийн талаараа жаахан бага байж болно. Эхээсээ бас шалтгаална шүү дээ. Ер нь цаад адуу бол биерхүү, өнөөдөр эрлийз адууг уралдуулахгүй гэж байна тэнд тэнцэхээр том гоё адуу байсан. Тэгэхээрээ хол явна.
-Хөвсгөл, Увс руу Тэс адуу гэдэг чинь их биерхүү адуунууд гэж ярьдаг. Цаагуураа яс нь байдаг юм шиг байна лээ?
-Том адуу ч харайлт арай ондоо. Жижиг адуу хоёр харайж байхад, цаадах чинь нэг харайчихаад л бас амсхийчихнэ. Гүр адуу миний мэдэхийн 1940 хэдэн оноос гарч ирсэн. Адууныхаа хольц, үржлийг нь сайжруулж явсаар өнөөг хүрсэн.
-Та Өндөршилд байхдаа морь мал уядаг байсан юм уу?
-Өндөршил сумаас арван хэдтэй хүүхэд гарсан. Би чинь авгай дагаад ирчихсэн хүн л дээ.
-Арван хэдтэй байхдаа авгай дагаад ирчихсэн юм уу?
-Тэгэлгүй яахав. Би чинь 16-17-той авгай авсан. Манай эмэг эх энд байсан болохоор Сайхандулаан суманд ирчихсэн хүн. Би багаасаа адуунд хоббитой. Тэгээд л айлын эмнэг догшин үрээнүүдийг унаж л өслөө. Айлын өгсөн даага, сарваануудыг өсгөсөөр байгаад хүү, хүргэний нийлээд 400-гаад адуу байна.
-Эмнэг адуу сургаж байхдаа даага сарваагаа уяж байсан уу?
-Бас оролдож байсан. Нөгөөдөх нь давхихгүй ээ. Тэгсэн ч би хаяагүй өдийг хүрсэн.
-Ер нь анхны айргаа хэзээ авсан юм бэ?
-1980-аад оны үеийн сонгуулиар. Авгайнхаа унадаг байсан шарга морийг том охиноороо унуулж уралдуулсан түрүүлчихсэн. Тэгээд миний сэтгэл бүр хөдлөөд, ер нь болох юм байна гээд л. Түүнээс хойш адуу малыг зөндөө цуглуулсан. Энэ орчныхоо давхидаг азарганы охин төлийг авч байсан. Тэгээд миний адуу одоо сайжирсан. Гүр адууг хамгаалж, агуулж байгаагаараа адуу нь сайн байна гэдгийг Мандах, Сайхандулааныхан бүгд мэднэ дээ.
-Та Гүр адууг хадгалахын тулд буцаж азарга тавиад л байна уу?
-Тэр адууны хэсэг гүү байсан юм. Өөр газраас азарга тавиад байгаа. Дорнод, Хэнтий, Сүхбаатараас авсан. Тэгж л адууны цусыг ямар ч эргэлтгүйгээр, эргэж үр төлтэйгөө нийлэхгүйгээр тавигдуулж байгаа юм.
-Тэгээд чанаржиж, сайжирч байна уу?
-Сайжирч байгаа. Үгүй ядаж дандаа улс, бүсэд хурдан давхихаа байг. Биеэр том болно, шал ондоо болно.
-Өөр хооронд нь төд дэх үе дээр нь цусанд нь буцаж нийлүүлэхгүй байгаа юм байна, тийм ээ?
-Өнөөдөр миний адуунд эргэж нийлэх асуудал байхгүй. Гурав, дөрвөн жилийн дараа нөгөөдөхийг чинь бас буцаах нэг асуудал байгаа. Манай хүргэн, хүү бид хэдэн адууг тэгж л бөөцийлж байна.
-Бүрнээбаатар ахын хамгийн одтой наадсан жил хэзээ вэ?
-Сумынхаа 80 жилээр азаргаа түрүүлгэж, тэгээд баруун урд руу Ханбогд руу явж байлаа. Ханбогдод очиж азаргаа түрүүлгэчихээд, дөрвөн үрээгээ дараалан оруулж байсан нь миний одтой наадам байсан санагддаг юм. Хэдэн хүргэнтэйгээ явсан, дандаа л айрагдаж. Манайх арван хэдэн айргийг, гурван түрүүтэй нь авч байсан. Дараа жил нь Дундговийн Өлзийтөд очиж мөн тэр дөрвөн үрээгээ дараалан оруулж байлаа. Ер нь одтой байсан.
-Ер нь морь бөөндөө ордог үе байдаг юм шүү?
-Өө, байдаг юм. Хүний азтай, хийморьтой, одтой жил тэгж байдаг юм. Түүнээс хойш айраг мултраагүй байна.
-Танай адуунууд голчлон ямар зүсмийнх вэ?
-Ихэнх нь хонгор бүгээн адуу бий дээ.
-Борууд нь яваандаа хонгор, буурал болоод байна уу?
-Хонгороос бөрт бүгээн гарна. Хонгор гараад бүгээн болно, цаад тал нь бүгээн болохоор. Тэгээд цайгаад эхэлнэ. Ер нь цагаан тал руугаа явчих юм, манай адуу.
-Та манай хүргэнүүд гээд хэд хэдэн удаа ярилаа. Таныг дагаж морь мал уяж байгаа хэдэн хүн байна вэ?
-Хоёр хүргэн, манай хүү, бид дөрвүүл байгаа. Бас галынхан гээд тэдний найз нөхөд намайг бараадаж уяна. Шилээс голдуу хүүхдүүд очиж уяна даа. Манайд Сайханаас бараг байхгүй.
-Гал уяаны системд ороод нэр ус өгсөн үү?
-Тийм юм байхгүй.
-Ерөнхийдөө морь мал уяж байгаад гал уяаны системд наадмуудад хуваагдаж явж уралдаад байгаа?
-Манайхан Шувуун гэдэг газар морио уяна. Сайхан энгүй талд. Морины хөл авах чулуу ч байхгүй. Наадам болоход хуваагдаад явчихна. Зунаас эхлээд л аравдугаар сар хүртэл наадамд явна даа.
-Наадам олшрох нь адуунд ямар байдаг вэ?
-Ер нь ойрхон, ойрхон наадам адуунд халгаатай шүү. Тамир хүч нь тэнцвэржиж өгөхгүй хэцүү. Сая түрүүлчихсэн юм чинь энэ наадамд аваад явъя гэдэг. Яахав дахиад сайн давхиж болно. Гэхдээ наадам ойртвол морины тамир хүчинд халгаатай.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар









3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.161.15
Та бүхнийг морины босоо хиймор үргэлж ивээж яваг ээ.Танд болон гал уяаныхан, нутгийн зон олон,морин эрдэнийг дээдлэгч хэн бүхэнд сайн сайхан бүхнийг ерөөе.
Reply66.181.161.119
goy yma
Reply66.181.161.96
Миний өвөө мундаг хөдөлмөрч хүн шүү хайртай даа таньдаа
Reply