Аймгийн Алдарт уяач Ц.Очирбат: Сайхан наадмын дурсамж жилээ даадаг

2015 оны 8-р сарын 25 -нд

Завхан аймгийн Отгон сумын уугуул, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэрэвийн Очирбаттай уулзаж ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. 1934 онд төрсөн буурал уяач 1959 оноос эхлэн морь уях төрийн хэрэгт шамдан, өдгөө 50 гаруй жил хурдан хүлгээ уралдуулан, төр түмнээ цэнгүүлж яваа юм. Нас өндөр болсон ч төрийнхөө их баяр цэнгэлд уясан хүлгүүдийнхээ тоосыг өргөхөөр хүрэлцэн ирсэн буурал уяачийг онцолж, Хүйн долоо худаг дахь гэрт нь очиж ийн хөөрөлдлөө.
-Уяа эвтэй, морь хурдан сайхан наадав уу?
-Сайхан наадлаа. АХ-ын 94 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэлд хоёр их насны морь мордуулж, нэгийг нь 18-аар, нөгөө нь гучин хэдээр давхиуллаа. Өнөө жил чинь 320 гаруй морь мордсон гэнэ. Миний морийг сумын шилдэг унаач Санжаасүрэн гэж хүү унадаг юм.
-Тиймээ, их насны 321 морь мордсон.
-Гантай жил гэхэд олон морь морджээ.
-Алдарт төрийнхөө наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Азарганаас бусад таван насны морьтой ирж, хоёр хязаалангаа дундуур давхиуллаа. Ер нь тэгээд хүүхэд, морь эсэн мэнд наадах шиг сайхан наадам хаана байхав.
-Монгол наадмын үнэ цэнэ нь түүнд оршдог
-Ах нь морь уяад 50 гаруй жил болж байна. Гол төлөв сум орон нутагтаа наадаж, төрийнхөө наадамд жил өнжөөд ирдэг юм. Өнгөрсөн хугацаанд аймаг, сумын баяр наадмаас айраг, түрүү алдаагүй ээ. Жил бүр л хурдан хүлгүүдийнхээ буянаар магнай тэнийн баярлаж байлаа. Ноднин гэхэд л хоёр сумын 90 жилийн ойн баяр наадмаас гурван түрүү авсан.
-Сайхан нааджээ. Алдарт хаагуур нутагладаг вэ?
-Манайх Алтанбулаг сумын хойд талаар нутагладаг. Манай нутагт зуншлага сайнгүй ч Хүйн долоон худгаас дээр байнаа. Бид 6-р сарын 24 –нд наашаа ирсэн. Морьд хоолгүй болохоор нь хүүгээ нутаг явуулж, өвс авчрууллаа. Тэрний хүчинд морьд маань сайхан давхилаа.
-Таны уясан морьд улсын баяр наадамд дээд тал нь хэдээр давхиж байв?
-1998 он шиг санагдана. Соёолон азарга зургаад давхиж байсан. Ер нь айрагдуулж л чадаагүй болохоос биш арав дотор олон оруулсан даа. Миний уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Төв аймгийн ойд түрүүлсэн хязаалан үрээ маань байна. Тэр жил миний нэг соёолон бас долоод давхисан. Төв аймгийн 60 жилийн ойд 600 гаруй их насны морь мордоход миний морь 16-аар давхиж байсан. 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ой гэж том наадам болоход манайхны морьд 40-н хэдээр орсон. Дараа нь 1995 онд Өвөрхангай аймагт Есөнзүйлийн даншиг гэж болоход их морь 100 гаргаж давхиж байлаа. Энэ мэтчилэн морь, хүүхэд мэнд сайхан наадаж явсаан, ах нь. Би ер нь энд тэндээс хурдан авч уралдуулж байгаагүй. Өөрийн унаган морьдоороо л нааддаг хүн. Манай адуу ах Дамбийнямын адууны угшилтай. Сүүлийн үед Сүхбаатар, Хэнтийгээс ганц нэг адуу авч, цус сэлбэж байна.
-Нутаг орноосоо адуу авч байв уу?
-Морин тойруулгын уяач байсан Самдангаас хонгор үрээ авч, азарга тавиад олон сайхан хурдан хүлгүүд гарсан. Өөрийг нь авсан жилээ уяад сумын наадамд айрагдуулж байлаа. Бас нэгдлийн адуунаас эмнэг хонгор үрээ авч азарга тавиад, үр төлүүд нь сайхан наадсан. Би хонгор голдуу адуутай. Нэг дор олон хонгор адуу хөтлөөд явж байх ч бас л сайхан шүү. Биднийг залуу байхад хүмүүс мориороо гангардаг. Морио унадаг байж. Одоогийн хүүхдүүд бараг итгэхгүй байлгүй дээ. Бид чинь наадамд явах гээд тэмээ ачаад явдаг байлаа шүү дээ. Бас болоогүй ээ, хоолныхоо хонийг туучихна. Уяа морьдоо хөтөлчихөөд хүүхдүүд гийнгоолоод л явах ч бас л сайхан шүү. Сүүлийн үед машин тэрэг олширч, хүн байтугай морьд машин хөлөглөж байна. Цаг хугацаа хэмнээд сайхан ч, нөгөө талаараа монгол ахуйгаасаа холдоод байх шиг. Бас нэг санаа зовоож байгаа зүйл бол морь мал ялгахтай холбоотой хэл ам байна. Уг нь дээдчүүл морин дээр хэрүүл хийдэггүй гээд их цээрлэдэг байсан. Тэгээд ч уяач хүн адууныхаа удам угшлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ. Адууны угшлыг худлаа хэлэх хамгийн том нүгэл л гэдэг байсан. Одоо хамаагүй болсон юм даг уу даа.
-Эрлийз гэсэн шалтгаанаар цөөнгүй монгол үрээ хасагдсан байна лээ?
-Ялгаж байгаа хүмүүс хариуцлагагүй байна. Уяач хүн улсынхаа наадамд ирэх гэж бүтэн жил бэлтгэж байгаа шүү дээ. Түүнийг үгүй хийчихээр уурлалгүй яахав. Бидний үед маш нарийн шүдэлдэг байсан шүү дээ. Хавчиг байна гэдэг юм уу, гүйцчихсэн морь байна уу гэдгийг ялгах гэж хялгас сүвэлж шүдний махыг үзэж байлаа. Одоо бол соёо нь лав гарчихсан үрээ л байвал хавчиг гээд гаргачих жишээнтэй юм. Жилдээ ганц болдог монгол наадмаараа дээр, дооргүй эмх журамтай наадаж байж л сайхан болно шүү дээ. Тийм болсон наадмыг чинь дараа жилийн наадам болтол дурсаж ярина. Дээр үеийн наадам тийм сайхан болж чаддаг байсан учраас дараа жилийн наадам даанч хол байна даа хэмээн санааширдаг байсан байхгүй юу. Би зургаан настайгаасаа эхлээд 13 нас хүртлээ морь унасан. Дээхнэ үеийн уяачид мөн сайхан хүмүүс байсан шүү.
-Ингэхэд хэдий үеэс уяа эвлүүлж, хурд ирлэх болсон юм бэ?
-20-той цэрэгт мордоод гурван жил болж, 1958 онд халагдаж ирсэн. Тэгээд 1959 оноос морь уях болж, улсын Алдарт уяач Лувсандорж гэж хүнээс дөрвөн адуугаар нэг бор морь авч хэсэг сайхан наадсан. Бас Лүн сумын “ногоон” хэмээх Гарам гуайгаас хязаалан цагаан үрээ авч дөрөв түрүүлгэсэн. Гарам гуай нэгдлийн адуугаа өгөхдөө надад зааж өгсөн юм. Нэгэн цагт өөрөө хүнээр заалгаж байсан бол одоо өөрөө хүнд мэдэхээ хэлж өгдөг болж. Нутгийн залуус мэдэхгүй зүйлээ асуухаар би хэлээд л өгдөг юм. Одоо ч миний үеийнхэн өдрийн од шиг ховор болж дээ. Энэ жил уяачдын зөвлөгөөн болж, зургаан сумын уяачид цугларсан хамгийн ахмад нь Хэнмэдэх Тод манлай бид хоёр л байна лээ. Тод манлай чинь нарийн яривал надаас гурав дөрөв дүү хүн шүү дээ. Тэгээд хамгийн ахмад уяач гэдгээр нь намайг онцолж “манай Очирбат гуай хамгийн олон жил морь уяж байгаа хүн” гээд ярьж байна лээ.
-Шавь нар олонтой болоо биз?
-Дуучин Намсрайноровын аав намайг дагаж морь уяж байлаа. Энэ нутгийн олон залуус надаас асууж зөвлөж явсан даа. Очирбат гуайг бараадаж морио уянаа гээд хүрээд л ирдэг юм.
-Өөрийн хүүхдүүд морь уях уу?
-Би 10 хүүхэдтэй. Таван охин, таван хүүтэй. Гурван хүү морь уяна. Би бага хүүгийндээ амьдардаг юм. Энэ маань морь гайгүй уянаа. Саяхан сумын Алдарт уяач болсон.
-Очирбатын хэмээн нэршсэн ямар ямар хурдан хүлгүүд байв. Тэдгээрийнхээ талаар хуучлаач?
-Миний нэг хээр морь байсан юм. Би Шувуун фабрикийн Баяраа гэдэг хүнээс авч байсан юм. Тэр хээрийг би өвөл зунгүй уралдуулж, олон ч түрүү, айраг авсан. Очирбатын хээр гэхээр энэ хавийнхан андахгүй дээ.
-Уугуул нутаг Завхан аймгийн Отгон сум юм байна. Хэзээнээс Төв аймагт суурьшсан юм бэ?
–Нутгаасаа есөн настай гарсан юм билээ. Түүнээсээ хойш нэг л удаа нутагтаа очсон. Хүүхэд байхдаа гарсан юм болохоор таних мэдэх хүн байхгүй юм билээ. Яагаад наашаа ирсэн бэ гэхээр манай ижийгийн ах лам баривчилгаанд өртөж хоригдоод, суллагдсаныхаа дараа энд суурьшсан юм билээ. Тэгээд л ээж, аавыг татаж энд авчирсан гэдэг. Энэ сайхан нутагт ингэж ирсэн түүхтэй.
-Нас сүүдэр өндөр болсон хэдий ч морь уях төрийн их хэрэгтээ шимтэн, хүлэг морьдоо уралдуулж, түмэн олноо цэнгүүлж буй танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Ерөөлөөр болог. Хүүхдүүдийн ажил үйлс бүтэж яваг.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна