Аймгийн Алдарт уяач Н.Базаргарьд: Халзан адуу л нүдэнд тусаад байдаг юм

2016 оны 1-р сарын 07 -нд

Сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж буй Булган нутгийн хийморилог хөвгүүдийн нэг Могод сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямсүрэнгийн Базаргарьдтай ярилцсанаа хүргэж байна.
-Булган нутгийн хийморилог хөвгүүдийн нэгтэй уулзаж буйдаа баяртай байна. Уяа эвтэй, морь хурдан сайхан наадав уу?
-Баярлалаа. Хонин жилдээ ганц би бус манай галынхан азтай хийморьтой сайхан наадлаа. Одоо наадам отголж, морьдоо амраачихсан байна.
-Жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд” уралдаанд хонгор халзан морио айрагдуулж амжилтын гараагаа эхэлсэн.
-Тэгсээн. Хонгор халзан морь маань “Дүнжингаравын хурд” уралдаандаа айргийн гуравт хурдалж, амжилтын гараагаа эхлээд тэр буухиа нь улс болон бүсийн наадмуудад хадгалагдлаа. “Дүнжингаравын хурд” уралдааныг уяачид жилийн өнгө шинжих уралдаан хэмээдэг нь аргагүй үнэн юм байна.
-Улсын наадмын дараа аль бүсийн наадамд явсан бэ?
-Нутагтаа очиж наадсаан. Дээд гурван насны морьтой очиж, азарга 24-өөр, хээр соёолонгоо гурваар давхиулж, энэ жилийн хувьд улс, бүсийн наадмаас гурван айраг хүртлээ.
-Морь түрүүлж, айрагдахад нутгийн уул, ус, ард түмэн хамт өндөлздөг хэмээдэг. Нутаг ус, бага насны дурсамжаасаа хуваалцаач?
-Би Булган аймгийн Могод сум, Хулжийн голын хөвөөнд тоглож өссөн хүн. Манай нутаг хэзээнээсээ айргаараа алдартайг та бүхэн мэдэх байх. Миний бага нас хөдөөгийн багачуудын нэгэн адил үнээ эвэлгэх, унага татах, айраг бүлэх зэрэг албанд томилогдон аав ээждээ тусалсан шигээ өнгөрсөн. Сүүлд 6-р ангид орсон хойноо нэг үеэлтэйгээ хамтраад хоёр шүдлэн сургаж байсан юм. Нөгөө хоёр үрээгээ хонь малдаа унаж, сайхан зүгшрүүлчихээд наадамд уях юм боловоо. Бидний уях гэж юу байхав дээ. Наадмын өмнөхөн аавын ах Гончиг гэж хөгшин нэг сунгаадахсан гайгүй давхичихгүй юу. Түүндээ урамшаад наадамд уралдуулаадахсан чинь миний бор шүдлэн түрүүлчихдэг юм. Дараа жил нь дахиж уралдаад түрүүлж явснаа хадуурч гурваар орсон. Тэгж л анх уяачийнхаа гарааг эхэлж байлаа даа. Намайг моринд дуртай болоход нөлөөлсөн хүн бол манай өвөө.Тав, зургаан настай дөнгөж морь унаж сурч байхад л хаашаа ч явсан дагуулаад явдаг байсан юм. Манай өвөө морь сайн уургалдаг. Сайхан морь унадаг. Явдал оруулчихдаг, ер нь адуунд их иртэй хүн байсан шүү.
-Хулжийн голын хүү, хэзээнээс хурдан хүлгийн тааруулж, уяачийн эрдэмд шамдах болсон юм бэ?
-2007 оноос. Хавар Дорнодод ажлаар явж байгаад дааганы уралдаантай таарсан юм. Баянтүмэн суманд л даа. Тэр уралдааныг үзэж байсан чинь нэг жижигхээн хүрэн даага тээр хойноос гарч явсаар байгаад аман хүзүүдчихдэг юм. Тэр хавийн адуу чинь томируун шүү дээ. Том даагануудтай үзсээр байгаад аман хүзүүдчихээр нь өхөөрдөөд, эзэнтэй уулзаж авч байсан юм.
-Тэр дороо наймаа хийчихэж байгаа хэрэг үү?
-Буцаж очоод авсан л даа. Нэг даага авна гэж очсон хүн чинь нэг соёолон, нэг даагатай гүү, бас нэг саарал морь аваад ирсэн. Унагатай гүү нь хөгшөөн. Цагаан-Овоо сумын Бум гээд залуугаас авсан юм. Төлүүд нь их хурдалж, аймагтаа түрүүлж байсан юм билээ л дээ. Тэгээд хоёр жил төл өгөх үү гэсэн “өгнөө” гэхээр нь авчихсан. Тэгээд л нөгөө авчраад Батцоождоо үзүүлсэн чинь саарал соёолонг маань заагаад “за энийг л уяя. Нөгөөдүүл нь хэрэггүй ээ” гэж байна.
-Нөгөө даага нүдэнд тусдаггүй ээ?
-Намайг адуу авахаар явахад миний найз “Ар Монгол Трейвэл” компанийн захирал Батжаргал нэг даага захисан юм. Тэгсэн нөгөө даагаа 2,5 саяар аваад, дээр нь хэд хэдэн адуу авчихсан болохоор захиасыг нь авч чадалгүй хүрээд ирэхгүй юу. Тэгээд ирсэн хойноо нөгөө даагаа найздаа өгчихсөн. Тэгсэн зун нь найм, ес уралдаж, уралдсан болгондоо түрүүлж, айрагдсан байна лээ.
-Анхны айргаа хэдэн оны ямар наадмаас хүртэж байсан бэ?
-Хүн хамгийн түрүүнд нутагтаа наадмаар санагддаг юм билээ. Сумандаа очоод нэг сайхан наадчихсан юмсан гэж бодогдоод болдоггүй. Тэгээд 2009 онд сумынхаа ойгоор Цоожоос авсан хонгор халзан морь, Дорнодоос авчирсан саарал гүүнийхээ даагыг авч яваад морио аман хүзүүдүүлж, даагаа хол түрүүлгэсэн. Түүний дараа жил буюу 2010 онд хүрэн халзан азаргаа улсад 13-аар давхиулж, том наадмын гараагаа эхэлж байлаа.
-Тэр жил та чинь Хотгойдын хурдад даага айрагдуулсан биз дээ?
-Тэгсэн. Миний Марзан халзан шүү дээ. Хөвсгөл рүү явахынхаа өмнө би “гайгүй адуу байвал авчихмаар байна” гэж байсан юм. Тэгсэн Цоож “энд Сүхбаатарын нэг хурдан даага байна. Сая Баяннуурын ойд эрлийз даагануудтай уралдаад илүүрхэн түрүүлж байна лээ” гээд утсыг нь өгсөн. Тэгээд ярьсан “Хөвсгөлд уралдах гээд Булган аймаг дээр явж байна” гэдэг юм. Бид болохоор хотоос гараагүй. Тэгээд “Зарах уу” гэсэн “зарна” гэнэ. Үнэ ханшийг нь асуусан 15 сая гэнэ. 2010 оны дааганд өндөр ханш л даа. Тэгэхээр нь хэллээ “за ах нь 13-аар л авъя” гэсэн. “Тэг” гэнэ. Булганд очоод үзсэн нөгөөдөх чинь газрын бэтгэ шиг хачин марзан юм унтаж байнаа. /инээв/ Ерөөсөө л унтаж байдаг гэнэ. Портер дээр ганцааранг нь ачаад урд талд нь хөндлөн мод тавьж, зөөллөн юмаар ороочихсон чинь тэрэн дээр эрүүгээ тавиад л унтаад явах юм. Харсан чинь тэр жижигхэн биед байхааргүй дөрвөн хөлтэй юм. Аргагүй сайхан мөчтэй адуу юмаа.
-Та тийм бага гэж бодоогүй байсан юмаа даа?
-Харин тийм. Ний нуугүй хэлэхэд тийм жаахан гэж бодоогүй байсан л даа. Уг нь Цоож “жижигхэн адуу” гэж хэлж л байсан юм. Гэхдээ тийм бага гэж бодоогүй байсан. /инээв/ Хотгойдод очоод даахин дор хүлэг, дахан дор эр гэдгийг харуулж, гурваар давхин, надад том наадмын анхны айргийг авчирсан даа. Тэр намраа Шарын голын ой, Дархан Сэлэнгийн Шугам сүлжээний ойд бас түрүүлсэн. Тэгээд дараа жил нь шүдлэндээ Архангайн Тамирын хурдад очиж гурваар давхисан. Ер нь манай Марзан халзан чинь нэг бол гурвалдаг эсвэл түрүүлдэг адуу шүү дээ.
-Хязаалан жилээ яаж давхилаа?
-Хязааландаа их сайн байгаад улсад зургаалж, давхар уяагаар төвийн бүсэд гурвалсан. 2013 онд соёолондоо хавчиг шүд нь гарчихаад улсын наадамд азарганд мордуулаад замаас нь татуулчихсан. Аргагүй нялхддаг юм билээ. Тэгээд тэндээсээ Завханы 90 жилийн ойд очиж бас азарганд уралдаад 11-ээр давхисан.
-Өнгөрсөн жил...
-2014 онд бүтэн өнжөөгөөд, энэ жил шинэ долоотой азарга уяж улсад 30-н хэдээр ирлээ.
- Яагаад Марзан гэж нэрлэсэн юм бэ?
-Их Марзан адуу ш дээ. Халзан, гурван хөл нь цагаан. Нэг нүд нь бүтэн, нөгөө нүд нь хагас гарихан. Мэдэхгүй хүнд бол нэг навсайсан унтамхай амьтан л байдаг. Тэгээд л “ энэ яасан Марзан адуу вэ” гэсээр нэршчихсэн юм.
-Халзан адууг илүүтэй таашаадаг уу?
-Батцоож маань хонгор халзан морио улсад айрагдуулаад, хонгор халзан хязаалан улсад түрүүлгэсэн хүн шүү дээ. Түүнээс болоод тэгдэг юмуу хонгор халзан адуу хардаг болчихсон байна лээ. Миний хувьд анхны айргаа Цоожоос авсан хонгор халзан мориороо авч байсан бол хүрэн халзан азарга улсын наадамд дээгүүр давхисан. Тэгээд Марзан халзан маань залгаж, Баяндэлгэрээс авсан хонгор халзан морь Тамирын хурдад түрүүлсэн шүү дээ. Ер нь халзан адуу л нүдэнд тусаад байдаг шүү.
-Олон халзан морьдон дунд чинь төөрч мэдэх нь байна шүү. Тамирын хурдад түрүүлсэн хонгор халзан мориныхоо талаар дэлгэрүүлж яриач?
- Баяндэлгэрийн Авай гэдэг хүнээс сумандаа түрүүлсэн морийг авсан. Ах дүү хоёрын сартай хонгор, хонгор халзан хоёр морийг хоёуланг нь авч байсан юм. Тэр жилээ хонгор халзан морь маань “Тамирын хурд”-д түрүүлж, Ажнай Бат-Эрдэнийн Молор-Эрдэнийн мялаалга наадамд дахин түрүүлсэн. Тэр уралдаанд энэ жил улсад түрүүлдэг Буднямын Буяннэмэхийн хээр халзан морь аман хүзүүдэж байсан. Тийнхүү халзан морь хоёр том наадамд түрүүлж, би хүүтэй болоод их бэлгэшээж байлаа. Монголчууд “хүү төрвөл хурд нэмнэ” хэмээн бэлгэшээдэг шүү дээ.
-Тэр биеллээ олж, өнөө жил төрийнхөө наадамд унаган адуугаа айрагдууллаа шүү дээ. Хээр соёолон таны унаган адуу гэсэн байхаа?
-Тиймээ. Хээр үрээ миний өөрийн унаган адуу.Унаган адуугаа айрагдуулах сайхан байлгүй яахав. Миний өөрийн адуунаас энд тэнд очоод хурдалж байгаа нь цөөнгүй. Марзан халзангийн эзэн Сүхбаатарт унагатай гүү бэлэглэсэн чинь гэдсэндээ хээлтэй очиж, эр унага гараад тэр нь сайн давхиж байгаа. Ноднин Хөвсгөлд болсон бүсийн уралдаанд айрагдаж л байна лээ. Энэ жил бас миний унаган хязаалан Булганы бүсэд таваар давхилаа. Найз Баярдорждоо бэлэглэсэн юм. Энэ мэтчилэн унаган адуу давхихаар урам сэргээд сайхан л байна.
-Дүнжингаравт айрагдсан хонгор халзангийн тань талаар асуугаагүй юм байна шүү дээ?
-Тэр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын адуу. Өлзийтөд Ховдын Эрка гээд залуу уяж, ганц нэг сунгаанд түрүүлгэчихсэн байхад нь авсан юм. Тэгээд Дүнжингаравт айрагдаж, улсад Цагаан хөтөл дээр гурав дээр гарч ирээд хадуурчихсан.
-Та мориндоо тэр болгон нэр өгөөд байдаггүй бололтой?
-Тийм шүү. Харин энэ жил улсад айрагдсан хээр соёолонгоо хүүгийнхээ нэрээр Түшиг хэмээн нэрийдсэн.
-Түшиг хээр түрүү, айрагт хурдлан уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Миний асуулт энэ хүрээд жаргаж байна.
-Баярлалаа.
"Булганхангай-2015" сэтгүүл №01

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.126.90.42
Луйварчин новш. Хүний мөнгийг өгөөч
Reply