Аймгийн Алдарт уяач Б.Батхүү: Нутаг адууныхаа хурдыг таниулж чадлаа гэж өөрөөрөө бахархсан

2016 оны 5-р сарын 11 -нд

Лхагва гарагийн зочин хойморт Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт Банзрагчийн Батхүү уригдлаа. Хүлгийн хурд ирлэн түмэн олноо цэнгүүлэхээс гадна мал сүргээ өсгөж үржүүлж, сумын сайн малчин, мянгат малчнаар шалгараад буй түүнтэй бид ийн хөөрөлдлөө.
-Өвөг дээдсийнхээ уяаны ажлыг үргэлжлүүлэн яваа гэж дуулсан. Тэднийхээ тухай ярьж өгөөч?
-Тиймээ, аав маань залуу цагтаа морь уяж хурдлуулж байсан гэдэг юм. Бид эхээсээ арвуулаа. Би аавыгаа нас ахисан үед төрсөн болохоор морь уяад гаргасан амжилтыг нь төдийлөн сайн мэдэхгүй. Ямартаа ч аав ээжийн буян шингэсэн адууны угшлаас надад өвлөгдөн үлджээ. Улмаар морь уяж их морь хоёр ч удаа түрүүлгэсэн бол Баянхонгор аймгийн анхны шигшмэл хурдад тавлууллаа.
-Аавын тань адуунаас таны өмчинд ямар, ямар адуу ирж, хаагуур хаагуур наадав?
-Аав маань буурал голцуу адуутай хүн байлаа. Түүний адуун дээр хадам талаас хонгор зүстэй адуунууд ирсэн. Миний бор азарга гэхэд Цэдэвсүрэн гуайгаас авсан хээр азарганы төл байгаа юм. Харин хонгор морины эцэг нь манай Баацагаан сумын улсын сайн малчин Цогбадрахын надад бэлэглэсэн хүрэн азарганы төл. 2013 онд Баянхонгор аймагт хонгор морь түрүүлээд, хээр азарганы төл хээр үрээ гуравлаж, бор азарганы төлөөс бор даага аман хүзүүдсэн. Тэр жил Баянцагааны бүсэд хонгор морь, бор азарга тус тус аман хүзүүдэж, бор даага гуравлалаа. Уржнан 2014 онд Баянхонгор аймгийн Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн 375 жилийн ой, АХ-ын 93 жилийн ойн баяр наадмаар хээр азарганы төл хүрэн шүдлэн айргийн гурваар давхисан. Мөн л Цэдэвсүрэн гуайн хүрэн азарганы төл хээр азарганы төл байгаа юм. Харин эх хээр гүү нь миний унаган адуу.
-Цэдэвсүрэн гуайн хүрэн нь ямар амжилт үзүүлж байсан юм бол?
-Тэр үед одоо шиг олон наадам гэж байсангүй. Жилдээ нэг хоёрхон наадна. Миний мэдэхийн айрагдах нь байхад хойгуур ирэх нь ч байдаг тийм л азарга байсан.
-Хүрэн үрээ даагандаа яаж давхиж байв?
-Дааганд нь том наадамд уралдаж байгаагүй. Ганц бага наадамд тавьсанаас бригадын наадамд аман хүзүүдсэн. Дараа нь Баян-Овоогийн АХ-ын 93 жилийн ойн баяр наадмаар түрүүлж,Баацагааны 90 жилээр аман хүзүүдсэн. Тэгээд аймагт Ламын гэгээний даншигт гуравлаад тэр жилээ дахин уралдаагүй. Харин өнгөрсөн жил хязаалан үрээ Баянхонгор аймагтаа түрүүлж, Бөмбөгөрийн төвийн бүс болон Баян-Овоогийн баяр наадмаар тус тус түрүүлсэн. Дараа нь Бууцагааны шигшмэл хурдад очиж долоогоор давхисан юм.
-Харин соёолондоо...?
-Жоохон дутуудуухан уяатай давхиад, Баянхонгор аймгийн Номгон хайрханы хурдад 17,18-аар ирсэн.
-Аймгийн баяр наадмаас хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ? Амжилтын цуваанаасаа сонирхуулбал?
-Аймгийн баяр наадмаас таван түрүү, нэлээн хэдэн айрагтай. 2013 онд Баянхонгор аймагт өвөл “Номгон хайрханы хурд” гэж болоход миний хонгор морь дөрвөөр давхиад, Баян-Овоонд болсон хаврын уралдаан буюу Шувуун саарлын төвийн бүсийн хурдад түрүүлсэн. Тэгээд зун нь АХ-ын баяр наадамд ахиад түрүүлээд Баянцагааны говийн бүсийн хурдад очиж аман хүзүүдээд, өөр нэг бор даага гуравласан. Тэр 2013 оны аймгийн баяр наадмаар хээр шүдлэн гуравлаж бор даага аман хүзүүдсэн. Тэр жил Бөмбөгөрийн 90 жилээр бор азарга гурвалсан бол сүүлд нь Эрдэнэцогтын төвийн бүсэд очиж мөн л гурвалсан. АХ-ын 94 жилийн ой Баянхонгор аймгийн баяр наадамд хээр даагаа тавлуулсан. Өнөө л хээр азарганы төлийн нь төл. Үүнээс өмнө Баян-Овоогийн баяр наадамд түрүүлчихээд байсан юм. Ер нь 2015 онд давхар уяагаар таван наадамд уралдаж, гурван айраг авч байлаа.
-Нутаг адуугаар амжилттай наадна гэдэг бахдалтай. Гэхдээ ихэнхи газрууд зүүн зүгийн адуугаар цус сэлгэн уралдаж байгаа болохоор бэрхшээлтэй байна уу?
- Нутаг адуугаар наадна гэдэг эр хүний хийморь юм. Ламын гэгээний 375 жилийн баяр наадамд хүрэн үрээгээ оруулчихаад миний адуунд нутаг нутагтаа даншигт ордог адуу байна гэж өөрийн эрхгүй омогшсон. Нутаг адууныхаа хурдыг таниулж чадлаа гэж өөрөөрөө бахархсан л даа. Мэдээж хүндрэлгүй адуу гэж ховор шүү дээ. Уяач өөрөө л тэр адууг зохицуулж, уяа хоол унд, юу хэрэгтэйг нь тааруулж байж амжилт гаргаж байгаа юм.
-Мэдээж нутгийн адуу сайн ч ойр тойрондоо холио солио хийнэ биз дээ?
-Тэр мэдээж. Баацагаан сумын сайн азаргануудын төлөөр цус сэлбэсэн. Манайхнаас Лхагвасүрэн гуайн ногоон азарга түрүү үед их хурдалж байсан. Түүний адуунаас хүрэн азарга хүн надад бэлэглэж, төлүүд нь эр эмгүй л сайн байлаа. Мөн Цэдэвсүрэн гуайн хүрэн азарганы эхээс төрсөн Батболдын шар хээр азарга, Түмэнгийн шар хээр гээд ах дүү гурван азарга байсан гэсэн. Тэр гүүний хамгийн бага төлийг нь авч азарга тавьж, хурд завсаргүй төрсөн. Одоо зүүн талаас цус сэлбээд, түрүүч нь арай л гараагүй байна.
-Баацагааны адууны чансааг харуулж байгаа юм байна даа?
-Манай байгаль сайхан л даа. Манай энд сайн шаваг бий. Дөрвөн сарын эхээр шаваг гэж өөрөөр хэлбэл аагтай гашуун мод ургадаг юм. Энэ шавганд оруулсан бол тэр жилдээ адуу андашгүй. Бараг муухан тэжээснээс илүү юм болов уу гэж боддог. Даанч сүүлийн үед шаваг ч үгүй болох гээд байна даа. Үнэхээр харамсалтай.
-Та адуугаа тэжээж байна уу?
-Манай Баянхонгорынхон тэжээлд ороод нэлээн хэдэн жил болчихлоо. Өдгөө тэжээлгүй морь уралдахгүй болж байна шүү дээ. Энэ жил гэхэд би нас болгоноос адуу тэжээлээ. Одоохондоо наадамд тавиагүй л байна.
-Говийн бүсээс айраг авсны дараа адууны наймааны саналууд их ирж байв уу?
-Ирэлгүй яахав. Бүр болоогүй танай адууны хурд юунд байна, энэ нутгийн өвс ургамалдаа байна уу, тэжээлэндээ байна уу гэхчилэн шалах хүмүүс ч олонтаа таарсан. Яахав аль аль талдаа л байгаа болов уу. Удам угшилдаа, савандаа ч бий л гэж боддог.
-Уяачийн хийморь өөдөө, морьдын уяа зөв бол айраг түрүү ч ахиу хүртдэг гэлцдэг. Амжилт арвин наадсан ямар наадмууд байна вэ?
-2011 онд Баянхонгор аймагт азарга айрагдуулчихаад, 2013 онд 12 айраг, түрүү хүртсэн юм. Ингээд нэг жилийн дотор сайн адуу, аав ээжийн буянд аймгийн Алдарт уяач болж байлаа.
-Тан шиг энд жилийн дотор алдарт болсон хүн бий юу?
-Бараг л байхгүй болов уу гээд хэлчихвэл олон түмэн гомдохвий дээ. Ганц нэг улс байгаа байхаа.
-Өөр аймгуудад болж байгаа ЗГ-ын тогтоолт уралдаануудад оролцож байв уу?
-2013 онд Өвөрхангайн төвийн бүсийн хурдад бор азаргаа 17-оор давхиулж байсан. Анх удаа явсан болоод тэр үү, таатай санагдаагүй. Гадных болохоор гадуурхаад ч байгаа юм шиг сонин мэдрэмж төрснийг нуугаад яахав.
-Мэдээж залуу хүн байна. Гадагшаа гарч наадах төлөвлөгөө байгаа биз дээ?
-Сүүлийн үед ийш тийшээ явмаар болоод байгаа шүү. /инээв/
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
П.Ундраа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна