Адууны физик эмчилгээ


Өвчин эмгэгийг эмчлэх, эдгэрэлтийг түргэтгэхийн тулд физик эмчилгээ хийдэг. Иллэг хийх, бумба, зүү төөнүүр, хануур, халуун бигнүүр тавихаас гадна хэт авиан эмчилгээ, хэт ягаан туяаны эмчилгээ, лазер эмчигээ, цахилгаан соронзон эмчилгээ гээд нэрлээд байвал нэлээд олон төрөл зүйлтэй. Гэхдээ эдгээрийг хүн нүдээр харах, амталж, үнэрлэх, гараар барьж үзэх боломжгүй байдаг болохоор зарим нь ер нь эмчилдэг юм уу гэж эргэлзэх нь бий. Үнэн хэрэг дээрээ хүний нүдэнд үл үзэгдэж, харагдахгүй ч хүний биеийн эд, эсүүд энэ бүх туяа, цацраг, соронзон орныг маш сайн мэдэрдэг тул хугацаа тунг нь тохируулбал маш сайн үр дүнтэй байдаг.
Иймд хүний эмчилгээнд хэрэглэдэг бүх л төрлийн физик эмчилгээг хурдан морь, сайн үүлдрийн адууны эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг болсонд гайхах зүйлгүй.
Яагаад уралддаг, үүлдэр сайтай адуу гэж онцлоод байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Үүлдэр угсаа сайтай, уралдааны адуу гэдэг тив дэлхийн аварга, олимпийн тэмцээнд оролцдог улсын шигшээ багийн шилдэг тамирчид л гэсэн үг. Дээд зэргийн сэргээлт, эмчилгээ, арчилгаа, халамж тавьж байж л амжилтад хүрнэ. Ийм адуутай ажилладаг малын эмч нар үнэн хэрэг дээрээ тамирчдыг эмчилдэг тусгай спортын эмч л гэсэн үг. Харин спортын анагаах ухаанд хамгийн өргөн хэрэглэгддэг зүйлс бол физик эмчилгээний төрлүүд юм. Ингээд уншигч танд адууны эмчилгээнд өргөнөөр хэрэглэгддэг болсон тусгай зориулалтын физик эмчилгээний зарим төрлөөс сонирхуулъя.
Лазер эмчилгээ
Сүүлийн үед маш өргөнөөр ашиглагдах болсон физик эмчилгээний төрөл бол лазер эмчилгээ. Орчин үед гэрийн нөхцөлд ашиглах боломжтой лазерын төхөөрөмжүүд сонголт ихтэй, жирийн зүйл болсон тул энэ эмчилгээг өргөнөөр ашиглах боломжтой болсон. Лазер эмчилгээний төхөөрөмжийн тусгай эмийн сангаас эсвэл интернэтээр хаанаас л бол хаанаас захиалах боломжтой. Ийм төхөөрөмж овор хэмжээ бага, дуу чимээгүй, дүнгэнэдэггүй, тачигнадаггүй тул адууг үргээж, цочоодоггүй гэсэн том давуу талтай. Лазер нь өөрөө маш ихээр нягтруулсан гэрлийн цацраг. Тиймээс лазер эмчилгээ гэдэг нь лазерын туяаны гэрлийн энергийг эмчилгээний зорилгоор л ашиглахыг л хэлээд байгаа хэрэг.
Эх үүсвэр бага эрчимтэй лазер туяа. Гэрэлгүй бол дэлхий дээр амьдрал байхгүй болохоор бага эрчимтэй лазерын туяаны цацрагийг эд ба эсүүдэд тасралтгүй явагдаж байдаг хими ба физикийн, биофизикийн ба биохимийн, физиологийн үйл явц, урвалуудад эерэг өөрчлөлт үзүүлдэг нарны гэрэлтэй адил үйлчилгээ бүхий цочроогч гэж ойлгож болно. Иймд бага давтамжтай лазерын туяа нь секундыг хэдэн арав хуваасны ганцтай тэнцэх хугацаа өнгөрөх зуур эсийг халаадаг. Ингэж хэлэхэд РНХ ба ДНХ-ийн нийлэгжилт нэмэгдэн митохондрийн энергийн потенциал өсч, гормон ба эмийн бодисноос эсүүдэд үзүүлдэг нөлөө ердийнхөөс эрс сайн болж өөрчлөгддөг.
Энэ бүхний нөлөөгөөр эдийн түвшинд цусан хангамж сайжирч, үрэвсэл буурч, өвдөлт багасч, нөхөн төлжилт хурдасан, булчингийн огцом агшилт буюу таталтыг тавиулдаг.
Ингэхдээ нэг онцгой анхаарах ёстой зүйл бий. Юу вэ гэвэл бага эрчимтэй физик эмчилгээний лазерын төхөөрөмжийг гоо сайхан эсвэл мэс засалд хэрэглэдэг лазертай андуурч болохгүй.
Гоо сайхан, мэс засал хэрэглэдэг лазер нь арьсны өнгөн давхарга, хавдар зэргийг түлэх зориулалттай юм. Харин физик эмчилгээний лазер нь төрөл бүрийн гэмтэл зэргийн үед үүсдэг янз бүрийн гаралтай хаванг багасгах, эмчлэх зориулалттай байдаг.
Идээт үрэвсэл, хавдрын үед лазер эмчилгээг хэрэглэдэггүй.
Дуу авиа эмчилгээ
Дуу авиа эмчилгээг хурдан адууны эмчилгээнд өргөнөөр ашигладаг. Тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар ялгаруулж байгаа хэт дуу авиа нь биед нэвчээд цохилтын долгион үүсгэдэг. Ийм долгион үүсгэдэг төхөөрөмж нь нарийн бүтэцтэй, мэргэжлийн эд байдаг тул ахуйн нөхцөлд, дур мэдэн хэрэглэж хэрхэвч болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ эмчилгээний янз бүрийн хүнд бэртэл, гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээнд орлуулашгүй чухал үүрэг гүйцэтгэдэг.
Гэмтэж, бэртсэн адууг хэт авианы цохилтын долгион эмчилгээ хийлгэх ёстой гэсэн заалт бичигдсэн бол юуны өмнө таны адуу нэлээд дуу чимээ ихтэй төхөөрөмжтэй тулгарна гэдэгт бэлэн байх хэрэгтэй. Ийм учраас урьд нь ийм эмчилгээ хийлгэж байгаагүй адуу анхандаа нэлээдгүй тухгүйтэх, түгших нь ажиглагддаг. Тиймээс заримдаа адууг тайвшруулах тусгай эмчилгээг урьдчилан хийх шаардлага ч гардаг. Энд яригдаад байгаа цохилтын долгион гэдэг нь хэт авианы спектрт цацарч байдаг, хүнд сонсогддоггүй дуу авиа юм. Ийм долгион нь зөөлөн эдийн дотуур гэмтээлгүйгээр тархаад яс, мөгөөрч, шөрмөсөнд шууд хүрч нөлөө үзүүлдэг. Ийм замаар адууны эдүүдэд нэвтэрч эсийг нөхөн сэргээх, шинэчлэгдэх явцыг эхлүүлэн хурдасгаж, эдийн бодисын солилцоог сайжруулдаг.
Энэ эмчилгээг хэрэглэх үед хэсэг газрын цусны эргэлт сайжрах, өвчин намдах нөлөө үүснэ. Үүнээс гадна цохилтын долгионы эмчилгээг хэрэглэсний дараагаас ясны янз бүрийн ургацаг, голомтууд задарч, цусны бичил эргэлт сайжран улмаар эдийг тэжээлээр хангах явц сайжирч өвдөлт намддаг. Мөн шөрмөс, зангилаанууд элдэв гэмтэл, бэртэлд тэсвэртэй болдог давуу талтай.
Хурц халдварт өвчин, хавдар, хээлтэй үед цохилтын долгионы эмчилгээг хэрэглэдэггүй.
Соронзон орны эмчилгээ
Соронзон орны эмчилгээг хэрэглэхийн тулд адуунд тусгай нэмнээ өмсгөдөг. Ингэснээр эмчилгээ нь адууг түгшээхгүй, тухгүйтүүлэхгүй. Эсийн доторх бүх л урвал, физик үйл явцад оролцож байгаа цэнэгтэй биетүүдэд соронзон орон нөлөөлснөөр физик –химийн ба биохимийн үйл явц сайжирч, мөн энэ үед үүсдэг дулаан исэлдэх-сэргэх явц, фермент үйлчлэх явц сайжирдаг.Соронзон орны нөлөөгөөр том молекулуудад цэнэг үүсч, соронзон мэдрэх чадвар нь өөрчлөгддөг. Үүний нөлөөгөөр биологийн идэвхтэй макромолекулууд өөрчлөгдөн биофизик үйл явцын хурд өөрчлөгддөг.
Соронзон орны нөлөөгөөр эдийн ионы идэвхжил нэмэгддэг тул эсийн бодисын солилцоо сайжрах гол нөхцөл болж өгдөг. Соронзон орны эмчилгээ нь үрэвслийг намдааж, нөхөн төлжилтийг сайжруулан, хоол тэжээлийн шингэцийг нэмэгдүүлж, цусны бүлэгнэлтийг зохицуулах сайн нөлөөтэй юм.
Энд нэр гарсан эмчилгээг малын эмчийн зөв оношлого, зааврын дагуу чанд гүйцэтгэвэл олон төрлийн өвчин эмгэгээс илаарших боломжтой юм.
Б.Бадрал



2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.126.88.45
Юм асууя болох уу
Reply202.126.88.45
Сайн уу
Reply