Япон, Монголын малын эмч нарын эрдэм шинжилгээний хурал боллоо

2017 оны 10-р сарын 20 -нд

Хураа оройхон хайрласан энэ намар Монголын мал эмнэлгийн салбар үйл явдал өрнүүн байлаа. Жил дарааллан гарсан малын халдварт өвчнүүд, аймгаас аймаг дамжин гарах халдварууд, махны экспортын хүндрэл гээд нөхцөл байдал тийм ч сайн байгаагүй. Гэсэн хэдий ч судалгаа шинжилгээний тал дээр ахицтай байсан хэмээн дүгнэж болохоор. Нүүдэлчин соёл иргэншилтэй Монгол улсын тогтвортой хөгжлийн суурь нь мал аж ахуй гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Хөгжлийн суурь бодлогыг хөхүлэн дэмжих бодлогын хүрээнд манай улс 1997 оноос хойш Япон улстай хамтран ажиллаж буй. Өөрөөр хэлбэл Монгол улсын мал аж ахуйн салбар уналтанд ороод байсан тэрхүү хүнд хэцүү цагаас хойш 20 жилийн турш тус улсын мал эмнэлгийн салбартай хамтран ажиллаж байгаа юм. Өнгөрсөн 9 сард Япон улсад хоёр орны эрдэмтэн судлаачид чуулжээ. Адууны нийлүүлгийн өвчин болон хачгийн халуун өвчний судалгаа оношлогоо чухлаар тавигдаж байгаа энэ цаг үед болсон эрдэм шинжилгээний хуралд манай эрдэмтэн судлаачид илтгэл тавин, саналаа солилцсон байна. Тодруулбал өнгөрөгч онд Монголд зохион байгуулагдсан “SATREPS” төслийн эрдэм шинжилгээний семинар өнгөрсөн 9 дүгээр сарын 8- 9-ний өдрүүдэд Хоккайдо мужид болж, манай Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн Молекул генетикийн болон Эмгэг судлалын лабораторийн судлаач, малын эмч нар амжилттай оролцсон байна. Түүнчлэн 9 дүгээр сарын 11-нд “Эгэл биетнээр үүсгэгддэг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга зам, Монгол Японы хамтарсан анхдугаар симпозиум” Обихирогийн Хөдөө Аж Ахуй, Мал Эмнэлгийн Их Сургуулийн харьяа “Эгэл биетэн судлалын үндэсний төв”-д зохион байгуулагдаж, Японы гурван их сургууль, Монгол улсын ХААИС, МУИС, JICA болон FAO зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид, 10 гаруй орны судлаачид оролцон эгэл биетнээр үүсгэгддэг өвчнүүдийн өнөөгийн байдал, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга тактик сэдвийн дор илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийжээ. Энэ үеэр адууны нийлүүлгийн өвчин болон адууны хачгийн халуун өвчнөөс сэргийлэх, эмчилгээний хүрээ болон боломжийн талаар ярилцаж анхаарлаа хандуулах шаардлагатайг чухалчилсан байна. Дашрамд сонирхуулахад адууны нийлүүлгийн болон таван хошуу малын хачгийн халуун өвчний эрдэм шинжилгээ судалгааны ажил Монгол улсад өндөр түвшинд хийгдэж байгаа нь дээрх хурлуудад хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдээс харагдсан боловч мал эмнэлгийн анхан шатанд хүрч ажиллах, анхан шатны эмнэлгийн эрх зүйн орчин бүрдээгүй, хорио цээр болон хязгаарлалтын дэглэмийг тогтоох, хянах эрх мэдэлгүй байгаа нь учир дутагдалтай гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Судалгааны багийнхан цааш үргэлжлүүлэн 9 сарын 13-15-ний өдрүүдэд Японы өмнөд арлын Кагошимагийн Их Сургууль дээр зохион байгуулагдсан Японы мал эмнэлгийн шинжлэх ухааны 160 дахь удаагийн хуралд оролцож, МЭХ-ийн захирал проф. Б. Батцэцэг, ХААИС-ийн МДС-ийн захирал проф. Б. Баттөр, МЭХ-ийн Молекул генетикийн лабораторийн эрхлэгч Др. П. Мягмарсүрэн, JICA-SATREPS төслийн ажилтан С. Наранцацрал нар хачгийн халуун болон адууны нийлүүлгийн өвчний судалгаагаар илтгэл тавиж, Японы судлаачидтай уулзан туршлага солилцжээ. Ийнхүү Япон Монголын мал аж ахуйн салбарын эрдэмтэд хагас сарын хугацаанд сурсан мэдсэнээ хуваалцаж туршлага солилцон хэтийн төлөвлөгөөгөө ярилцжээ.
Б.Эрдэнэсүрэн
Судалгааны багийнхан цааш үргэлжлүүлэн 9 сарын 13-15-ний өдрүүдэд Японы өмнөд арлын Кагошимагийн Их Сургууль дээр зохион байгуулагдсан Японы мал эмнэлгийн шинжлэх ухааны 160 дахь удаагийн хуралд оролцож, МЭХ-ийн захирал проф. Б. Батцэцэг, ХААИС-ийн МДС-ийн захирал проф. Б. Баттөр, МЭХ-ийн Молекул генетикийн лабораторийн эрхлэгч Др. П. Мягмарсүрэн, JICA-SATREPS төслийн ажилтан С. Наранцацрал нар хачгийн халуун болон адууны нийлүүлгийн өвчний судалгаагаар илтгэл тавиж, Японы судлаачидтай уулзан туршлага солилцжээ. Ийнхүү Япон Монголын мал аж ахуйн салбарын эрдэмтэд хагас сарын хугацаанд сурсан мэдсэнээ хуваалцаж туршлага солилцон хэтийн төлөвлөгөөгөө ярилцжээ.
Б.Эрдэнэсүрэн





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна