МАНЛАЙ ХҮЛЭГЧ Д.НАРАНТУЯА: ЭЦЭГ ӨВГӨДИЙНХӨӨ ҮЛДЭЭСЭН УНАГАН АДУУГААР НААДАЖ, ҮР УДМЫГ НЬ ТАСЛАЛГҮЙ ЯВААДАА БАХАРХДАГ


Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, нэгдүгээр багийн харьяат Даваасамбуугийн Нарантуяагийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1967 онд Өргөн буудал хэмээх газар айлын долоо дахь хүүхэд болон мэндэлжээ. ХХАА-н тэргүүний ажилтан, Манлай шилдэг хүлэгч эмэгтэй.
-Бүсгүй хүн уяа эвлүүлэх нь тийм ч элбэг бус. Таны хурдан морьтой холбогдсон түүх хэнтэй, юутай холбоотой юм бол?
-Би 1984 онд малын эмчийн ангийг төгссөн. Тэр цагаас хойш сум орон нутагтаа 30 гаруй жил тасралтгүй мэргэжлээрээ ажиллаж байна. Зөвхөн малын эмч төдийгүй сургууль төгсөж ирээд л сумын баяр наадмын хурдан морины салбар комисст ажилласан. Энэ маань морь уяхад нөлөөлсөн байх. Нөгөөтэйгүүр манай аав, өвөг дээдсүүд цөм морь уядаг хүмүүс. Бүсгүй хүн гэлтгүй тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлж морь уяж байгаа удам дамжсан уяач гэж хэлж болно.
-Хэдий үеэс эхлээд морь уяж байгаа юм бэ?
-2003 оноос эхлээд морь уяж, мал эмнэлгийн 90 жилийн ойд шаргыгаа түрүүлгэснээс хойш айраг түрүү алдалгүй сайхан наадаж байнаа. Энэ нутгийн хамгийн ахмад тулхтай буурал Пүүжав Алдарт бид нэг уяа. Буянтай буурлаасаа олон зүйлийг сурч мэдэж байна. Миний хоёр хүү бас морь уяна. Нэг нь аймгийн Начин нөгөө нь сумын Алдарт уяач цолтой. Уяач хүү маань энэ уяан дээр ирсэн анхны унаач.
-Дээдчүүлийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морь уяж байна гэсэн. Хэд дэх үеийн уяач вэ?
-Манай дээдчүүл болох Жамъянжав, Намсрай нарын хүмүүс их хурдтай.Бэлчээрт байгаа адуунаасаа барьж аваачаад уралдуулахад түрүүлдэг. Тэр чанаржуу адууг нь миний ах Намсрайн Даваасамбуу өвлөн авч нутаг орондоо сайхан наадчихдаг хүн байлаа. Согоо хээр гээд жороо морь нь сум, аймагт олон түрүүлсээн. Хурдан хүрэн, жороо хүрэн, үүт хүрэн гэж хурдан морьдтой. Цагаан өсгийт нь ч бас хурдан байсан. Говь-Алтай аймгийн МСУХ-ны тэргүүн Гомбожав бол миний хамгийн том ах. Ах болон манайханд бүгдэд нь дээдчүүлийн маань удмын адуу бий. Манай дээдчүүл охин адуугаа гадагш нь гаргадаггүй хүмүүс байсан. Тэрний буянаар бид одоо өөрсдийн удмын адуугаар наадаж байна.
-Та эцэг эхээс хэдүүлээ юм бэ?
-Манайх эцэг, эхээс арван хоёулаа. Би айлын долоо дахь хүүхэд. Морь маланд оролцдог ганц эмэгтэй нь би л байна. Эрэгтэйчүүдээс гэвэл Гомбожав ах холбооны тэргүүн, морины зүтгэлтэн. Бас нэг дүү аймгийн Алдарт уяач Эрдэнэбилэг гэж залуу бий. Бид хоёр нутагтаа морь уяж шаргуудынхаа удмаар наадаж байна. Манай шаргууд гурван үеэрээ бүс, аймаг, сумын наадамд түрүүлж, айрагдаж байна. Бид үүгээрээ маш их бахархдаг.
-Морь мал ханаж хатгаж засдаг гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Намайг багад манай шарга морины хөл их доголноо. Адууны доголсон хөлийг яаж эмчилдэг юм болоо гэсэн бодол маань намайг малын эмч болгосон доо. Зөвхөн шинжлэх ухааны үүднээс өрнийн гэлтгүй зарим эмгэгийн үед уламжлалт аргыг хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Тийм учраас би шаардлагатай гэвэл адууг хатгана. Манай уяачид “Нараа эгч морины хөл болохоо байлаа” гээд л хүрээд ирдэг юм. Гэхдээ хатгуурыг болгоомжтой хийх хэрэгтэй. Хатгуур нэг бол ална нөгөө бол аварна. Би өөрийгөө хатгуурт толгой өвдөхгүй л гэж боддог. 15 жилийн хугацаанд олон адууг эдгээсэн. Мэдээж үүнд адууны анатомийг сайн мэддэг онолын мэдлэг маш их түлхэц болдгийг хэлэх нь зүйтэй байх.
-Морь өшиглөж гэмтээх зэрэг асууудал гарч байв уу?
-Тэр гайгүй ээ. Надаас адуу бишүүрхдэггүй юм. Энэ суманд надаар адуугаа хатгуулаагүй уяач гэж үгүй.
-Хөдөө, орон нутгаас эсвэл холын сумаас урилга, заллага ирэх үү?
-Ирнэ шүү. Хамгийн холдоо Улаанбаатарт очиж адуу хатгаж эмчилж байлаа. Жаргалан сум болон аймагт очиж мөн адуу хатгаж л байсан. Зарим хүмүүс фэйсбүүкт хаяг нээ л гэдэг юм. /инээв/
-Ямар судас хамгийн эрсдэлтэй, хатгахад хэцүү, ур чадвар шалгадаг вэ?
-Шөрмөсний гэмтэл буюу сиймхий хатгах. Шөрмөсийг нь дайруулаад хатгачихвал тэр адуу дахин уралдах боломжгүй болно. Тэр утгаараа алдах эрх байхгүй. За тэгээд хуян цээж гээд олон янзын хатгуур бий дээ. Би самсаанаас эхлээд бүх хойд судсыг авчихдаг.
-Авна аа...?
-Элэгний, уушгины, гурван хорын судас болон ил судсуудыг заавал хутгаар хатгаад байх шаардлага байхгүй. Зүүгээр хатгачихдаг юм. Тэрийгээ хэлж байгаа ухаантай.
-Та аймгийн баяр наадамд морь уралдуулж байсан уу. Аймгийн статустай баяр наадмын хэдэн айраг, түрүүтэй вэ?
-Би аймгийн баяр наадамд нэг их очоогүй ээ. 2006 оны даншиг наадамд халиун азаргаа аваачиж 12-оор давхиулсан. Түүнээс өөрөөр нэг их уралдуулж байгаагүй. Энэ жилээс явж уралдъя гэж бодож байна.
-Зүүн зүгийн адуугүй хүн алга. Хөлийн хурдтай бэлэн давхилтай адуутай нутгийн адуу уралдахад бэрх байна уу?
-Хурдаараа нэг их дутахгүй байхаа. Ер нь тэгээд эзэн хүн өөрөө үржлийн зөв бодлого баримтлаад байвал адуу тэгтлээ муудахгүй дээ.
-Та сумын баяр наадмаасаа хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Манайх сумын баяр наадмаас 27 айраг, түрүү авсан байдаг. 2006,2007 онд гурван адуу маань гурвуулаа айрагдсан. 2006 оны баяр наадмаас таван айраг, түрүү авч байсан. Хүрэн азарга маань түрүүлж байсан.
-Манлай хүлэгч цолыг хэдэн онд авсан юм бэ?
-2014 онд Хонгконгт болсон дэлхийн мал эмнэлгийн байгууллага, морин спорт, морин холбооны анхдугаар зөвлөгөөнд оролцсон. Тэгээд хануур хатгуур зэрэг ардын уламжлалт аргыг хөгжүүлж буйг минь үнэлээд 2014 онд энэ цолыг үндэсний морин уралдааны холбооноос өгсөн.
-Бүсгүй хүн морины уяа руу дөхдөггүй гэх цээр одоо ч хэвээр. Энд тэндхийн наадамд явахад хүйсээр ялгаварлах асуудал гарч байв уу?
-Надад л тийм зүйл тохиолдож байгаагүй ээ. Би уяачдадаа хандан “гүүнээс гарсан унагыг хүүхнээс гарсан хүү л уядаг” гэж хэлдэг юм. Монгол нутагт эмэгтэй хүн, гүү хоёр үгүй байсан бол морийг уях боломжгүй. Намайг хүмүүс таньж, мэддэг болохоор элдэв ааш аяг гаргахгүй. Хөөрхий уяачид бүгд ээжтэй, хань ижил, охин үртэй. Уяачид намайг хүндэлдэг болохоор би их баярладаг. Би чинь морь малтай харьцсаар байгаад их эршүүд зантай болчихсон хүн шүү дээ.
-Адуу гэдэг амьтантай холбогдсондоо хамгийн ихээр баярлаж бахархсан нь хэзээ вэ? Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?
-Хүмүүс миний утсыг яаж олж мэддэг юм бүү мэд. Над руу залгаад “таныг адуу эмчилдэг гэж байна. Та адууны тэр, энийг эмчлэх үү” гэж асуугаад зөвлөгөө авахаар нь би маш их баярладаг. Бас нэгэн зүйл нь би эцэг өвгөдийнхөө үлдээсэн унаган адуугаар наадаж үр удмыг нь таслалгүй яваадаа бахархдаг.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үе удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай.
-Баярлалаа. Ингээд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад манай морьдыг унаж хурдлуулж байсан хүүхдүүд болох Бажаа /Бат-Эрдэнэ/, Батсүхийн Ээнээ /Эрдэнэбаяр/ , Мандахын Зоогий, Пүрэвээгийн Золоо, Адилбишийн Түвшинбаяр нартаа баярлалаа гэдгээ хэлмээр байна. Мөн анх уяа сойлгыг нь тааруулж, анхны айргийг авч өгсөн Түмэнбаяртаа талархаж явдгаа дуулгая.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
5 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7 цагийн өмнө Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
10 цагийн өмнө Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
11 цагийн өмнө Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
11 цагийн өмнө Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
12 цагийн өмнө Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
13 цагийн өмнө Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
13 цагийн өмнө Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Өчигдөр, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
13 цагийн өмнө Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Өчигдөр, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
12 цагийн өмнө Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Өчигдөр, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
11 цагийн өмнө Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
10 цагийн өмнө Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
5 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7 цагийн өмнө Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
11 цагийн өмнө Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7 цагийн өмнө Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
13 цагийн өмнө Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
1 цагийн өмнө Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
Сэтгэгдэл бичигдээгүй байна