Даамай сайн гүүгээр даллаганы сав хий

2018 оны 4-р сарын 24 -нд

Сайн гүү эрэлтгүй
Сав манайд бий /Өвгөн ноёны ярианаас/
Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошууны гол хамжаа Хэрлэнгийн ар хаяа нутгийн хүлэг морьд эдүгээ ч хурдаараа гайхуулж байна. Энэ нутаг бол одоогийн Хэнтий аймгийн Баянхутаг сум юм. Баянхутагийн уяач Уртын Дамдинжав, Уртын Гонгор, Загдаагийн Хүрэлбаатар нарын адуу энэ хавь Хэрлэнгийн ар хаяа чигийн удамтай болов уу. Энэ тухай үл өгүүлэн тус сумын гуравдугаар багийн ард, уяач Д.Лувсандорж /1994 онд 68 настай/-той нэгэн сонихон түүх хүүрнэсэн юм.
Донирын Дэмбэрэлийн улаан азарга бол Сэцэн ханы наадамд 10 гаруй түрүүлсэн зартай хурдан хүлэг. Д.Дэмбэрэлийн үр нь “бүлтгэр” Лувсандорж гэгч хүн байв. Улаан азарганы удам Хүртийн Дамдингийн хүрэн азарга, түүний үр Бат-Өлзийн Цоо хээр болно. Эднээс удамлаж Баянхутаг хурдтай болсон.
Д.Дэмбэрэл Маалайгийнд хүүхдээ өргүүлж төрөл садан болов. Дэмбэрэлийн дүү солгой Норов гэдэг хүн морь их танина. Норов ахынхаа төрөлссөн Маалайгийнд гүү унагалах цагаар очсон. Тэдний адуунд дэлдийсэн чихтэй цагаан толгойтой гүү унагаа үхүүлчихээд сахиад зогсож байжээ. Маалайг адуундаа явсан хойно Норов үхсэн унагыг үзжээ. Тэр унаганы сээр нуруу нь үргэлж ястай байж. Норов Маалайгийнд буугаад:
-Цагаагч гүүгээ өгчих гэж шалахад,
-Даллаганы сав гүү өгөхгүй гэв.
Норов хойтон жил нь нөгөөх цагаагч гүүнээс ямар унага гарсан юм бол гээд хүрээд очив. Гүү арай унагалаагүй байж гэнэ. Норов, Маалайгаас “Цагаагч гүүгээ өгчих” гэж дахин шалав. Маалай “Үгүй” гээд хавьтуулсангүй. Норов,
-За яах вэ, манай ах чамд нүүрэндээ үсгүй хүний үр өгөхдөө харамлаагүй юм. Чи бидэнд нүүрэндээ үстэй адгуусны үр харамлалаа гэж үг хаяхад Маалай,
-Аваад яв! Миний цагаагч гүүнээс эр унага гарвал азарга тавиарай. Охин унага гарвал даллаганы сав хийгээрэй гэвэй. Цагаагч гүү Норовт очоод эр бор халзан унага гаргасан нь Дэмбэрэлийн улааны дээд удам болжээ. Дэмбэрэл адууны удам сүүл үедээ голдуу цагаан толгойтой хээр халзан зүстэй болсон нь холын угшил аж.
Өгүүлэх нь:
Сайн гүү даллаганы сав дүүргэнэ гэдэг үнэн буюу. Манай ажаа Мөнххаан гаралтай жасын буурал гүү авснаас хойш олон сайхан төл өгч хишиг буянаа хайрласан сан. Буурал гүү 30 хүртлээ үр төлөө өгөөд нэгэн хавар Хэрлэнгийн хойд биеийн эрэг хавьд унагатайгаа адуунаас үлдээд өеөдөж унаад босч чадалгүй нүд аничихсан байв. Ажаа бид хоёр буурал гүүгээ эрсээр олж очиход нялх эр хар буурал /том болоод цагаан ухаа буурал/ унага нь үхсэн эхээ сахиад зогсож байлаа. Элэг эмтэрмээр. Буянт адгуус буурал гүүнийхээ ясыг эвтэйхэн болгож орхиод нялх унагаа авч явах гэж үйлээ үзсэн сэн. Тэр унага хожим жаахан эрх зантай хурдан морь болж билээ. Буурал гүүний удам буурал гүү эдүгээ ч манай адууны хишгийг тогтоож л явна. Аль эрт 30 жилийн өмнө нүд анисан буурлын удам өнөөдөр зүс, зангаараа оршсоор авай. Манай ажаагийн адуунд хурд авчирсан даллаганы сав нь буурал гүү юм. Энэ тухай адуу судлаач Д.Даваа /Төрийн билэгдэл төгс шинжит хүлэг. Улаанбаатар.1994 он. Хуудас 20-21/ тодорхой өгүүлсэн нь бий.
Ж.Саруулбуян /Сэцэн ханы хүлэг номоос/

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна