Малын генетик нөөцийн тухай хууль ирэх сарын 01-нээс хэрэгжинэ


Өнгөрсөн сарын 20-нд болсон "Монгол адууны удам зүйн тогтолцооны зарим асуудлууд" сэдэвт онол-үйлдвэрлэлийн зөвлөгөөнд бид оролцож, Мал зүйч, үржүүлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын гавьяат мал зүйч, профессор Д.Самданжамц, БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн профессор Кон Хон Шиг нарын тус зөвлөгөөнд тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэсэн билээ. Энэ удаад ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор О.Баатарцогтын “Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал”сэдэвт илтгэлийг танилцуулж байна. Малын генетик нөөцийн тухай хууль нь 2017 оны 12 дугаар сард батлагдсан бөгөөд 2018 оны зургадугаар сарын 01-нээс хэрэгжих юм.
“Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал”-ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор О.Баатарцогт:
-Юуны өмнө энэхүү зөвлөгөөн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Монгол Улсын мал аж ахуйн салбарт өөрсдийн хүч хөдөлмөрийг сонирхлын журмаар зориулж яваа зүтгэлтнүүд болон төр захиргааны байгууллагуудын төлөөллүүд болох нийт эрдэмтэд, уяачид, хөдөө аж ахуйн мэргэлжилтэн та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
ХААИС, тэр дундаа Мал аж ахуй, биотехнологийн сургууль бол хөдөө аж ахуйг удирдан зохион байгуулах мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын хамгийн том байгууллага. Энэ ч утгаараа зоотехнологич буюу мал зүйч мэргэжлтнийг 1942 оноос өнөөдрийг хүртэл 76 дахь жилдээ бэлтгэн гаргаж байна. Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн 2017 оны 12 дугаар сарын 17-нд Монгол Улсад анх удаа Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль гэсэн хоёр хууль батлагдсан. Энэ хоёр хууль 2018 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор манай сургуулийн эрдэмтэн багш нар хуулийг мөрдөхөд шаардлагатай дүрэм, журам, стандарт, тухайлбал, Малын генетик нөөцийн хууль дээр 44 заавар, зөвлөмж, стандарт, журмыг батлуулахаар ажиллаж байна. Тиймээс миний бие хууль хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, Их хурлын байгууллага ямар чиг үүрэгтэй оролцох вэ, бид цаашид юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар товчхон санал хэлье. Энэхүү хуулийг бүгдийг нь дурьдаж уншихаасаа илүү үндсэн хоёр, гуравхан заалтыг та бүхэнд танилцуулаад үндсэн илтгэл рүүгээ орох нь зүйтэй болов уу.
2018 онд хэвлэгдэн гарсан Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хуулийн нэгдсэн эмхэтгэл энд байна. Ер нь Монгол орон мал аж ахуйн салбар, мал аж ахуйн шинжлэх ухааныг хуулийн хүрээнд ямар түвшинд зөв зохион байгуулж, ашиг шимийн өндөр чадамжтай, тоо толгойн хувьд хязгаарлагдмал байх вэ гэдгийг энд заасан байгаа. Тухайлбал, хуулийн дөрөвдүгээр бүлэгт “Малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах үйл ажиллагааг дараах хэлбэртэй явуулна” гээд маш олон заалт бий. Эндээс товч дурьдахад, тус хуулийн дөрөвдүгээр бүлгийн 12.2-т “Монгол мал, тэдгээрээс гаралтай үүлдэр, омгийн малыг тухайн бүс нутагт цэврээр үржүүлж, уугуул орчинд нь хамгаалах” гэсэн заалт байна. Мөн тавдугаар бүлэгт Малын генетик нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэдэг заалтын 16.9.4-т “Малын генетик нөөцийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлж, бүртгэл мэдээллийг аймаг, нийслэл, байгууллага, дүүргүүдэд”, 6.9.5-д “генетик нөөцийг хамгаалах, үүнтэй холбоотой судалгааны үр дүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх” гэж заасан байна. Үүнд сургалт судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд яах аргагүй ажиллах үүрэг хүлээж байгаа юм. Мөн зургадугаар бүлэгт "Бусад зүйл" гээд 18.2.4-т “Малд удам зүйн үнэлгээ хийх, хуулийн 15-д зааснаар биотехнологийн онол үйлдвэрлэлийг нэвтрүүлэх” гэсэн заалт байна. Үүнтэй холбоотойгоор ММСУХ-ны төлөөлөл, орон нутгийн уяачдын холбоодын төлөөлөл, мэргэжилтнүүд тодорхой түвшинд санал солилцсоны хүрээнд дотоодын нөхцөлд судалгаа хийх, манай эрдэм шинжилгээний судалгааны салбарт ямар боломж байна, олон улсын түвшинд ямар хэмжээний судалгаанууд хийсэн хийгээд үр дүн нь хэр түвшинд хүрсэн вэ гэдгийг нээлттэй хэлэлцүүлэх зорилго тавьсан юм. Өнөөдөр дотоодын орчинд манай Мал аж ахуй, био технологийн сургууль, мөн Мал эмнэлгийн хүрээлэнгийн лаборатори эрдэм шинжилгээний судалгаа явуулах чадамж, бололцоо ямар байгаа вэ гэдэг талаар Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн тодорхой мэдээлэл өгөх байх. Миний хувьд хурдны адуу гэхээсээ илүү монгол малын ген фондыг яаж хамгаалах вэ, ямар системтэй ажил хийх вэ гэдэг асуудлаар та бүхэнтэйгээ саналаа солилцож, зөвлөлдөнө өө.
Тэмдэглэсэн У.Энхмаа



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна