Адууны гэдэс базалж, цанх татах

2012 оны 3-р сарын 28 -нд

Адууны гэдэс базалж байгаа, үгүйг дараах шинж тэмдгээр ялган таньж болно.
Гэдэс нь базалж, цанх нь татаад байгаа морь гөлрөнги, эсвэл омголон, тайван бус болно. Хажуу бөөрөө байн байн хазна, хөлөрнө, хэвлий дээрээ цохино, баасны хэмжээ нь бага, үгүй бол бараг гарахгүй, өнхөрнө. Өөрийгөө маажихаар өнхөрч болно, бас өөртөө массаж хийхийн тулд хүзүүгээ маажина, толгойгоо хойш, урагш болгоно. Дараа нь босоод биеэ сэгсэрч шороогоо унагана. Ер нь гэдэс нь хямарч базалж байгааг олон дахин өнхөрч, зогсох дургүй, тайван бус байгаагаар нь төвөггүй мэдэж болно.
Шалтгаан
Хоол тэжээлийн өөрчлөлт, элс шороо зэрэг гадны биетийн хуримтлал, хүнсний мөөгөнцөр гэх мэт маш олон шалтгаанаас болж адууны гэдэс өвддөг. Зарим настайчууд агаарын даралтын өөрчлөлтөөр морины гэдэс хямарч базалдаг ч гэж ярьцгаадаг. Нөгөө талаасаа хүнд хэлбэрийн гэдэсний өвчин туниа муутай адуунд хүйтний улиралд тохиолдох нь элбэг. Үүнийг хэт хүйтэн ус ууж, өвс иддэгтэй нь холбон тайлбарлах нь бий. Гэхдээ адуу хангалттай ус ууж чаддаггүй учир байнга л шингэний дутагдалтай байх нь олонтаа. Мөн дээр нь хуурай хоол ихэвчлэн иддэг болохоор гэдэсний түгжрэл үүсгэх аюултай. Ялангуяа хэвтрээ тойруулж байгааг нь хамаад идчихдэг, үр тариаг их хэмжээгээр иддэг адуунд гэдэсний цочмог хямрал их тохиолддог. Хэт их үр тариа, жимс идэх нь адууны туурайн үрэвсэлд хүргэдэг. Шимэгч хорхой болон бөөрний чулуунаас болж цанх татдаг. Ер нь хэт хурдан, их идэх, хүйтэн усыг ихээр уух нь гэдэсний цочмог хямралыг үүсгэж, цанх татахад хүргэдэг гэж байгаа ч нарийн шалтгааныг нь хараахан тогтоогоогүй л байна.
Ер нь адууны гэдэс базалж, цанх татахад эхлээд хүнд хөнгөнийг нь оношлох хэрэгтэй.
Хөнгөн хэлбэрийн үед:
Хэрэв хөнгөн бол тайван бус, зогсоогоороо сунаж хажуу бөөрөө хазаж байснаа 30-аад минутын дараа намжина. Энд сануулахад адууны хэвтэр, зэлнээс нь идэж болмоор бүгдийг зайлуулсан нь дээр.
Аль болох тайвшруулж байгаад хэвлийг нь суллахыг хичээ. Эцээж цуцаалгүй хэдэн минут шогшуулаад үз. Үр дүн харагдаж байвал жаахан будаа өгөхөд гэмгүй. Идээд гэдэс базлах нь ихсэж болох ч хэдэн цагийн дараа намдана. Хэрэв хөнгөн бол цаг хагасын дараа зүгээр болно. Мэдээж үүнтэй холбоотой ажиглалт хийгээд үз. Гадуур адууны гэдэсний өвчин гарч байна уу. Баасны хэмжээ нь ямар байна. Ямар хоол тэжээл өгсөн эсэхээ тухай бүрт нь санахад илүүдэхгүй. Энэ бүхэн өвчний шалтгааныг тогтооход тань туслана. Хэрэв морь чичирч, өнхрөлт нь хүчтэй биш сулдуу байвал дулаан хөнжлөөр хучиж өгнө.
Хүнд хэлбэрийн үед:
Хэрэв морь их хүчтэй цовхчиж, өнхөрч байвал тайвшрахыг нь хүлээнэ. Яаралтай малын эмчийг дуудах хэрэгтэй. Нөгөө талаасаа хэт их булгиж, цовхчих, өнхрөх нь гэдэс мушгирахад хүргэдэг аюултай гэж хүмүүс ярьцгаадаг ч шинжлэх ухаанаар нотлогдсог нь хараахан үгүй байна.
Цанх татах, гэдэс мушгирахад авах уламжлалт арга хэмжээ нь шогшуулах юм. Ийм үед морийг маш бага хэвтүүлж, ер нь босоо л байлгавал сайн. Гэдэс нь базалж байгаа морийг босоо зогсооно гэдэг их хэцүү л дээ, гэхдээ энэ нь илүү үр дүнтэй. Мэдээж дур мэдэн эм өгч болохгүй.
Гэдэсний базлахад намдаахын тулд булчин суллах эмүүдийг их болгоомжтой хэрэглээд үз. Учир нь буруу хэрэглэвэл таагүй үр дүн гарч мэднэ. Гол нь мэргэжлийн эмчид хандаж оношийг нь тогтоох хэрэгтэй. Хэрэв гэдэсний агшилт, суналтаас үүссэн базлалтын үед жишээ нь мориндоо юу ч өгч болохгүй. Учир нь шинж тэмдгийг бүдэг болгодог талтай.
С.Нямтуяа

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.161.22
Яааж эмчилдэг болоо
Reply