АДУУНЫ ЭМГЭГИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ


Эрт цагаас эсгий туургат монголчууд мал сүргээ шинжин, сонгож үржүүлэх, арчлан маллах, эмчлэн засах "мал судлалын" үндсийг бий болгож ирсэн билээ.Эсгий туургатны мал адгуулсан эртний сургаалийг сөхөн үзвэл мал зүйн шинжлэлд хурдан морийг гадаад, дотоод, нууц шинж, бэлгээр таних, азарга, гүүг тохируулан нийлүүлэх уяа засал мах бодийн харилцан шүтэлцээний учрыг зааж өгсөн байдаг байна. Морины шинжийн сударын дотор өвчин заслын хэсэг ямагт хавсрага болон бичигдэж ирсэн бөгөөд хожим хойно адуу малын эмнэл зүйн ардын арга, хануур, хатгуур , төөнүүрийн судар сургааль салан хөгжсөн юм.
Аранга: Адууны арааны урд буюу хааяа түүний хажуу талд ил шүд ургахыг арангатах гэнэ. Нарийхан төмрөөр илүү шүдэнд тулган сайтар бариад тэр төмрийн бөгсрүү алхаар огцом хүчтэй цохиж булгалдаг.
Налих: Адууны нүдний дотор талын анивчаас мөгөөрсөрхөг хальс ургаж цагаан нүдийг хаадаг. Энэ нь үнэндээ хальс ургаж байгаа бус, мэдрэлийн системийн ажиллагааны гажигаас болж гуравдахь зовхи нь татагдан гарч байгаа хэрэг. Налхидсан адууны дээд зовхины дээд талд арьсанд гурвалжин хагалгаа хийх эсхүл мөгөөрслөг хальсыг огтлон анагаадаг байна.
Гүен: Хамрын дотор талдаа 1-2см хиртэй хатуу мөгөөрс мэт мах ургахыг гүентэх гэнэ. Бүдүүн адуу унаганы гүенг цаг тухайд нь огтолж авахгүй бол үхэлд хүргэх аюултай. Хамрын нүхийг гэрэлд хандуулж ургасан махыг хурц хутгаар огтолж засал хийнэ.
Ханиадрах буюу тагнайрах: Ханиасан адууны амыг ангайлгаж харахад тагнай нь овойж үүдэн шүдтэйгээ зэрэгцсэн буюу түүнээс илүү овойсон байна. Тагнайн гурав дахь үений голд судсыг хатгаж засна.
Дэлүүтэх: Тэжээл эдэлгээний горим алдагдсанаас дэлүүтсэн адуунд хүчтэй цагаа, архи өгч болно. Гол эмчилгээ нь дэлүүг хатгах юм. Адууны зөв талын хойноос гуравдахь хавирганы урд нурууны ясны хажууд баруун гарын алгыг дээш харуулан тулгаж, дөрвөн хуруу хэмжих ба тэр байрнаас гараа салгахгүйгээр доош эргүүлж тавиад дунд ба долоовор хуруу хоёрын хооронд 4 хуруу 7см урттай 1мм үзүүртэй шөвгөөр ишинд нь тултал хатгана. Хэрэв хатгах цэгийг онож тэнд хүрсэн бол шөвөгний иш чичирхийлэн эргэх мэт хөдөлнө. Шөвгийг хэдэн минут байлгасны дараа сугалан аваад адууг хөлөртөл шогшуулан анагаана.
Гэдэс дүүрэх: Адууны умс хийгээр дүүрч амь тэмцэж суга орчимоор их хөлөрнө.Ийм адуунд цайны жижиг халбага хиртэй хөх дарь өгч ногооны хомоолоор утна. Хэрэв эмчилгээ тохирвол уг адуу унгас алдаж гэдэс нь сулардаг. Мөн давстай ус эсгэлэн тараг , шар ус цутгаж өгөх хэрэгтэй. Адууны өвчин засах арга нэрт сударт"....морь хий өвчнөөр унахад тосыг ястай галд түлээд ут. Их бага хэмжээг тохируулан ут" гэжээ.
Жилбэн: Эдэлгээ, уяа сойлгоны гам алдаж согог олохыг малчин ардууд ерөнхийд нь жилбэн гэж нэрлэдэг. Жилбэнтсэн адуу гэдэс алдаж өнгөө гээхийн зэрэгцээгээ мундаа, ташаан толгой, бөөр хондлой, хонго сугаараа нэвчин идээ бээр гоождог. Жилбэнг шалтгаан, цаг агаарын байдалтай холбон хавар усан жилбэн, намар тосон жилбэн эдэлгээ, уналга хэтэрсэнийг ташуурын жилбэн зуны хурц нар, намрын шар нарныхийг наран жилбэн гэж ялгаварладаг. Бас хийн жилбэн гэж бий. Жилбэнг дотор эмгэг хэмээн үзэж нэвчин цоорвол сайн гэдэг. Ийм учраас эмчлэхдээ хатгаж цус авах, хавдарыг задлах, эсвэл хорыг авах зорилгоор сайн хөлөргөн, гадагш нь хөхүүлэн нэвчүүлэх арга засал хийдэг. Адууны жилбэн өвчинд хонь буюу зээрийн хатсан зулчийг аль болохоор олон ясны уулзвар үе хавьцалдуулан тавих тэгэндээ ужигласан бол ихдүүлж үл болох бага түрхэх хэрэгтэй. Ер нь туулайн арьс морины нуруу дайртаж улайх, морины дайр шарханд байванг усанд буцалгаад тэрийг хатахын цагт саванд наалдсан хөөсийг сайтар тараагаад малын шарх сорви бүхэнд түрхвэл тустай. Харин уналга эдэлгээнээс болоод салхи цохиулснаар хавдсан бол шанааны судасны доод адагт хана. Чийг хүйтэн даах хөлөрсөн даруйдаа хүйтэнд даарах зэргээс гарсан жилбэн өвчинд чононы цөс өгч анагаана.
Өлөг, соёнгтох, хөрвөх: Уналга эдэлгээнээс болоод цус хямрах өвс уснаас шалтгаалан шээс алдах идэш урван өөрчлөгдхийг (явандаа сульдах) өлөг гэнэ. Агталснаас болоод уураг гэмтэн цус хуран шархлахыг соёнгтох гэнэ.Цул сав (элэг , зүрх , уушиг , ходоод , гэдэс ) болох гэдэс урваснаас шалтгаалан , ус үл шингэх , гэдсээр хөлбөрөн унаж тусахыг хөрвөх өвчин гэх бөгөөд морийг хар байдгаар нь хурдлан давхиулж чавхадсанаас болоод дэлсэх өвчин тусна. Баруун зүүн хамрын нүхний аль нэгэнд архи цутгаж анагаана.
Дайр, шарх: Морины дайртаж улайсан нуруу, чоно нохой зуусан шархыг худгийн хүйтэн ус, хужиртай усаар шавшин угаах тустай. Жишэн гармо нэрт говьд ургах зарааны үс адил өвсний түлсэн үнс малын шарх бүхэнд тустай.
Ям: Цээжин биений цус дээш богшиж, түрүүлдэн унаж, хамрын хоёр нүхнээс идээ бээр, шар ус гоожих нь адууны ям өвчин юм. Элэгний судасыг ханавал тустай, монгол орс дарь аль аль нь сайн. Адуу тэнхээ тамир сайтай бол эмийн тун дүүрэн, тамирдсан бол эмийг тэн хагаслаад эмээ цаасаар ороож утсаар боогоод хазаарын амгаанаас зүүн, баруун талд нь хөрөөдүүлэн амсуулах байдлаар уяж өгөх буюу бас нунтаглаад хэлний үзүүрт түрхэж анагаана.
Халуун: Адууны халуун өвчинд 100 лан буюу 5 цэн хэмжээтэй арвайн гурилыг хүйтэн усаар зуурч тавих, энэ мэтээр 36 удаа идүүлнэ. Зээрийн янзаганы хатаасан зулчыг шөлтэй холиод эр адуу бол хамрын баруун нүхрүү, эм адуу бол хамрын зүүн нүхрүү хийхдээ нэг аяга дүүрэнг 3 хувааж өгнө.
Дайрлага: Адуу тэргүүнтэн гэнэт үхэтхийн унахыг дайрлага дайрах хэмээгээд хэлний торгон үзүүрийг 3 хуруу хэмжээд таслан авах буюу бас хэлний судасыг ханаж цус гоожуулвал тустай.
Хангайн бураа: Хангайн бураа (араанаас хойш ургах шүд) хэмээх судас нь овойсноор эхлэн ургахдаа идэш тэжээл идэхэд гэм зэмгүй, сүүлдээ ургасан хойно өвс идэхэд тэвхдэх учраас өвс ногоо ургах цагт идээшилснээс өлөн болвол хана.
6 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.160.81
Уяан дундуур бүдрээд байгаа адууг яах вэ
Reply66.181.161.40
Морь маань зүгээр хэвтээ тэжээлээ идхгүй болчих юмаа унаж байгаад эмээлийн авсан чинь л тэгээд унлаа ях бээ
Reply66.181.161.188
сээвтсэн адууны эмчилгээ
Reply66.181.161.86
хэрэгтэй мэдээлэл бна
Reply66.181.161.105
unag sahudh yaj emchlh be
Reply66.181.161.48
Ок
Reply