Хүлгэд нь хурдан, хүүхэд нь мэнд сайхан наадацгаая


Шандаст хурдан хүлгэдийнхээ хийморь дор сүслэн, санчигандаа хяруутай өвгөдийнхөө сургааль дор ухааждаг моринд элэгтэй, монгол зон олны баяр цэнгэл асуй. Эртнээс нааш эрийн хийморь, ид хавын бэлгэдэл болсоор ирсэн хурдан морь, хүчит бөх, мэргэн харваачдын цэнгүүн өдгөө үндэсний спортын хэмжээнд хүрчихээд байна. Тэр дундаа хурдан морины уралдаан сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд улам бүр төгөлдөршиж буй. Улсын наадмаас өөр уралдаангүй, уналгын адуунаас өөр хурдгүй /социализмын үед нэг өрхийн бод малын тоог хязгаарлаж, уналга эдэлгээний зорилгоор цөөн тооны адуутай байхыг л зөвшөөрдөг байв. Түүнээс болоод малчид жирийн уналганы адуугаа сойж уралдуулах нь олонтаа байжээ./ байсан үе ард үлдэж, бүтэн жилийн бэлтгэлтэй, бүсийн уралдаан олонтой, хурдны удамт адуугаа уяаны дээдээр уяж уралдуулдаг болжээ. Уралдаан олширч, уяа нарийсахын хэрээр өрсөлдөөн ширүүсч унаач хүүхдийн авхаалж самбаа аюулгүй байдал ч хурцаар яригдах болсон.Уралдаан, наадам олширохын хэрээр унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал хурцаар яригдах сэдвийн нэг болсон. Хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагуудын судалгаа шинжилгээ үүнийг улам бүр баталж байгаа юм. Өөрөөр хэлбэл хурдан морь унах нь хүүхдэд бие бялдрын болоод хүмүүжлийн ач холбогдотой ч эрүүл мэнд, амь насанд нь аюултайг анхаарахгүй байж боломгүй. Их зохиолч Д.Нацагдоржийн үндэслэсэн Хүүхдийн төлөө үндэсний төв 2005 оноос эхлэн хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах талаар нэлээдгүй зүйлийг хийж, дөрвөн жилийн судалгаан дээрээ үндэслэн зарим нэг тоо баримтыг гаргажээ. Унаач хүүхдийн эрүүл мэндэд халтай хамгийн эхний асуудал бол мориноос унаж бэртэх явдал. Энэ нь цаг агаарын байдал, уралдааны зам, зохион байгуулалт, уяач, унаач хүүхдийн хандлага зэргээс шалтгаалдаг.
Тэдний 56,8 хувь нь хүнд хөнгөн бэртэл авсан бол 55,7 хувь нь ослын даатгалаас дэмжлэг авч чаджээ. Дээрх тоо баримтаас харахад унаач хүүхдүүд хуульд заасан ослын даатгалд 100 хувь хамрагдаж чаддаггүй нь харагдаж байгаа юм. Ялангуяа хөдөө орон нутагт энэ байдал нэлээд назгай байдаг. Зарим аймагт бүр унаач хүүхдээ даатгалд хамруулдаггүй зөрчил ч байдаг гэнэ. Жишээлбэл 2009 оны улсын баяр наадамд хурдан морь унасан хүүхдүүдийн цөөнх нь буюу 48,29 хувь нь ослын даатгалд хамрагдсан байжээ. Уг нь хуулиараа бол уралдахаар бүртгүүлэхдээ ослын даатгалд заавал хамрагдах ёстой. Өнгөрсөн жилүүдийн дундажийг харахад уяачид, морины эзэд ихэвчлэн унаач хүүхдээ 100.000-200.000 төгрөгөөр даатгуулж 2000-4000 төгрөгний хураамж төлдөг нь судалгаанаас харагдсан байна. Хүүхдүүдийн бэртэж гэмтсэн хугацааг ажиглавал 6-8 саруудад илүүтэй, тэр тундаа долдугаар сар хамгийн өндөр хувьтай гарч байгаа аж. Зөвхөн 2009 оны эхний найман сарын байдлаар Гэмтэл Согогын Сэргээн Засах Клиникт 158 хүүхэд ийм шалтгааны улмаас хэвтэж эмчлүүлсэн бол тэдний 40 нь 7-р сард бэртэл авчээ. Гэхдээ бэртсэн хүүхдүүдийн ихэнх нь тэр даруйдаа эмчид ханддаггүй гэж үзэхээр энэ тоо хэд дахин нэмэгдэх болж байгаа юм. Унаач хүүхдүүд гар, хөлийн хугарал, тархины гэмтэл, хацар, нүүр хөлдөлт зэрэг гэмтэл бэртэл авах нь элбэг байдаг.
Амьнаас үнэтэй алдар нэр гэж үгүй
Мориноос унаж бэртсэн хүүхдүүдээс гадна уралдааны замд амиа алдсан хүүхдүүдийн тоо өдгөө гарын арван хуруунаас даваад байгаа хэдий ч мэдэгдээгүй нь үүнээс ч их бий хэмээн үздэг. Уяачийн нэр хүндтэй холбоотой учраас уралдааны замд эндсэн хүүхдүүдийн асуудлыг аль болох нууцлахыг хичээдэг нь олон жишээн дээр ажиглагдсан гэнэ. Амь насаа алдсан хүүхдүүдийн хэд хэд нь нэгээс дээш насны морь унасан /сүүлийн үед нэг унаач хүүхэд 2-6 насны морь унадаг жишиг тогтоод байгаа байсан нь анхаарах ёстой зүйлийн нэг байжээ. Өөрөөр хэлбэл мориноос унасан ч ил бэртэлгүй учраас дараагийн насны морийг унаж яваад бэртэл нь сэдэрдэг байна. Жишээлбэл судалгаанд хамрагдсан нас баралтуудын нэг нь их насны морь унах үедээ мориноос унаж, тархиндаа бэртэл авсан байхад нь эмчид үзүүлэлгүй соёолон насны морь унуулж, уралдааны замд гэмтэл нь хүндэрч ухаан алдаж, улмаар амь насаа алджээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна