МУГЖ Н.Баатар: Итгэлт, Эрдэнэ хоёрын дүрийг оруулж хамаагүй реклам хийдэг хүмүүст би үнэн голоосоо дургүй


20 дугаар зууны шилдэг романч, төрийн хоёр удаагийн шагналт, их зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг уншаагүй хүн үгүй биз ээ. Ялангуяа энэ зохиолоор хийгдсэн Монголын анхны өргөн дэлгэцийн киног шимтэн үзээгүй хүн Монголд байхгүй гэдэгт итгэлтэй байна. “Тунгалаг тамир” кино дэлгэцнээ гараад даруй 50-иад жилийг элээсэн ч өнөөг хүртэл шимтэн үзэх киноны нэг хэвээр байна. Бид гол дүрийг бүтээсэн МУГЖ Н.Баатарыг урьж ярилцлаа.
- Залуухан балетчин яаж “Тунгалаг тамир”-ын Эрдэнэ болсон нь их сонин байна?
- Би Эрдэнийн дүрд тоглосон талаар ярихаасаа өмнө Монголчуудын оюуны хэрэгцээг хангаж чадахуйц сайн уран бүтээл бичиж хойч үеийнхэндээ үлдээсэн их зохиолч Ч.Лодойдамба гуайдаа байхгүй ч гэсэн “баярлалаа” гэж хэлмээр байна. Үнэхээр гайхамшигтай зүйл гэж байдаг бол “Тунгалаг тамир” романыг хэлэх байх. Миний хувьд бурханы зургаар гэх юм уу, азтай учралаар гэх юм уу Эрдэнийн дүрд тоглосон. Нэг талаар захиалгатай дүр юм уу даа. Ний нуугүй хэлэхэд би кинонд тоглох сонирхол байгаагүй. Яагаад гэхээр сонгодог урлагийнхан, тэр тусмаа балетынхан их ёс журамтай байдаг. Нэг өдөр театрын хашаан дотор кино найруулагч Доржпалам, МУГЖ Сүхбаатар, Лодойдамба гуайн эхнэр Долгорсүрэн, зураглаач Цогзол, хоёрдугаар найруулагч Идэрцогт, Янжмаад тоглодог Рэнцэнноров нар сууж байна. Хажуугаар нь гараад явсан чинь дуудаад “чамайг жүжиглэлтээс чинь харсан, бид нэг кино хийх гэж байна, чи юу ч гэсэн пробонд ороод үз” гэдэг юм байна. Тэгээд “за” ч гэж хэлж амжаагүй байж байтал “за явъя” гээд Лодойдамба гуайн Варшав машинд суулгаад кино үйлдвэр рүү аваад явлаа.
- Тэгээд кино үйлдвэр дээр очоод юу болсон бэ? Шууд Эрдэнийн дүрд тэнцсэн үү, танаас өөр энэ дүрд тоглохоор шалгарсан хүн байсан уу?
- Эхлээд фото пробонд оруулна гэж байснаа цаг алдахын нэмэр гээд шууд “хөөе Галсан” гэж нэг хэлүүлээд нүд, хамар, шүд хараад “за яв, тоглуулахаар болвол дуудна” гэсэн. Нэртэй олон жүжигчид байхад би ч таарна гэж юу байхав гэж бодож байсан. Тэгээд улсын баяр наадам өнгөрөхөөр амралтаа авангаа, цалингаа пүнлүүгээ авах санаатай театр руу алхаж явтал Долгорсүрэн гуай Ленин клубын ард таарчихаад “хөөе чи нөгөөдөр кино пробонд орох гэж байж юу хийгээд явж байгаа юм бэ” гэж намайг дагуулаад кино үйлдвэр рүү явсан. Тэгээд кино үйлдвэрт нэг өрөөнд суулган миний үсийг хусаад хаячихлаа. Балетчин хүний үс хүртэл театрын мэдэлд байдаг байхгүй юу. Би дотроо яана даа л гэж бодож байсан чинь “Үсэндээ санаа зоволтгүй бид соёлын яамнаас зөвшөөрөл авсан” гэхэд нь л нэг амьсгаа авч билээ. Тэгээд театр руугаа буцаж очоод цалингаа авчихаад гэрийнхээ тагтан дээр толгойгоо гурав хоног наранд шардаг юм байна. Дөрөв дэх хоногоос нь Таван толгойн мал бааз, одоогийн Алтанбулаг нэгдэлд очоод арваад хоног зүгээр шахуу байлаа. Бүх бэлтгэлээ базааж байгаад зураг авалт эхэлдэг гэдгийг мэдэхгүй их гайхаж билээ.
- Анх кинонд тоглосон болохоор их сандарсан байх даа? Хэцүү байв уу?
- Анхны зураг авалт Буян чавганцынд хонь тоолж байхдаа Итгэлт Эрдэнийг дуудаад “чам шиг бичиг үсэгтэй хүнийг харахад ичмээр дамшиг байгаа юм” гээд данс бүртгэл өгдөг хэсгээс авсан. Тэгээд дараагийн зурагтаа бэлдээд 7-8 хоночихлоо. Тэгсэн хотоос Лодойдамба гуай ирээд дүрүүдтэйгээ танилцдаг юм байна. Дулмаа, Түгжил гээд л бүгдийг гаргаад байдаг, намайг дууддаггүй. Хамгийн сүүлд гараад зогсож байтал намайг харж байснаа “Хүүе Долгорсүрэн, Доржпалам энэ чинь юу болж байна” гэхээр нь “за даа баларч дээ эртхэн бултах минь” гэж бодож байтал “Энэ Эрдэнэ чинь зүгээр нэг өвгөн биш, төрийн том хүн, одоохон наадхынхаа парикийг соль, бөх төрхөнд нь оруулаад малгайг нь солиод аятайхан хувцаслаад гаргаад ир” гэлээ. Нөгөө хэд ч надад өмсүүлсэн уранхай нөхөөстэй дээлээ хурдхан тайлж аваад учиргүй урт ханцуйтай, бүдүүн гэзэгтэй болгоод гаргалаа. Тэгсэн Лодойдамба гуай “за болсон байна, одоо ингээд цаашаа ажилдаа ор, эхний зураг авалт, дүрүүд надад таалагдсан, зохиолоо сайн уншаарай” гээд яваад өгсөн. Миний хамгийн их айж сандарч байсан зүйл гэвэл тэр том баатар хүний дүрийг хүн болгоны зүрх сэтгэлд хоногштол тоглож чадахгүй бол яана гэдгээс айж байсан. Хоёрт хүмүүсийн хөдөлмөрийг нураачихвий гэдэг асуудал байлаа. Тухайн үед чинь нарийн, өргөн плёнкоор зэрэг зураг авдаг байасн үе. Тэгээд ч 1959 онд нэг метр киноны хальс нэг эм хонины үнэтэй тэнцдэг байсан. Энэ дүрийг бүтээхэд бидний хайрлаж хүндэлдэг урлаг соёлын алдартай, алтан үеийнхэн маань байсан. Тухайлбал, Ардын жүжигчин Задьсүрэн, Оюун, Хандсүрэн, Долгорсүрэн, Чимэд-Осор, цоохор Мижиддорж гуай, Пүрэвээ гээд олон сайхан уран бүтээлчидтэй хамтарч ажилласандаа би баяртай байдаг.
- Алтан үеийнхэнтэй мөр зэрэгцэн явсан гэгээн сайхан дурсамжуудаа хуваалцахгүй юу? Лодойдамба гуай ер нь ямар хүн байсан бэ?
- Монголын уран бүтээлчдын дунд их ухаантай хүн гэж дүгнэгддэг, үнэлэгддэг агуу хүн байсан. Зөвхөн кинонд нь тоглосноороо тэгж биширч шүтэж байгаа юм биш. Хийсэн бүтээсэн юмтай, ухаантай, нийгмийн амьдралын доторх үнэн бодит байдлыг бодитоор бичсэн хүнийг шүтэхгүй гээд яах юм бэ. Лодойдамба гуайг их л завгүй хүн байхыг мэдэх юм байна. Нэг удаа Партизаны сангийн аж ахуйд кино зураг авалтад явж байгаад би Лодойдамба гуайгаас “Та гэртээ байхдаа уйддаг уу” гэсэн чинь “үгүй, хүүхдүүд гадаа тоглож байхад би намуухан орчинд уран бүтээлээ хийдэг” гэж хариулж байсан. Ер нь надад их урмын үг өгч дэмжиж тусалдаг байсан.
- Монголын анхны өргөн дэлгэцийн кинонд тоглосон болохоор сайхан, хөгжилтэй дурсамжууд олон байдаг байх?
- Байлгүй яахав. Итгэлт, Галсан хоёрыг Эрдэнэ хөөж ташуурдаж байгаа зураг авалт байдаг шүү дээ. Энэ зургийг авахын тулд урьд өдөр нь гарман дээгүүр Дулмаа хүүхэнтэй уулзаж байгаад хөтөлгөө морьтой явдаг зураг авдаг юм. Тэгсэн би морь уналгүй жил гаруй болчихсон байсан болохоор хамаг бие нил хөндүүр. Тэгсэн Долгорсүрэн гуай намайг “чи морь унаж чаддаггүй юм уу” гэж загнадаг байхгүй юу. Тэгээд загнуулсандаа шаралхаад өглөө эрт босч хувцсаа өмсөөд, морио эмээллэж унаад давхиж өгсөн. Тэрийг Долгорсүрэн гуай харчихаад уучлалт гуйж байлаа. Гэхдээ би “Тунгалаг тамир” киноны Эрдэнийг төгс болсон гэж чадахгүй. Уран бүтээлч хүн өөртөө тохирсон дүрийг бүтээх ёстой. Өөрөөр хэлбэл байшин барилгаар бол яс модыг нь зөв зангидах гэсэн үг. Хэрвээ цонх хаалгагүй юм барьчихвал хүн хүлээж авахгүй шүү дээ. Түүн шиг Эрдэнийн дүрийн ноён нурууг алдахгүй, яс модыг нь хугалахгүйг их хичээсэн.
- Та түрүүн Эрдэнийн дүрийг захиалгатай гээд байсан учраа хэлж болох уу?
- Тааралдсан хүн байтугай уран зохиолчид хүртэл асуудаг юм. Лодойдамба гуайн зохиолуудыг уншиж байхад дүр болгоныг хэдэн янзаар гаргасан байдаг. Тэгээд ч тэр олон сайн уран бүтээлчид байхад намайг сонгож авсан нь их учиртай. Тэгээд л захиалгатай дүр юм болов уу гэж боддог. Алдартай сайн уран бүтээлчидтэй хамтарч энэ дүрийг амилуулсан. Харин онгирч байсан үе ховор юм байна.
- Ч.Лодойдамба гуай “Тунгалаг тамир” киноныхоо нэгдүгээр ангийн зураг авалт дуусаагүй байхад өөд болчихсон гэдэг юм билээ. Ер нь хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
- Соёлын яамны орлогч дарга хийж байсан. Киноныхоо нэгдүгээр ангийг үзэж чадаагүй дээ хөөрхий. Хамгийн сүүлд Эрдэнэ, Дулмаа хоёр сарлагтай тэргээр явж байгаа хэсгийн зураг авалтан дээр хамт байсан. Тухайн үед бие нь өвдөөд байна гээд байдаг байсан. Тэгээд гэнэт л нас барсан дуулдсан.
- Яагаад та Эрдэнийн дүрдээ дууг нь оруулаагүй юм бэ?
- Тэр үед би Дон Кихот балетад тоглож байсан болохоор Эрдэнийн дууг кино найруулагч Жамсран гэж хүн оруулсан. Гэхдээ Эрдэнэд баргил бүдүүн хоолой их зохих байсан. Эрдэнийн дуу хоолой миний сэтгэлд хүрээгүй. Хэдийгээр зураг авалтын турш хамт байсан ч надтай адил дуугарч, дотор нь орж амилуулж чадаагүй гэж санагддаг юм.
- “Тунгалаг тамир”-аар кино урлагтай амьдралаа холбосон танд киноны санал хэр их ирдэг вэ?
- Анх л кино гэж юу байдгийг энэ киноноос мэдэрч авсан. Би их хувь тавилантай азтай хүн. Яагаад гэхээр Монголын хамгийн анхны өргөн дэлгэцийн сериал кинонд тоглосон. Харин нэг л зүйлд их харамсаж явдаг. Тухайн үед “Тунгалаг тамир” өнгөтөөр хийгдсэн бол мөнх ногоон ой, цэцэг найгасан тал, хүн малын зүс царай сайхан харагдах байсан. Миний хувьд энэ кинонд тоглосондоо их баярлаж явдаг. Надад олон кинонд тоглох санал ирдэг байсан. Гэхдээ миний мэргэжил сонгодог бүжиг учраас өөр тийшээ урвахыг хүсээгүй.
- Сүүлийн үед Итгэлт, Эрдэнэ хоёрын дүрээр янз бүрийн зүйлийг рекламддаг ?олсон. Үүнийг та юу гэж боддог вэ?
- Би их дургүй байдаг. Нэгдүгээрт оюуны өмчийн хууль гэж байна. Тэр киноны материалыг зарж худалдах эрх бидэнд байхгүй. Энэ бол төр засаг, уран бүтээлийн байгууллагаас их хүч хөдөлмөр гаргаж байж хийсэн улсын алтан фондод ордог хүндтэй арван киноны нэг. Ийм байхад Итгэлт, Эрдэнэ хоёрыг оруулаад хаа хамаагүй реклам хийдэг хүмүүст би үнэн голоосоо дургүй. Энэ боломжийг ашиглаад тэр хүмүүст 520 дүртэй энэ романыг дахин дахин сайн унш, яагаад заавал хоёрхон дүрийг нь зүгээр байлгахгүй оролдоод байдаг юм гэж хэлмээр байна. Галсан, Дулмаа, Ням гээд зөндөө хүн байна шүү дээ.
- Таныг хэлсэн хаягласан эзэддээ хүрэх байхаа уран бүтээлийн амжилт хүсье.




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна