Овъёосны давуу ба сул талуудын тухай


Овъёосыг хурдны морь уядаг, уралдуулдаг хүн болгон сайн мэднэ. Гэтэл яагаад овъёосыг сонгосон юм бэ гэхээр тэр бүр бодитой тайлбар өгч чаддаггүй. Тиймээс шинжлэх ухааны үндэстэйгээр овъёосны давуу ба сул талуудыгт тайлбарлан өгөх нь зүйтэй гэж бодлоо.
1. Уяа сойлгын үеийн тусгай хоолны дэглэмийн тэжээл бол овъёос
Яагаад вэ гэвэл буудайнуудын дотроос овъёос, арвай хоёрын үр л тусгай хальсаар бүрхэгдсэн байдаг. Үүний үр дүнд эдгээрт агуулагдаж байдаг эслэгийг хэмжээ бусад буудайнаас хавьгүй өндөр. Овъёосных нь арвайнхаас ч өндөр. Харин эслэг бол гэдэсний үйл ажиллагааг дэмждэг, гүрвэлзэх хөдөлгөөнийг нь сайжруулдаг бөгөөд хоол боловсруулагч ферментүүд үүсэхэд сайнаар нөлөөлдөг.
Үүнээс гадна бүдүүн гэдсэнд, бүр нарийвчилбал мухар гэдсэнд орсон эслэг нь маш хэрэгтэй, чухал бичил биетүүдийг үржих найрлага, орчин нь болж өгнө. Харин эдгээр бичил биетүүдийн үүсгэдэг витаминууд, В-ийн төрлийн витаминууд нь адууны цусанд орж нааштай нөлөө үзүүлдэг нь батлагдсан зүйл.
Буудтай тэжээл дэх эслэг нь тэжээлийн илүү сайн зажлагдах, улмаар шүлсээр илүү сайн дэвтээгдэх нөлөө үзүүлдэг нь цаашлаад тэжээлийг илүү сайн шингэж боловсрох нөхцлийг бүрдүүлж өгдөг. Мөн шүлсэн байдаг амилаза нэртэй бодисын нөлөөгөөр сахар, түүний дотор крахмал нь амны хөндийд байхдаа боловсрогдож шимэгдэж эхэлдэг. Тиймээс буудайнд эслэг хэдий чинээ их байна атэр хэмжээгээр шингэлт нь сайн. Үүнээс гадна овъёосыг зажлах нь бусад буудайнаас илүү амар байдаг нь цаашдаа шүдний илэгдэлтийг багасгаж, тагнайн гэмтэл үүсэхээс нь цөөн байдаг.
Овъёосыг бутлах, няцлах тухайд. Зарим эх сурвалжид овъёосыг бутлах, няцлахад шингэлт нь 4-20% нэмэгддэг гэсэн байдаг. Гэтэл үүнтэй зэрэгцэн зажлах хугацаа ба шүлсэнд дэвтэх хугацаа багасна. Харин энэ бол цаашдаа шингэлт нь буурна гэсэн үг. Бутлах үед халаадаг. Харин халаах үед витамины агуулга нь буурдаг. Үүнээс гадна бутлах, няцлахад багагүй хөрөнгө, цаг үрнэ. Мөн овъёосыг чанах, уураар утах үед шимт байдал нь алдагддаг. Учир энэ үед амин дэм зэрэг биологийн идэвхит бодисууд нь устдаг. Харин хүйтэн усаар угаах нь овъёосыг тоос шорооноос цэвэрлэн, элдэв халдвар орохоос сэргийлж өгнө.
2. Шингэлт сайн
Тэжээснээс 2 цагийн дараа гэхэд овъёос нь ходоодноос гарч цаашилдаг. Харин энэ бол морь ахин идэвхтэй ажиллахад бэлэн боллоо гэсэн үг. Харьцуулахад арвайн 6 цагийн дараа л ходоодноос гардаг бол буудайн бусад төрлүүд үүнээс ч удаж байж ходоодноос гардаг. Харин ходоод дүүрсэн үед биеийн хүчний ажил хийнэ гэдэг ямаршуу байдгийг хүмүүс сайн мэдэх биз.
3. Овъёосны үр авенин агуулдаг
Авенин нь сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс ч уралдааны морьдод овёъосны үр өгдөг. Гэхдээ энэ бас сөрөг талтай. Учир нь яваандаа морь дасчихаад овъёос өгөөгүй үед сул, идэвхгүй болж, хурдан жин нэмээд байдаг.
4. Биологийн идэвхт бодисоор баялаг
Овъёосонд холин, гликоль, тригонелин зэрэг биологийн идэвхит бодис агуулагдаж байдаг болохоор өсч яваа болон нас биеэ гүйцсэн насны морьдод заавал өгч байх хэрэгтэй.
5. Цардуул буюу крахмалын агуулга бага
Овъёосны үрэнд цардуул буюу крамал бага агуулагдаж байдаг болохоор адууны гэдсэнд хий хэтээ ихээр үүсэх сөрөг нөлөө үзүүлдэг. Харин хий хэт ихээр үүсэхгүй бол базлалт үүсэхгүй. Үүнээс гадна овъёосны бусад давуу талуудыг ачаар байгаа цардуул нь илүү хурдан боловсруулагдаж, илүү сайн шимэгддг.
6. Өөх тосны агулуга өндөр
Үүний дотор орлуулашгүй тослог хүчлийн агуулга өндөр байдаг болохоор адууны дэл сүүл, үсэрхэг гадаргууд их сайнаар нөлөөлдөг. Буудайнуудын дотроос эрдэнэ шиш, наран цэцэг л өөх тосны хэмжээгээр овъёосноос илүү байдаг. Үүнээс гадна өөх тос нь тосонд усан амин дэмүүдийг шингээхэд зайлшгүй шаардлагатай.
7. Овъёос нь уургийг бүрэн хэмжээгээр агуулж байдаг
Өөрөөр хэлбэл адуунд зайлшгүй шаардлагатай бүх амин хүчлүүдийг агуулж байдаг. Мэдээж шошны төрлийн ургамлуудаас бага. Гэхдээ шошны төрлийн ургамалд байдаг шиг их хэмжээний уураг нь зөвхөн өсч яваа адуу ба маш өндөр ачаалалтай ажилладаг адуунд л шаардлагатай. Харин бусад үед илүүдэл уураг нь тус биш хор болдог. Ийм уурэг ихэдэснээс үүдсэн хордлогын нэг шинж тэмдэг нь хөлийн арилдаггүй хаван байдаг. Эртнээс нааш овъёос ба өвсний тэжээл дэх харьцаа нь 1:1 байх ёстой гэж үзсээр ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл та 3 кг овъёос /1 кг нь дунджаар тэжээлийн 1 нэгж гэж үздэг/ өгөх гэж байгаа бол өвсийг /1 кг нь тэжээлийн 0,4 нэгж байдаг гэж үздэг/ дараах томъёоны дагуу тооцон өгнө үүнд: 3*1=0,4*х, тэгэхээр икс нь 7,5 кг болно. Ийм харьцаатай байх үед ходоод гэдэсний замтай холбоотой асуудал адуунд үүсэхгүй. Харин ихээхэн өндөр ачаалалтай байгаа үед л энэ харьцааг өөрчилж болно. Ер нь бол шаардлагатай овъёосны хэмжээг тооцохын тулд эхлээд шаардлагатай өвсний хэмжээг тооцон гаргаад дараа нь түүнтэйгээ харьцуулан баяжмалуудын хэмжээг гаргадаг. Тиймээс овъёосон дахь уургийн агуулга бага байдаг нь давуу тал гэж болохоор юм. Гэхдээ уураг үнэхээр их хэмжээгээр шаардлагатай байгаа бол тэжээлд нь шошны төрлийн ургамал нэмэх замаар уургийн шаардлагыг нөхөх нь хамгийн зохистой.
8. Овъёос эрдэс бодис амин дэмээр баялаг
Харин цорын ганц сул тал нь гэвэл кальци ба фосфорын харьцаа нь бага байдаг. Тиймээс адууны тэжээлд эрдэс бодисын тэнцвэрийг барьж байхын тулд кальцитай нэмэлтүүд оруулж байх нь зүйтэй гэж үздэг. Энэ нь ялангуяа өндөр ачаалалтай ажилладаг, их хөлөрдөг морьдын хувьд их чухал.
Чанар сайтай овъёос нь тогтсон илэрхий бөгөөд сулавтар үнэртэй. Үр нь бага зэрэг гашуувтар. Загасны үнэртэй бол халдварт мөөгөнцөрөөр халдварласан. Зөгийн балны мэт нялуун үнэртэй бол хачигаар халдварласан. Шарилж, эсвэл сармис үнэртэй бол эдгээр ургамлаар бохирдсон. Чихэрлэг амттай бол соёлсон, эсвэл хураах үед гэнэтийн цочир хүйтрэлээр гэмтсэн, түлэхий амт нь дотор нь агуулагдаж байгаа тос нь исэлдсэний тэмдэг. Хар толбо, өнгө алдсан, хөгцний үнэр нь муудсаны шинж.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна