Унасан морь босоод давхихыг харуулахгүй бол кинонд оруулахыг хориглодог

2012 оны 5-р сарын 30 -нд

Адал явдалтай, түүхэн киног морьдгүйгээр төсөөлөх аргагүй юм. Тэртээ олон зууны тэртээ морин цэргийн тулаан, хувьсгалын үеийн морьт цэргийн байлдаан зэрэгт морьд олноороо хяргуулсан мэт унаж байгааг хараагүй хүн гэж байхгүй биз. Үнэхээр сэтгэл хөдлөм хэсэг болдог, үзэгчдийн хувьд.
Кино гэдэг заримдаа тун ч хэцүү урлаг болохоор нэг удаагийн годройтолт найруулагчид үнэмшилгүй санагдсан бол ахиад л авах хэрэг болно. Морь хүн хоёр унахад хүн нь босоод тамхилахаар явж байхад морьд тэр бүр босолгүй үлдэх нь харамсалтай.
Гэхдээ жинхэнэ мэргэжлийн каскадёрууд ийм трюк /үүнийг чадварлагаар гүйцэтгэсэн үзүүлбэр, мэх гэж орчуулж болно/ хийж байгаа тохиолдолд морь ч тэр, хүн ч тэр гэмтдэггүй аж. Ингэж годройтуулахын тулд морины шилбэнд гогцоотой бүс бэхэлдэг, гогцоонд нь урт сур бэхэлнэ. Давхих үед каскадёр нь нэг гартаа жолоог, нөгөө гартаа шилбэтэй холбоосон урт сурыг атгадаг. Ингээд шаардлагатай агшин болоход жолоог, нөгөө суртайгаа хамт өөр рүүгээ татсанаар морьтойгоо хамт годройтон унадаг.
Энэ трюкийг хийхэд каскадёрийн ур чадвар маш чухал үүрэгтэй бөгөөд дадал бага байх тусам өөрийгөө ч тэр, унаж яваа морио ч бэртээх аюултай. Иймд барууны орнуудад, тухайлбал АНУ-д амьтдын эрхийг хамгаалах олон тооны нийгэмлэгүүдийн шахалтаар годройтуулах трюкийг кинонд оруулахыг бүрэн хориглоод хэдэн жил болж байна.
Гэвч түүхэн, эсвэл адал явдалт кинонд морь унахгүй бол үнэмшилгүй, үнэмшилгүй бол хүн үзэхгүй, кино хийгээд ашиг олохгүй дампуурна. Иймд морийг годройтуулахын оронд арагш нь татаж унагадаг трюкийг ашигладаг болсон байна. Үүний тулд морийг цоройлгон хойд хөл дээр нь босгоод хүзүүг нь аль нэг тийш нь эргүүлнэ. Ингэхэд хүндийн төв өөрчлөгдсөний улмаас морь хажуу тийш налж унадаг. Ингэвэл моринд арай аюулгүй гэж амьтны эрхийг хамгаалагчид үзсэн байна. Гэвч зүгээр нэг унагах хангалтгүй. Кадрт хажуу тийш налж унаж байгаа морь заавал босч явах ёстой. Хэрэв унасан морь ингэж босч яваа хэсэг кадрт ороогүй бол тэр хэсгийг кинонд бүхлээр оруулахыг хориглодог аж. Унасан морь гэмтэж бэртээгүй, амьд мэнд гэдгийг л моринд хайртай үзэгчдэд харуулахын тулд шүү дээ.
Энэ бол унаж яваа хүнээс нэлээдгүй ур чадвар шаардсан үзүүлбэр билээ. Буруу хийвэл морины хүзүүг хугалах аюултай. Эсвэл унаж яваа хүн өөрөө даруулж гэмтэх аюултай. Жишээлэхэд, Арнольд Шварценеггер ингэж унагах гэж байгаад хэд хэдэн удаа гэмтэл авсан бол “Жанна Дарк” киноны зураг авалтын үеэр жүжигчин Мила Йовович цэвэр азаар л мориндоо өшиглүүлэлгүй мэнд гарсан байдаг.
Ер нь морь оролцсон трюк хийдэг каскадёрууд өөрсдөө морьдыг элдэв байдлаар гэмтээж бэртээхийг үздэггүй бөгөөд маш аюултай хэсгийг авах болоход найруулагчаасаа тухайн хэсгийг өөрчлөхийг шаардах тохиолдол ч олонтаа. Харамсалтай нь хуучин ЗХУ-ын үед киноны сүрлэг, эсвэл эмгэнэлтэй байдлыг улам тодотгохын тулд найруулагч нар олон арван морины аминд хүрэх явдал цөөнгүй гардаг байжээ. Тухайлбал, цагтаа Оскарын шагнал авч, дэлхий дахиныг гайхан шагшруулж байсан “Дайн ба Энх” гэж кино байна. Кино зохиол ёсоор морин цэрэг өндөр эрэг дээрээс унах ёстой байж. Ингэхэд найруулагч С.Бондарчук мах комбинатаас бойд орох гэж байсан арав гаруй морийг эрэг дээрээс шууд түлхсэн байдаг. Ингээд өндөр эрэг дээрээс унаж яваа морьдын зургийг авсан нь үнэхээр лут болж. Харин энэ бүхнийг харж байсан туслахууд, ердийн хүмүүс ихэд дургүйцэн уурлахад найруулагч “Тэртээ тэргүй нядалгаанд явж байсан амьтад” гэж хариулсан байдаг.
Баруунд ийм зураг авсан бол киног нь дэлгэцэнд гаргахыг шууд хориглодог. Ер нь барууны кинонд амьтадтай хэрцгий харьцаж байгаа зүйл харуулсан хэсэг огт орох ёсгүй бөгөөд киноны титр бичигт “Зураг авалтын үед ямар нэг амьтан амиа алдаагүй” гэсэн бичиг заавал байх ёстой. Үгүй бол кино дэлгэцэнд гаргадаггүй байна.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна