Баруунд мөрддөг хооллолттой холбоотой зарим практик зөвлөгөө


Баруунд морьдыг бэлчээрийн аргаар тэжээхээ болиод олон зуун жил болж байна. Тиймээс морьдыг, ялангуяа хурдын морьдыг тэжээх өөрийн гэсэн онцлогтой. Үүнтэй холбоотойгоор барууны орнуудад хурдны морьдыг жүчээнд тэжээхдээ баримталдаг зарим аргуудаас сонирхуулж байна.
Бүгдийг нь идээд бага зэрэг өлөн үлдэх хэмжээний тэжээлийг нэг удаад өгч байх хэрэгтэй.
Өгч байгаа тэжээлийн хэмжээ нь ямагт хийж байгаа ажилтэй адил харьцаатай байдаг.
Оройд өгдөг зутан хэлбэртэй тэжээл ямагт бүлээн байх ёстой. Ялангуяа хүйтэн өдөр.
Давс хужир хангалттай эсэхээс үл хамаараад зутан хэлбэрийн тэжээлд амт оруулахын тулд 1-2 халбага давс, хужир нэмээд сайтар хутгаж байх хэрэгтэй.
Өгсөн тэжээлийг гүйцэд идэхгүй байгаа тохиолдолд нэн даруй өвчин туссан эсэхийг магадлах шаардлагатай. Хэрэв морь эрүүл байгаад дараагийн хоёр өдөр өгсөн тэжээлийг ахиад гүйцэд идэхгүй байгаа тохиолдолд тэжээлийн хэмжээг идэлгүй үлдээсэн хэмжээгээр хасч өгөх хэрэгтэй. Үүний дараа ч эрүүл атлаа ахин гүйцэд идэхгүй байгаа бол мөн л үлдээсэн хэмжээгээр хассаар гүйцэд иддэг хэмжээнд хүргэнэ. Ингээд үүнээс 2-3 долоо хоногийн дараа анхны хэмжээнд хүргэх гээд оролдоод үзэж болно. Дээрх багасгасан дүрмийн тэжээлийг хэмжээг нэмэгдүүлэхдээ мөн адил ашиглаж болно. Морь илүү ихийг идэж чадахаар байгаа мэдэрвэл тэжээлийн хэмжээг бага багаар нэмэгдүүлсээр үлдэгдэл үлддэг хэмжэнд хүргэнэ.
Морь тэжээлээ идэхдээ муу байх олон шалтгаан байдаг. Хүнтэй л адил. Ном журмаар бол хүн болгон өглөөний хоол заавал идэх ёстой байтал зарим хүн өглөөд юм идэж чаддаггүй, харин зарим нь өглөө юм идчихвэл өдөр нь юм идэхгүй байх жишээтэй. Тиймээс морьдын бэлтгэх, тэжээл өгөхдөө морь тус бүрийн хувийн онцлогийг харгалзан үзэж байх шаардлагатай юм.
Овъёосноос нунтаг хэлбэртэй үйлдвэрийн тэжээл рүү маш аажмаар шилжиж байх шаардлагатай. Зарим үед аажмаар шилжсэн байтал морь тэжээлийн дотроос идэж дадсан овъёосыг сонгоод нунтаг үйлдвэрийн тэжээлийг үлдээсэн байх нь бий. Ийм үед нэг өдрийн зөвхөн нунтаг үйлдвэрийн тэжээлээр тэжээдэг болгож болно. Ингэсэн ч идэхгүй байвал хагас өдөр орчим байлгаад тэжээлийг цэвэрлээд маргааш нь ахин нунтаг тэжээл өгнө. Ингэхэд хэдэн өдрийн дараанаас морь үйлдвэрийн нунтаг тэжээлийг идэж эхэлдэг.
Тэжээлийг огцом солих үед гэдэс базлуулж, хатгуулдаг.Ийм үзэгдэл хатсан хуучин өвсний оронд шууд шинэ хадсан ногоон өвс өгч эхлэхэд энэ байдал цөөн бус ажиглагддаг. Тиймээс хавар шинэ өвс гарсан цагаас эхлэн өдөрт нэг багц шинэ өвс өгч дасгах хэрэгтэй. Ингэвэл сарын дараа гэхэд шинэ өвсөнд орсон ч гэдэстэй холбоотой ямар нэг асуудал гарахгүй.
Тэжээлээ удаан иддэг морьд гэж байхад тэжээлийг бараг зажилалгүйгээр шууд залгиж хурдан иддэг морь бас бий. Ингэж зажлалгүй залгих нь моринд сөрөг нөлөөтэй тул аль болохоорэхнээс зажил идэж хэвшүүлэх хэрэгтэй. Үүний тулд ёроолдоо нарийн бургасаар хийсэн тор бүхий тусгай тэжээлийн савнаас хооллодог. Ингэхэд хурдаг иддэг морь тэжээлийн савны ёроод торны бий болгосон үүрэн дотроос тэжээлийг шилж гаргах хэрэгтэй болж улмаар тэжээлийг идэх хугацаа уртасдаг. Ийм тусгай сав байхгүй бол морь залгиж чадахааргүй том чулуун ёроолд нь тавьж болно. Ингэвэл морь тэжээлийг хурдан залгилахаа байж, илүү сонгох шаардлагатай болдог.
Тэжээл өгдөг сав нь цайрдас, эсвэл хуванцар байх нь хамгийн зохистой гэж үздэг. Тэжээл өгсний дараагаар цаг агаар ямар байгаагаас үл хамаараад заавал угааж цэвэрлэж байх ёстой. Модон савыг ингэж угааж цэвэрлэх боломжгүй, улмаар тэжээлнээс эвгүй үнэр гарч эхлэхэд морь тэжээлийг идэхээс татгалзана. Харин бүрэн дүүрэн хоол тэжээл авахгүй байгаа хурдан морь сайн үзүүлэлт үзүүлж чадахгүй.
Морины хооллолтыг байгалийн нөхцөлд аль болох ойр дөт байхаар тохируулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэжээлд шинэ өвс заавал байлгахыг хичээх хэрэгтэй. Морин тойруулга, спортын сургуулиудад байдаг морьдуудад бэлчээрлэх боломж тэр бүр олддоггүй ч боломж гарах тоолонд заавал бэлчээрт гаргаж, хөлийнх нь чилээг гаргаж, өөрөө өвс зулгаах боломжийг олгож байх хэрэгтэй. Үүнээс гадна бэлчээрт байгаа морьд туурайгаараа хөрс сэндийчэн эрдэс бодисоор баялаг байдаг үндэс, мөхлөгөөр баялаг хөрсний дээд хэсгийг иддэг. Шаардлагатай гэж үзвэл хөрсний ийм шим тэжээлтэй хэсгийг тэжээлийг саванд нь хийж өгсөн ч болно.
Филиппова.Е.Е “Морины тэжээлийн тухай” номноос хэсэгчлэн авлаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна