Үүлдрийн бүртгэлийн ном

2012 оны 6-р сарын 11 -нд

Өндөр хурдтай, тэсвэртэй үүлдэр гарган авна, угшлыг хадгална гэдэг нарийн тооцоотой шүүлт, шилэлт буюу селекци хийнэ гэсэн үг билээ. Харин селекцийг үүлдрийн дэвтэр, үүлдрийн бүртгэлийн номгүйгээр төсөөлөх аргагүй юм. Үүлдрийг хөгжүүлэхэд хамгийн гол баримт нь үүлдрийн бүртгэлийн дэвтэр буюу студбук байдаг. Энд тухайн үүлдрийн цэвэр цусны бүх азарга, гүү, тэдний үр төлийг оруулан бүртгэдэг.
Жишээ болгоод манай хойд хөрш Орос болон Германы бүртгэлийн дэвтрийг харьцуулан сонирхоё.
Оросын үүлдрийн бүртгэлийн номыг төрөөс санхүүждэг
Адуу үржүүлгийн Оросын шинжлэх ухааны судалгааны институт энэ номыг хөтөлдөг байна. Энд тухайн үүлдрийн адууны угшил, хэмжилт, хамаардаг аж ахуй гэх мэтийн үндсэн үзүүлэлтүүд орсон байхаас гадна тэднээс гарсан үр төлийг тоочин бүртгэнэ. Адууг үнэлэх, бүртгэлийн дэвтэр буюу студбукт бүртгэх журмыг тусгай журмаар баталсан байдаг. Ингэхдээ бүртгэх, үнэлэх журам нь үүлдэр тус бүр дээр өөр өөр байх ажээ. Жишээлэхэд, будённый үүлдрийн адуунд тусгай үүлдрийн дэвтэр хөтлөх журмыг 1997 онд шинэчлэн баталсан байх юм. Англи цэвэр цусны үүлдэр ба дон үүлдрийн эрлийз болох будённый үүлдрийн адууг дон адууны үүлдрийн дэвтрийн хоёрдугаар хэсэгт нь 1934 оноос хойш тусгайлан бүртгэдэг байж. Харин 1948 онд тусад нь үүлдэр гэж бүртгээд 1951 онд хамгийн анхны бүртгэлийн дэвтрийг нь гаргаж байсан бөгөөд одоогоор 17 дэвтэр болжээ. Ийм бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн адуу болгонд улсын хувийн дугаар өгч, үржүүлэгт ашигласан талаарх өмнөх номонд орсон мэдээ, гарсан үр төл, зураг ба угшлын загвар зэргийг багтаасан байдаг.
Адууныхаа удам, угшлыг нарийн тодруулах, үржүүлэг, цус сэлгэх зэрэг зорилгоор ашиглах гэж байгаа уяачдын хувьд ийм бүртгэлийн дэвтэр нь маш чухал ач холбогдолтой билээ. Улмаар өөрийн адууг үүлдрийн бүртгэлийн дэвтэрт оруулахын тулд эзэн нь адуу үржүүлгийн институтэд биечлэн очиж, адууныхаа талаарх бүх нарийвчилсан мэдээллийг өгөн, бүртгэлийн хураамж төлнө. Ингэснээр тэр адууг тухайн үүлдрийн цэвэр цусны төлөөлөгч, үржилд орох угшлыг үргэлжлүүлэх эрхтэй гэдгийг бүгд олж мэдэх боломжтой болдог.
Германд бүртгэлийн дэвтрийг үүлдэр үржүүлэгчдийн холбоод хөтөлдөг
Германы олон нийтийн байгууллагууд энэхүү дэвтрийг хөтөлдөг. Эрлийз адууны студбукийг гэхэд 19-р зуунаас эхлэн хөтөлсөн байх жишээтэй. Ганновер үүлдрийн адууг 1888 онд байгуулагдсан үүлдрийн бүртгэлийн дэвтэр хөтлөх нийгэмлэг хөтөлж байгаад 1922 оноос үүлдэр үржүүлэгчдийн холбоо байгуулагдан үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар энэ студбукт 20 мянган цэвэр цусны гүү бүртгэгдсэн байдаг.
Ольденбург үүлдрийн бүртгэлийн дэвтрийг 1861 оноос, вестфаль үүлдрийнхийг 1904 оноос эхлэн хөтлөх болжээ. Гэхдээ заримдаа урд нь байсан үүлдрийн тусдаа байсан холбоод нэгдсэнээр нэг бүртгэлийн дэвтэр хөтлөх болсон нь ч бий. Тухайлбал, 2001 онд ольденбургийн олон улсын бүртгэлийн дэвтэр үүсгэгдсэн бөгөөд энд дэвтэрт үүлдрийн дотор үсрэлт сайтай адууг тусгайлан бүртгэж үржилд оруулах дээр голлон анхаарах болсон байна.
Германд одоогийн байдлаар улсаас албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн 26 үүлдэр үржүүлэгчдийн холбоод ажиллаж, тус тусдаа үүлдрийн бүртгэлийн дэвтэр хөтөлдөг.
Ялгаа
Цэвэр англи үүлдрийн бүртгэлийн дэвтэрт зөвхөн өвөг дээдэс нь тухайн дэвтэрт бүртгэлтэй байгаа адууг л бүртгэх маш хатуу шаардлагыг тавьдаг. Харин эрлийз адууны студбукт илүү чөлөөтэй. Оросын хувьд цэвэр англи ба араб үүлдрийн удамтай адууг тракен ба будённый үүлдрийн бүртгэлийн дэвтэрт оруулахыг зөвшөөрдөг байх бишээтэй. Ингэхдээ тухайн адууг үнэхээр олон үеийн турш алдагдуулалгүй явж ирсэн цэвэр цусных мөн эсэхийг онцгойлон тодруулдаггүй.
Харин Германд ганновер үүлдрийн студбукт цэвэр англи, араб, тракенен үүлдрийн угшилтай байгаад эцэг, эх нь долоон үеийн турш нэр дурдагдсан гэдэг нь батлагдсан тохиолдолд бүртгэдэг.
Орост угшил, гарал үүслийн шаардлагыг хангасан бүх л адууг үүлдрийн бүртгэлийн дэвтэрт бүртгэхийг зөвшөөрдөг. Харин Германы бүртгэлийн дэвтэр нь адууны гадаад байдал, явдал, шалгалтын үр дүнгээс хамаараад тус тусын бүлэгт оруулан ялгаж бүртгэдэг байна.
Орост үүлдрийн бүртгэлийн дэвтрийг хэвлэн олон нийтэд хүргэдэг бол Германд хэвлэдэггүй. Адууг ялган танихдаа орос шиг тамга, улсын үүлдрийн дэвтэрт бүртгэгдсэн дугаарыг бус харин унага байхад өгдөг насан туршийн дугаарыг ашигладаг. Энэхүү насан туршийн дугаар нь төрсөн улс, адууг бүртгэсэн үүлдрийн холбоо, үр тогтоосон станцын код, тамганы дугаар, төрсөн он гэсэн мэдээллийг агуулж байдаг юм. Германы студбукийн бас нэг онцлог бол залуу азаргыг бүртгэлийн дэвтэрт түр бүртгэдэг явдал юм. Түр бүртгэгдсэн азарга нь 70 хоногийн сорил, аварга шалгаруулалт, эмнэлгийн үзлэг зэргийг давж гарсан байх ёстой. Бүтэн жил үргэлжилдэг энэ сорилыг давж гараагүй азаргыг үүлдрийн бүртгэлийн дэвтрээс хасч, тухайн үүлдрийг үргэлжлүүлэгч гэж үржилд орохыг нь хориглон агталдаг.
Ач холбогдол
Ер тухайн үүлдрийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, цэвэр цусны үүлдрийн адууг арилжих, цус сэлгэх, үржүүлэгт ашиглахад үүлдрийн бүртгэлийн дэвтэр буюу студбук нь шийдвэрлэх үүрэгтэй гэж болно. Энэ нь нэг талаас селекци, шилэлтэд шинжлэх ухааны үндэстэйгээр ул суурьтай хандаж байгаагийг гэрчилгээ болж, хоёрт үүлдрийн хамгийн шилдэг чанаруудыг удмаас удамд алдалгүй хадгалан үлдэж, улам сайжруулах нэг нөхцөл болдог.
Тэгэхээр студбук нь тухайн үүлдрийг сэргээх, засварлах, өөрчлөхөөр явуулж байгаа бодлогын илрэл гэж болох юм.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна