Их Британид бакалавр зэрэгтэй адуучин болоход 10 мянган фунтын төлбөртэй

2012 оны 8-р сарын 09 -нд

Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Өнөөдөр адууны тоо толгой өсөөд хэд хүрсэн билээ? Хурдан морьдын уралдаан жилд хэчнээн удаа зохиогдож байна? Харин энэ бүрт тусгайлсан хичээл ном гэж үгүй атлаа өвөг дээдсээс уламжлан ирсэн ардын ухааныг өвлүүлсээр өнөөг хүрсэн гээд бодохоор үнэхээр гайхалтай.
Хурдан морины уралдаан, морин спорт өндөр хөгжсөн Европын орнуудад адууны тоо нь хэдэн зуун мянгаар тоологддог. Европчууд адуугаа жүчээнд тэжээж, өвс тэжээлийг аманд хийх нь шахуу болохоор тэр бүхнийг мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн хүмүүс хийх болжээ. Иймдээ эрэлтээс үүдэн адуучны мэргэжил олгодог сургууль, коллеж, сургалтын төвүүд олноор байгуулагдсан байдаг аж.
Түүхэн уламжлалаасаа хамаараад адуу судлал ба адуучин мэргэжил олгох боловсролын систем нь өөр өөр байдаг ч боловсролын системийг нэгтгэх Болоны декларацийн дагуу нэг стандартад шилжих ажил идэвхтэй хийгдэж байгаа юм. Энэхүү Болоны декларац нь бакалавр ба магистр гэсэн хоёр шатлалттай сургалтай, сургалтын нэгдсэн стандарт, багш ба оюутнуудын шилжилт хөдөлгөөн чөлөөтэй гэсэн зүйлсийг тунхагласан байдаг.
Ийнхүү Европын олон их сургуулиуд өнөөдөр “адуучин”, “адуу судлаач” гэсэн мэргэжлээр боловсрол олгож байна. Барууны орнуудад “адуучин” мэргэжлээр суралцахад тавигдах хамгийн эхний шаардлага нь мэдээж хэл. Тэгэхээр гадаад хэлийг дунд сургуулийнхаас илүү гүнзгий судалсан байх шаардлагатай аж. Бусдаар бол онц асуудал тулгарахгүйн дээр зарим дээд сургуулиудад гадаадын оюутнуудад зориулсан квот бий.
Сургалт мэдээж төлбөртэй бөгөөд сонгон авсан сургууль, тухайн орноосоо хамаараад ханшийн хувьд янз бүр. Их Британид бакалавр болоход 10 мянган фунт байхад Германд семестр нь 1000 евро байх жишээтэй. Үүний дээр байр, хоол, халаасны мөнгө зэргийг нэмэх хэрэгтэй.
Дээр хэлсэнчлэн Европын холбоо нэг стандартад шилжиж байгаа болохоор ямар орон сонгож авснаас үл хамаараад сургалтын загвар нь гол төлөв адилхан байдаг. Эхний хоёр жил оюутнууд адуучин, адуу судлаачийн мэдэх ёстой суурь хичээлийг үзэн, гурав дахь жилээс мэргэжлийн хичээл орно. Адуу үржүүлэг, адуу судлалыг илүү нарийг судлахыг хүссэн оюутнууд нь үргэлжлүүлэн магистрт бас суралцаж болно.
Үндэсний онцлог
Их Британи
Их Британий Линкольны их сургуульд адуу үржүүлэг судлал гэсэн мэргэжлээр боловсрол эзэмшиж болно. Энд адуу үржүүлэг ба морин спорт гэсэн хоёр хөтөлбөрийн нэгийг сонгон бакалавр хамгаалж болно. Хоёр хөтөлбөрийн үздэг сэдвүүд тун ойролцоо бөгөөд хооллолт, үржүүлэг, амьтдын зан байдал ба сэтгэл зүй, мал эмнэлгийн ба удамшил зүйн зарим зүйлсийг хичээлдээ оруулсан байдаг ажээ. Ингэхдээ хоёр дахь хөтөлбөрийг сонговол спортын морьдын талаарх судалгаанд илүү онцгой анхаарал тавина. Гурван жилийн курсийг дүүргэсэн оюутнууд нь шууд мэргэжлийнхээ дагуу ажиллаж болно, эсвэл их сургуулийн судалгааны бүлэгт орж шинжлэх ухааны түвшинд илүү нарийн судалгаа явуулахаар магистртантурт суралцаж болно. Шинжлэх ухааны судалгаа хийхээс гадна морин спортоор хичээллэхэд шаардлагатай бүх зүйл энэ сургуульд бий. Өнөөдөр Линкольны их сургуулийн морин спортын төвийг 2012 оны Лондоны олимпод оролцох английн тамирчдын бэлтгэлийн төв болгон сонгосон байгаа гэнэ. Үүний дээр энэ их сургууль нь Кливлэн Бэй морин заводтой гэрээтэй ажилладаг болохоор дадлагыг хангалттай хийх боломжтой юм.
Ер нь зах зээлийн үед цаг үеийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ үйлчилгээ үзүүлж байхаар сургалтын хөтөлбөрийг их дээд сургуулиуд боловсруулах болсон. Жишээлэхэд, Glyndwr их сургуульд адууны сэтгэл зүйн нарийвчилсан хоёр жилийн курс хичээллэж байна. Nottingham Trent их сургуульд гэхэдспортын адууны бэлтгэл ба менежментийн курс хичээллэдэг гэх мэт.
Герман
Германы Геттингений их сургууль адуу судлал, үржүүлгээр мэргэжилтэн бэлтгэдэг. 1737 онд үүсгэн байгуулагдсан энэ сургуулийн сургалт нь дөрвөн семестр үргэлжилдэг бөгөөд мал эмнэлэг, биологи ба үүнтэй төстэй мэргэжлээр бакалаврийн зэрэгтэй мэргэжилтэнг бэлтгэн гаргадаг.
Орос
Орост Тимирязевийн нэрэмжит хөдөө аж ахуйн их сургуульд адуу судлал, адуу үржүүлгийн чиглэлээр мэргэжил эзэмших боломжтой.
Адуу үржүүлэг, судлалыг сонгосон хүн заавал морь сайн унадаг байх албагүй. Европын зарим оронд хурдан морины дасгалжуулагч, туслах зэргийг практик амьдралаас олж авдаг гэж үздэг болохоор ийм боловсрол олгох хөтөлбөрүүд явагдах нь бий.
Тусгай дунд мэргэжил
Барууны орнуудын адууны салбарын нэг эрдэмтэнд зуу гаруй практик мэргэжилтнүүд буюу тусгай дунд боловсролтой хүмүүс ноогдож байна. Баруунд бол тусгай дунд боловсрол гэдэг юуны өмнө дадлага, практик ажил юм. Жишээлэхэд, Германд морин завод, эсвэл улсын жүчээний дэргэд ажилладаг улсын лицензтэй тусгай сургалтын төвүүдэд ийм сургалтыг явуулдаг. Нарийвчлал нь нэлээд өндөр гэж болно. Үүнд: үржүүлэг, уналгын морины сонгодог сургалт, адууны арчилгаа гэх мэт. Төгсөлтийн шалгалтыг Варендорфод байдаг Үндэсний сургалтын төвд авах бөгөөд үүний өмнө 10 хоногийн бэлтгэл дамжаанд явах хэрэгтэй байдаг гэнэ. Варендорф дахь сургалтын төв нь Германд төдийгүй Баруун Европод хамгийн томд тооцогддог. Шалгалтын дүнгээр төгсөгч нь берейтор буюу сургагч гэсэн мэргэжилтэй болдог. Мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан хүн дараа нь нэмэлт курс дүүргээд магистр хамгаалж бас болно.
Францын дю Пэн морин завод нь бас дэлхийд нэртэй. Мөн Францын морин спортын холбоо ба спортын яамны хяналтан дор сургалт явуулдаг Сомюр дахь морин сургалтын үндэсний төв ч үүнээс дутахгүй юм. Эдгээр курсийг дүүргэсний дараагаар улсын загварын тусгай диплом авч морин спорт ба сургалтын дасгалжуулагчаар ажиллах боломжтой болдог. Морин спортод нэвтэрч байгаа шинэ технологид оюутнуудыг сургах EURORIDE хөтөлбөр хэрэгжиж байгаа Европын дөрвөн сургуулийн нэг юм. Энэхүү хөтөлбөрт Германы Варендорф төв, Шведийн Стромсхоме сургууль, Холландын Дорне төв ордог. Хөтөлбөрийн сургалт нь Францын Сомюрт эхэлдэг бөгөөд дараа нь оюутан өөрөө сонгон суралцдаг. Энд 18 ба түүнээс дээш настай англи хэлний мэдлэг өндөр залуусыг сонгон шалгаруулалтаар авдаг.
Харин Орост гол төлөв морин тойруулга, эсвэл морин завод түшиглэсэн тусгай сургуулиудад адуучны тусгай дунд боловсрол олгодог. Эдгээрээс хамгийн эртнийх нь Хреновын морин заводын дэргэдэх сургууль. Адуу сургагч, дасгалжууагч, зааварлагч, дахлагч, жокей дасгалжуулагч, адуун эмчилгээний зааварлагч гэсэн мэргэжлээр сургалтыг явуулдаг. Энд 11-р анги төгссөн бол 2 жил, 9 жилийн боловсролтой бол 4 жил суралцдаг байна.
Зайны сургалт
Нас гуч гарсан, гэр бүлтэй хүмүүс гэрээсээ холдолгүйгээр зайны сургалтанд хамрагдан адуу судлал, адуун үржүүлгийн менежментэнд суралцах боломжтой. Эдгээрээс хамгийн алдартай Open College of Equine Studies /www.equinestudies.co.uk/ юм. Энд өөрсдийн боловсруулсан болон Британий адуучдын нийгэмлэгийн боловсруулсан гуч гаруй курсээс сонгон суралцаж болно. Эдгээрийн дотор адууны эрүүл мэнд, хоол тэжээл, жүчээний арчилгаа, адууны зан байдлын талаар системтэй мэдлэг олгох зорилготой адууны эздэд зориулсан курс ч гэж хичээллэдэг. Төлбөр нь 200-500 англи фунт. Модуль тус бүрийн төлбөрийг тусад хийж болно.
Хичээл англи хэл дээр явагдана. Үзэх ёстой хичээлийн номын бүрдэл ба гүйцэтгэх ёстой даалгавруудыг шуудангаар явуулдаг. Диплом, эсвэл сетификат авахыг хүсвэл биечилсэн сессид заавал суух шаардлагатай. Ийм биечилсэн сургалт нь коллежийн байранд явагддаг бөгөөд 1-5 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд эрчимтэй дадлага хийсний дараагаар шалгалт өгөөд тэнцвэл диплом, эсвэл сертификат авна.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна